x

"Стоикчуудын амар амгалангийн түлхүүр, сэтгэлийн түгшүүрийн ЭСРЭГ ЭМ"

“Амьдрал дээр биднийг нугачан дардаг гэхээсээ илүү зүгээр л айлгадаг зүйлс нь олон. Начир дээрээ бид бодит байдалд бус өөрсдийнхөө төсөөллөөс болж шаналан, шархалдаг”

“Үнэнийг хэлэхэд, бид амьдралын талаар маш бага зүйл мэддэг, сайн мэдээ гэж юу, муу мэдээ гэж юу байдгийг үнэхээр мэддэггүй" гэж Курт Воннегут түүхийн хэлбэрийн талаар нөлөө бүхий лекцийнхээ үеэр Гамлетын тухай ярьж байхдаа тэмдэглэжээ. 

"Байгалийн бүх үйл явц бол асар их нарийн төвөгтэй цогц үйл явц бөгөөд түүнд тохиолдож буй аливаа зүйл сайн эсвэл муу гэдгийг ялгах боломжгүй юм" гэж Алан Уоттс алдаад байна уу, оноод байна уу гэж өөртөө дүгнэхдээ сэтгэхүйн үүднээс сэтгэхгүй байхыг сурсан тухайгаа нэгэнтээ бичжээ. 

Гэсэн хэдий ч бидний ихэнх нь "муу мэдээ" гэж үздэг зүйлээс үүдэлтэй сөрөг гэж дүгнэж буй үйл явдлын хэтийн төлөвийн талаар санаа зовж, өдөр бүрийг өнгөрөөдөг. 1930-аад оны үед нэг пастор сэтгэлийн түгшүүрийг таван төрлийн санаа зовнилоос ангилсан бөгөөд дөрөв нь хийсвэр санаа, тав дахь нь "жинхэнэ суурьтай санаа зоволт" бөгөөд энэхүү жинхэнэ шалтгаант санаа зоволт нийт 8 хувийг эзэлдэг гэжээ.

Хүний энэ хандлагад тулгуурласан мэдээний хорин дөрвөн цагийн мөчлөг нь асуудлыг улам хурцатгаж, 8 хувийг 98 хувь болгож өсгөдөг боловч бодит байдлын энэхүү гажуудлын үндэс нь оюун санааны эртний хандлага юм. Энэ нь гадны үйл явдлуудаас үл хамааран дотоод сэтгэл оршин байдаг гэсэн бидний сэтгэл зүй. Нэгдүгээр зууны Ромын агуу гүн ухаантан Сенека үүнийг мөнхийн мэргэн ухааны сан болох "Стоикийн захидал" нэрээр хожим хэвлэгдсэн үнэн ба худал нөхөрлөл, айдсыг даван туулах оюуны хүмүүжлийн тухай ер бусын ойлголттойгоор судалжээ.

"Үндэслэлгүй айдас" гэсэн гарчигтай арван гурав дахь захидалдаа Сенека ийн бичжээ,

“Биднийг үйрүүлж үймрүүлэхээс илүү олон зүйл биднийг айлгах магадлалтай; Бид бодит байдлаас илүү төсөөлөлдөө зовдог” гэж бичээд өөрийгөө ялан дийлж, ядарч туйлдсан хүн төрөлхтний хийсвэр гамшигт өөрийгөө бэлдэх зуршлыг ажигласан Сенека залуу найздаа ингэж зөвлөжээ.

“Хямрал ирэхээс өмнө аз жаргалгүй байж болохгүй гэж би танд зөвлөж байна; Учир нь та нарыг заналхийлж хоолойн дээр чинь хутга тулгаж, цээжинд чинь хүнд оргиж байгаа хараахан ирээгүй тэр аюулууд чам дээр хэзээ ч ирэхгүй байх; Үүний дагуу зарим зүйл биднийг байх ёстойгоосоо илүү зовоож байдаг; зарим нь биднийг бодит болохоосоо өмнө тарчлаадаг; мөн зарим нь биднийг огт зовоох ёсгүй байхад бид аль хэдийн урхинд нь орчихсон унаад тарчилчихсан байдаг; Бид уй гашууг хэтрүүлэх, эсвэл төсөөлөх, эсвэл урьдчилан таамаглах зуршилтай” гэжээ.

Дараа нь Сенека үндэслэлтэй, үндэслэлгүй санаа зовнилын талаар шүүмжлэлтэй үнэлэлт дүгнэлт өгч, бидний сэтгэлийн зовнилын дийлэнх хэсгийг бүрдүүлдэг тэнэглэлийг тодруулахын тулд гоёмсог үг хэллэгийг ашиглан,

“Зарим нэг зовлон бэрхшээл бидэнд тохиолдох магадлалтай; гэхдээ энэ нь одоо байгаа баримт биш юм. Гэнэтийн зүйл хэр олон тохиолдсон бол! Хүлээгдэж байсан зүйл хэр олон удаа биелээгүй вэ! Хэдийгээр энэ нь тогтоогдсон ч зовлонгоо гүйцэлдүүлэх гэж гүйх нь юунд тустай вэ? Хэрвээ тэр зүйл бодит болон тохиолдвол та тэр үедээ угаасаа зовох болно;  Тиймээс тэр хүртэл, энэ хооронд илүү сайн зүйлийг хүлээх сэтгэлийн тэнхээ, сахилга баттай хурц оюун ухаантай байгаарай. Үүнийг хийснээр та юу хожих вэ? Цаг хугацаа. Тохиолдож болох зовлон иртэл хүлээх тэр цаг хугацаанд та сайн сайханд найдвал магадгүй нэг алхмын цаана байсан сорилтуудыг хойшлуулах, дуусгах, эсвэл өөр хүнд шилжүүлэх олон үйл явдал тохиолдож болно. Хоолойд тулгасан сэлэм байлаа ч сүүлийн мөчид сэлэмний ирийг шалгах хэрэг ч гарч юун магад. Муу аз ч гэсэн хувирамтгай байдаг. Магадгүй ийм зүйл тохиолдох болно, магадгүй үгүй; гэхдээ л аюул зовлон тохиолдох хүртэлх зайд лав биш. Тиймээс илүү сайн зүйлийг хүлээж байгаарай” хэмээжээ.

А.Долгор

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 9 цаг 48 мин ЭМГЭНЭЛ 9 цаг 57 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 9 цаг 57 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 9 цаг 58 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 9 цаг 59 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 10 цаг 0 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 10 цаг 1 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 10 цаг 2 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 13 цаг 27 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 13 цаг 29 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 13 цаг 29 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 13 цаг 30 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 13 цаг 33 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 13 цаг 34 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 15 цаг 26 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 15 цаг 30 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 15 цаг 31 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 15 цаг 32 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 15 цаг 33 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 15 цаг 34 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв ЭМГЭНЭЛ Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top