x

Автобусныхаа төлбөрийг 1000₮ болгоод өгөөч “АХ АА”

Уулсын дундах, үүлс шүргэм Улаанбаатарын иргэн та сайхан намаржиж байна уу. Тэнгэр баганадсан өндөр барилгууд талбай тойрон сунайх, хотын төвөөр ганган залуус сүнгэнэлдэх, үйлсийн сайны төлөө үүрийн гэгээгээс үдшийн бүрий хүртэл завгүй зүтгэх нь Улаанбаатарт үнэхээр сайхан зохидог шүү. Даанч Улаанбаатар минь “удаанбаатар” болоод удчихлаа. Уугуул, суугуул, явуулын хэний ч бай уурыг өдөр болгон бардаг хотын өнөөх там буюу зам.  

Урьд монголын бодол “морьтой ч болоосой” гэдэг байсан бол одоо бид ам тутамдаа “метротой ч болоосой” л гэж маани мэгзэм мэт уншиж байна. Гэхдээ дүүжин тээвэр, усан замтай болгоно гэж хэлээд биднийгээ дагзаддаг толгойнуудтай байхад сансарын энэ мөрөөдлөөсөө салах хэрэгтэй байх л даа. Тэрний оронд одоо бэлэн байгаа нийтийн тээврийн хэрэгслээ зүлгэх, зүтгүүлэх тухай ярих нь илүү ойр байна. Улаанбаатарын түгжрэлийн тэргүүн шалтгаан хэт төвлөрөл, удаах нь хэт машинжилт.

Хэрвээ хот дотор холхидог автобусууд тос, тоосондоо дагтаршсан хиртэй байгаагүй бол, тогтсон цагтаа ирдэг, явдаг байсан бол, тохой булан бүрт хүртээмжтэй байсан бол, тийшээ явна, ийшээ дамжна гэдэг мэдээлэл нь ил тод байсан бол хүмүүс хувийн унаанаас илүү нийтийн тээврийг сонгоно.

Хэзээ ирээд, хаашаа явна гэдэг мэдээлэл нь ил тод биш болохоор, автобус нь хэт хуучирсан, техникийн тос үнэртсэн, тоос дарсан заваан байгаа болохоор, нэг газраас нөгөө газар хүрэх хүртээмжгүй учраас нийтээрээ нийтийн тээвэрт суухаас халшраад байна.

Төдийгөөс өдий хүртэл түгжрэл болон нийтийн тээвэртэй холбоотой олон төсөл хөтөлбөр, өөрчлөх сайжруулах, засах алхамууд хийгдсэн бас хийгдсээр байгаа нь мэдээж. Бидэнд эн тэргүүнд хүртээмжтэй тухтай автобус хэрэгтэй байна. Улаанбаатарчууд бухын доодхыг харж турж үхдэг үнэг биш шүү дээ. Бухимдалдаа боогоод үхчихээсээ өмнө өөрсдөө өөрчлөлтийнхөө нэг хэсэг байя. Бид алдаг оног төлдөг таван зуун төгрөгөөр нийтийн тээврээс тухтай явах нөхцлөө худалдаж авч хүчрэхгүй ээ. Тиймээс нэг удаа зорчих автобусны үнээ нэмээд нийтээрээ илүү тухтай зорчих шийдлүүдээ шаардъя.

А.Долгор

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.132)
    Автүбус угаагч цалин бага гээд ажилдаггүй. Үнээ нэмэхээр угаагчын цалин өснө
    2022 оны 09 сарын 16 | Хариулах
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 9 цаг 50 мин ЭМГЭНЭЛ 9 цаг 59 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 9 цаг 59 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 10 цаг 0 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 10 цаг 1 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 10 цаг 2 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 10 цаг 3 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 10 цаг 4 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 13 цаг 29 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 13 цаг 31 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 13 цаг 31 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 13 цаг 32 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 13 цаг 35 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 13 цаг 36 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 15 цаг 28 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 15 цаг 32 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 15 цаг 32 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 15 цаг 34 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 15 цаг 35 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 15 цаг 36 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв ЭМГЭНЭЛ Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top