x

Төмөр замын цариг ба Давхар дээл: Х.Баттулгын хийсэн ялын наймаа

Өнгөрөгч баасан гаригт Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг нээж, анхны тээвэрлэлтээ хийв. Монголын анхны нэгдүгээр зэрэглэлийн (хүнд даацын) төмөр зам гэж нэрлээд байгаа 313 километр төмөр замын ажлыг 2019 онд эхлүүлсэн. 1,520 мм-ийн царигтай, шилжүүлэн ачих болон ачилтын тус бүр нэг терминалтай.

Монгол Улс жилдээ 30 сая тонн нүүрсийг БНХАУ-д экспортолдог. Төмөр зам ашиглалтад орсноор 50-60 сая тонныг нийилүүлэх боломжтой, экспортын орлого хоёр дахин нэмэгдэж, тээврийн зардал хоёр дахин буурна хэмээн мэдэгдэж байв. Гэвч ковидын улмаас энэ жилийн хувьд 18 сая тонн нүүрс экспортод гаргахаар гэрээ хийсэн. Өнгөрөгч сарын 22-ны байдлаар 13 сая тонныг нь экспортолчихсон. 

12 жилийн дараа арай гэж ашиглалтад оруулсан экспортын төмөр замынхаа ид шидийг энэ ондоо байтугай ирэх хоёр жилдээ үзэхгүй бололтой. Яг сайхан замаа нээгээд нүүрсээ ачуулсан чинь Гашуунсухайт боомтоос 10 км-ын наана очоод нам зогсов. Цааш нь машинаар зөөх гэнэ. Шилжүүлэн ачих терминалыг барьж, туршилт шалгалт хийгээд ашиглалтад өгтөл дахиад хоёр жил болох сурагтай. 

Гэсэн ч манай нөхөд иймхэн зүйл дээр гудийх биш дээ, “Бид чадлаа, бид яллаа” гэдэг пиарыг сүүлийн гурав хоног тултал хийлээ. Гушуунсухайтын төмөр замыг 12 жил гацаасан хуучин Ерөнхийлөгч нь “мөс зүсэгч, төмөр замын түгжээг мултлагч” болж хувираад, удаах Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Х.Баттулгын гацаасныг бид хөдөлгөсөн шүү” хэмээн шагналаа булаалдаж байна.

Атал энэ хооронд хойд хөрш маань манай хилийг тойруулан 1000 км нарийн царигтай төмөр зам тавиад жилд 100 сая тонн нүүрс нийлүүлэх гэрээг Хятад улстай хийчихсэн. Тэгэхээр хэн нь ялж, ялагдсан болж таарах вэ? Хэрвээ У.Хүрэлсүх ялсан нь үнэн юм бол төмөр замын царигаас үүдсэн алдагдлыг хэнээс нь нэхэмжлэх ёстой вэ? Төмөр замыг гацаансы улмаас үүссэн алдагдлыг Х.Баттулгаас нэхэмжлэх нь үнэн бол төмөр зам тавих гэж яваад шоронд орсон М.Энхсайханыг хэзээ цагаатгах вэ?

Ердөө ганцхан сарын өмнө Хуульзүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Экспортын төмөр замыг гацаасны улмаас учирсан 80 их наядын алдагдлыг экс Ерөнхийлөгчөөс нэхэмжлэх учиртай” хэмээн мэдэгдэж байв. Х.Баттулга дээр АТГ-аас эрүүгийн хэрэг нээгээд ажиллаж эхэлсэн тухай ч мэдээлж байлаа. Атал яагаад ч юм Цэцийн шийдвэр гарч Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар дээлээ давхарласнаас хойш энэ тухай яриа мартагдаж эхэллээ. Ял наймаалцсан байж магадгүй гэх хардлага улам бүр газар авсаар. Хэрэвзээ тиймгүй бол Хууль зүйн сайд “төмөр замын алдагдсан боломж” гэж агаарын юм ярьж байхаар (УИХ-аар батлаагүй гэрээний төслөөр М.Энхсайханд ял тулгасан шиг) Хөгжлийн банкнаас авсан зээлийнх нь асуудлыг уудлахад л Х.Баттулгыг хуулийн өмнө өлхөн зогсоож чадах байлаа. Х.Баттулга гэдэг хүн У.Хүрэлсүхтэй зэрэгцэж гарч ирээд “мөс зүсэгч” болж тодрохгүй байлаа. 

Тийм болохоор Хууль зүйн сайдын хийсэн өмнөх мэдэгдэл нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын дээлийг давхарлахаар Х.Баттулгатай ял наймаалцсан асуудал байхыг үгүйсгэх боломжгүй. МАН-ын өмнөөс Цэцэд өргөдөл гаргах авилгач, хулгайч АН-аас олдлоо олдлоо гэхэд очиж очиж Женкогийн тэжээсэн уяаны ноход байдаг нь зүгээр ч нэг давхцал биш байх. Жил шахмын өмнө Цэцэд гаргасан өргөдлийг нь Цэц хэлэлцдэг байлаа гэхэд заавал Х.Баттулгад хавтаст хэрэг нээсний дараа хуралдсан нь ч гэсэн санамсаргүй тохиолдол биш байх. Тэгээд Цэц шийдвэрээ гаргахдаа хүртэл хуулиа зөрчин шууд Их суудлаа хуралдуулсан нь ч гэсэн МАН-ын оролцоогүй хийгдсэн зүйл биш байх. 

Тэр ч байтгай царигийн маргаанаас болж 12 жил гацсан экспортын төмөр замаа “экспортын бус” царигаар тавьсан нь ч гэсэн хоёр Ерөнхийлөгчийн хоорондын тохироо байсан байх. Зүв зүгээр хил даваад Хятадын төмөр зам дээр гарчих байсан чингэлгүүдийг дунд нь зогсоогоод ачиж буулгана гэдэг нь жир монгол хүний хийж чадах бизнес лав биш байх. 

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 9 цаг 46 мин ЭМГЭНЭЛ 9 цаг 55 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 9 цаг 55 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 9 цаг 56 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 9 цаг 57 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 9 цаг 58 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 9 цаг 59 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 10 цаг 0 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 13 цаг 25 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 13 цаг 27 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 13 цаг 27 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 13 цаг 28 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 13 цаг 31 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 13 цаг 32 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 15 цаг 24 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 15 цаг 28 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 15 цаг 29 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 15 цаг 30 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 15 цаг 31 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 15 цаг 32 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв ЭМГЭНЭЛ Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top