x

Сайд болохын тулд эхнэрээ худалдахаас сийхгүй болчихсон хэдэн гишүүн...

-Сэрүүн зүүдэлж, сэрж мартацгаа-

Энэ хэдэн гишүүн гадуур, дотуур янз бүрийн муу “юм” мөн ч их хийж байна даа. Монголын ард түмнийг удирдан чиглүүлж байгаа хүмүүс гээд байгаа шүү. Нэгэнтээ Ц.Нямдоржийн хэлсэн “Монгол Улс хөгжихгүй ш тээ” гэсэн товч, тодорхой ганц үг янгинатал бодогдох.

Улиг болтлоо УИХ-ын гишүүн, сайд хийж байгаа эдгээр хүмүүс урьд нь тэгээд улс орноо хөгжүүлчихгүй яасан юм бэ. Дахиад сайд хийж ямар гавьяа байгуулах гэсэн юм бол. Өнөөдөр хуралдах намын Удирдах зөвлөлөө ёстой нэг шантаажлах шиг болж байгаа байх даа. УИХ-д хоёроос дээш сонгогдсон гишүүдээс сайд болгоно гэж ямар нь тунхаглан зарласан юм бэ. Харин ч эсрэгээрээ УИХ-д анх удаа сонгогдсон, нэр цэвэр, нээнтэггүй, шинэ уураг тархинуудыг Хууль тогтоох хийгээд Гүйцэтгэх засаглалд давхар дээлтэй хүчийг нь сорих чухал цаг үе биш үү. Өнгөрсөн 25 жилийн Монголын улс төрийн амьдрал гэдэг бол тэр чигээрээ бузар булайгийн үүр уурхай, хуулийг уландаа гишгэгсдийн сонгодог төлөөллүүд юм. Хамгийн харамсалтай нь Монгол Улс хэзээ ч хөгжихгүй гэдэгт гүн бат итгэлтэй болчихсон хүмүүсийн цуглуулга бол өнөөдөр УИХ-д хоёроос дээш сонгогдсон нөхдүүд билээ. Шинээр сонгогдсон гишүүнд “Хөгжихгүй ш тээ, угаасаа хөгжихгүй” гэж хэлсэн Ц.Нямдорж бол Монголын улс төрд сүүлийн 30 жил оршин тогтнож байгаа ганц хүн. Монголд юу болохоор байсан ч болохгүй байгааг, яагаад урагш ахиж дэвжихгүй, уул уурхай дотроо тамын тогооны үлгэрээр амьдарч байгааг тэр л гадарлана.

УИХ-д хоёроос дээш сонгогдсон нөхдүүд бол гишүүний нэрээр бизнесээ тэлж, үр хүүхэд, ач зээгээ Монголын “юм”-аар хөл дээр нь босгож аваад барууны орнуудад амьдруулахыг хүссэн бэртэгчингүүд. Шулуухан хэлэхэд, олж авсан жаахан хөрөнгө мөнгө, улс төрийн туршлага, нийгэм дэх байр сууриа ганхуулахгүйхэн шиг, дээр нь сайдын нэр зүүгээд явах санаатай нөхдүүд билээ. Ийм л хэдэн хүн өнөөдөр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт сайд болцгоох гэнэ.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар та биднийг хүүхэд байхад л Сангийн яамны Төрийн бичгийн дарга байсан. Оюутан болох үед УИХ-ын гишүүн байсан. Эхнэр авах үед Сангийн яамны сайд байсан. Одоо бидний үеийнхэн 40 нас гараад явж байх энэ цаг дор УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга хийгээд явж байна. Энэ улс орны банк, санхүү, мөнгө хөрөнгөний бүх л эрх мэдэл, шийдвэрийг бүтэн 25 жил та мэдэж захирсан. Өнөөдөр Монгол Улс хөгжсөн нь хаана байна. Арван настай байхад минь ч сайд байсан, авгай авах үед минь ч сайд байгаа Ч.Хүрэлбаатар өнөөдөр Эдийн засгийн хөгжлийн сайд болно гэнэ үү. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар та хууль тогтоох засаглалд хэд дэх жилдээ сууж байна. Эдийн засгийн байнгын хороог хэдэнтээ удирдав. Энэ улс орны төлөө, энэ олон жилд тэгээд юу хийж гийгүүлэв ээ.

Өнөөдөр тэгсэн ХХААХҮ-ийн сайд болно ч гэх шиг. Түүний өрөөсөн дугуй Х.Болорчулуун та гурвантаа гишүүн болсон, одоо сайд болно гэв үү. Монгол Улсын Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспорт тэг зогсолт хийсэн өдрүүд үргэлжилж байна. Таны сонгогдсон Дорнод аймгийнхан баларч байна, Монголын хөдөө баларч байна. Та өөрөө УИХ-ын ХХАА-н байнгын хорооны дарга, юу хийж гийгүүлэв. Сайд болоод юу хийж чадах юм бэ. Эрчим хүчний төсөл тендерт Ц.Даваасүрэнтэй дөрөө харшуулж явдаг та яагаад гэнэт ХХААХҮ-ийн сайд болно гэж зүтгээд эхлэв. Хумсын чинээ ахиц дэвшлийг хөдөө аж ахуйн салбарт хийж чадахгүй “гурил” байж. Одоо наад бэртэгчин санаагаа боль, энэ яамны сайд болоод ингэнэ дээ гэсэн “ад”-ын бодлоос өөр танд юу ч байхгүй. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат Шадар сайд болно гэв үү, өмнө нь ЗГХЭГ-ын дарга хийж байхдаа тэгээд юу хийж гийгүүлсэн хүн бэ. Одоо Монголыг хөгжүүлэх яг ямар мэргэн санаа орж ирээ вэ. Ингэж ард түмнээ доромжлохоо боль.

За тэгээд Б.Чойжилсүрэн, Ц.Мөнх-Оргил, Г.Тэмүүлэн, Д.Тогтохсүрэн... өөр хэн хэн ч гэнэ вэ. Б.Чойжилсүрэн гишүүн ээ, таны мөнгө улс төрд угаагдаад одоо болсон. Их ч арвижсан. Ц.Мөнх-Оргил гишүүн ээ, таны УИХ доторх нөлөөлөл, хор найруулга одоо хангалттай. Сү та нар хүчтэй байж болно. Энэ удаа савраа тат. Г.Тэмүүлэн минь дээ, УИХ-д дахин сонгогдохоо бодоход сайдын суудал хүндэднэ. Аавыгаа санаа сэтгэл тайван амьдруулахыг бод. Д.Тогтохсүрэн гишүүн ээ, танд Өвөрхангай чигийн замын тендерүүд, нүүрсний уурхай, уурын зуухнууд хангалттай амьралд чинь, дахиад нэг сонгогдоход чинь хүрэлцэнэ.

Тийм болохоор бүлгийн даргын ажлаа л бүтэн хий. Энэ мэтчилэн сайдын суудалд санаархан, муу бүгдийг сэтгэж яваа бүгдэд дор бүрд нь хэлмээр байна. Нэгмөсөн л Монгол Улсыг сүйрүүлэх гээгүй юм бол өмнө нь сайд байсан, гишүүн удаа дараа болсон нөхдүүд Засгийн Газрын шинэ бүтцээс хол очиж хуцацгаа. Одоо та нар Монгол Улсад гавьяа байгуулдаг, хөгжлийн замд хөтөлдөг гэж юу байсан юм. Сэрүүн зүүдэлж, сэрж мартацгаа...

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ
Top