x

Уналт, таталтын эсрэг эмийг эрүүл мэндийн даатгалаас 100 хувь хөнгөлдөг боллоо

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс өгсөн үүрэгч чиглэлийн дагуу Эрүүл мэндийн сайд С.Энхболдын зүгээс уналт таталтын эмийг хөнгөлөх хүрээнд дараах арга хэмжээг авч ажиллажээ. 

Тодруулбал “Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмийн нэр төрөл, үнийн дээд хязгаар, хөнгөлөлтийн хэмжээ”-г батлах тухай ЭМДҮЗ-ийн тогтоолыг шинэчилж 2022 оны долдугаар сарын 04-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор “Төрөөс эмийн зардлыг нь хариуцан амбулаториор эмчлэх өвчний жагсаалтад тусгагдсан тархины саажилт, уналт таталттай хүүхдийн уналт, таталтын эсрэг эмийн үнийн хөнгөлөлтийг хүүхдэд /0-19 нас хүртэлх/ Эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувиар хөнгөлөлт олгосугай” гэж тусгасан.

ЭМДҮЗ-ийн 2020 оны 13 дугаар тогтоолоор 11 ерөнхий нэршлийн 41 худалдааны нэршлийн эмийг 26 олон улсын нэршил бүхий 78 худалдааны нэршлийн эмийг тусгаж хүртээмжийг нэмэгдүүлсэн. Эдгээр эм нь насанд хүрэгсдэд 70% хөнгөлөгддөг болсон билээ. 

Мөн Хүний эмийн зөвлөлийн ээлжит хурлаар 19 ерөнхий нэршлийн 44 нэршлийн эмийн импортын лицензийг дэмжсэн бөгөөд үүнээс 14 ерөнхий нэршил дээрх тогтоолд тусгагдаж батлагдсан тул ЭМДЕГ худалдааны нэршлийг шууд нэмэхээр ажиллаж байгаа аж. 

Уналт таталтын эмийг импортолсон байдал:

  • 2022 оны долдугаар сарын 26-ны өдрийн байдлаар Монгол улсад уналт таталтын 51 нэрийн эм бүртгэлтэй байна.

  • Дотооддоо гурван нэрийн уналт таталтын эсрэг эм үйлдвэрлэж, 48 нэрийн эмийг импортолж байна.

Импорт:

  • 14 улсын (эмийн хатуу зохицуулалттай 11 улс)

  • 24 үйлдвэрлэгчээс нийлүүлсэн:

  • 13 олон улсын нэр бүхий,

  • Худалдааны нэршлээр 31 буюу 69% нь эмийн хатуу зохицуулалттай улс орнуудаас бүртгэлтэй байна.

Худалдааны нэрээр бүртгэлтэй 50 эм :

  • БНСУ, БНЭУ, Индонез, Япон, Монгол зэрэг Азийн 5 улсын 11 үйлдвэрлэгчийн 20 (44%) 

  • Польш, Румын, Словени, Унгар, Франц, Грек, ИБУИНВУ г.м. Европын орнуудын 20 (44%)

  • ОХУ-ын 5 (12%) эм байна.

2022 оны долдугаар сарын 26-ны өдрийн байдлаар 30 нэрийн эмийг 11 улсаас импортолсон байна.  Эмийн хатуу зохицуулалттай Грек, Кипр, Румын, Словени, Франц, Швейцар гэх найман улс бий. Бусад улсын тухайд Индонез, ОХУ, БНЭУ байгаа юм. 

Импортлогч найман улсын есөн үйлдвэрлэгчээс:

  • 12 олон улсын нэршлээр,

  • 15 худалдааны нэртэй уналт таталтын эсрэг эмийг импортолсон болохыг Эрүүл Мэндийн Яамнаас мэдээллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.45.138)
    Томуугийн чанартай вакцин ирсэн үү
    2022 оны 09 сарын 14 | Хариулах
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн 18 цаг 53 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй 19 цаг 0 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа Уржигдар 13 цаг 01 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Уржигдар 12 цаг 55 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Уржигдар 12 цаг 46 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Уржигдар 12 цаг 04 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Уржигдар 09 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав Уржигдар 09 цаг 12 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна Уржигдар 08 цаг 51 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү Уржигдар 08 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ Уржигдар 08 цаг 34 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна Уржигдар 08 цаг 26 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Уржигдар 08 цаг 21 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Уржигдар 08 цаг 19 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн
Top