x

ЯВАХ УУ, ҮЛДЭХ ҮҮ?!

УИХ-ын нэр бүхий гишүүд өнгөрсөн жилийн сүүлээр Үндсэн хуулийн Цэцэд “Давхар дээл”-тэй холбоотой гомдол гаргасан байдаг. Энэ гомдлыг хэлэлцэх явц нэлээд сунжирсаар хэдхэн хоногийн өмнө Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдаанаас “Ерөнхий сайдаас гадна дөрвөн сайд УИХ-ын гишүүн байж болно” гэсэн шинэчилсэн заалт нь хууль зөрчсөн байна гэсэн дүгнэлт гаргав. Үүгээр Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах нөхцөл байдал үүсчихлээ. Ямар сайдууд нь үлдэж, хэн хэн нь явах бол гэдэг таамаг хөвөрсөөр байна. Бүр үлдэх, явах сайдууд нь тодорч, орны хүмүүс нь уяа сойлгоо тааруулаад чухам л дүүхэлзээд байх шиг.

Яахав, хуульдаа бол Үндсэн хуулийн Цэц Үндсэн хуулийн биелэлтэд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргаж, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрхтэй байгууллага боловч энэ удаагийнх шиг Үндсэн хуулийг өөрийг нь Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэх ямар ч үндэслэл байх ёсгүйг хуульчид шүүмжилж байна. Ийм зүй бус дүгнэлт гаргасан Цэцийг улс төрийн намын гар хөл боллоо гэж зарим хуульчид хэлж “Үндсэн хуулийн Цэцийн тухай хуульд Үндсэн хууль болон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хуульд нийцэхгүй байгаа талаар шийдвэр гаргах ямар нэгэн зохицуулалт байдаггүй учраас энэ удаагийн шийдвэр хүчин төгөлдөр бус” гэцгээж байгаа юм. Гэвч Цэц шийдвэрээ гаргачихсан. Одоо Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд ямар өөрчлөлт орохыг харах үлдлээ. Гэхдээ бид Засгийн газрын бүрэлдэхүүнд ямар өөрчлөлт орохыг урьдын адил чимээгүй хараад суух эрх алга. Ард түмэн одоогийн Засгийн газар, тэнд буй сайд нар хэрхэн ажиллаж байгаа талаар өөрсдийн дүгнэлт, үнэлэлтээ яг одоо өгч, үгээ хэлж, санаа оноогоо төрд хүргэх ёстой.

Цэцийн шийдвэр эрх баригчдад Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах боломжийг олгочихож байгаа юм. УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 22-нд товлогдож, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийх нь тодорхой боллоо. Энэ удаагийн нэмэлт өөрчлөлтийн маргаашнаас л Л.Оюун-Эрдэнэ танхимдаа сэлгээ, холио солио хийнэ. Сайдгүй хоёр ч яам бий. Сайдаараа үлдэх, сайд болох гэсэн сонирхолтой намынх нь нөхөд түүний өрөөний үүдээр эргэлдсэн өдрүүд үргэлжилж байна. Өнгөц харахад Засгийн газарт хэн хэн ажиллах нь МАН, Засгийн газрын тэргүүний асуудал мэт боловч үнэндээ хэн үлдэх, хэн явах нь явж явж ард түмний амьдралтай шууд холбоотой юм. Муухан, сул сайдтай салбар тэр чигээрээ унаж, олон нийтийн зүгээс асар их эсэргүүцэлтэй тулж буйг та бид харж байна. “Сайдыг нь огцруул” гэж хашгирдаг салбар олон. Чадваргүй хэрнээ сайд сэтэр зүүгсэд ч байж л байна.

Одоогоор Шадар сайд С.Амарсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Сангийн сайд Б.Жавхлан, БШУ-ы сайд Л.Энх-Амгалан дөрөв давхар дээлтэй байгаа. Сайдуудаас ажилдаа хариуцлагатай хандаж яваа, ард түмэн өндөр үнэлж буй сайд нар байгаа ч МАН-ын фракциуд л хэн үлдэх, явахыг шийдчих байх гэсэн идэвхгүй, урам зориггүй хандлага нийгмээс мэдрэгдэж байгаа. У.Хүрэлсүхийн Засгийн газраас улирч үлдсэн сайд нар, хэт сайн ажиллаж бусад сайдуудаа эвгүй байдалд оруулсан сайд, сайдаасаа буугаад тойргоо услахыг зорьж буй сайд нар, угаасаа сайдаасаа “хусагдахад” бэлэн байсан сайд... гэж тодотгож болохоор 18 сайдын асуудал яригдаж байна. Бараг 20 сайд. Дэдүүд нь нийлбэл 40-өөд сайд болох юм даа. Тийм ч болохоор МАН дотор яг одоо сайд болох, суудалдаа тэсч үлдэх гэсэн хүмүүсийн тэмцэл мөргөлдөөн ид өрнөж байна даг.

Улс төрийн халуун өдрүүдэд Өдрийн сонин “Явах уу, үлдэх үү” нэртэй булан нээж байна. Давхар дээлтэйгээ байхаар зөвшөөрөгдсөн гишүүд гуяа алгадаад, хөнгөн араандаа хийчихсэн харайлгаж явна. Хөл нь хөнгөрсөн тэд үхлийн аюулаас мултарсан аятай баярлах. Зарим нь бараг сайд болчихсон мэт сэрүүн зүүдэлж ч байх шиг. Олон нийтийн хувьд халаа сэлгээ болдгоороо болно биз гэж хайнга хандаж орхимооргүй байна. Нийгмийн хариуцлагын хүрээнд Засгийн газрын бүтцэд орох өөрчлөлтөд иргэний хувьд анхаарал хандуулах хэрэгтэй байх. Энэ олон яамны олон сайд юу юу хийв, тэдэнд үлдэх гавьяа бий юү ингэхэд. Сайдын ажил хүлээж авсан өдрөөс нь салбарт нь юу болов, ямар үйл явдал, алдаа оноо гарав, шинэчлэл гэж юу хийв, ямар дэвшил нэвтрүүлэв гээд бүх үйл явдал сонины шаргал хуудаснаа архив болон үлдсэн байна. Статистик, анализ хийх бэлэн архив, мэдээлэл байгаа учир сайдууд явах гэмтэй юү, салбарт нь ямар ямар гажуудал болов, нийгэмд ямар сөрөг нөлөө үзүүлж, олон нийтийн дургүйцлийг төрүүлэв гэдгийг бид сайд тус бүрээр нь нарийвчлан гаргаж “Явах уу, үлдэх үү” буландаа танилцуулж, ард түмэн та бүхэнд харуулах гэж байна.

МАН-ын дотоод фракциудын лобби хэн хэн үлдэх, явахыг шийдэх мэт боловч яг энэ торгон мөчид ард түмний хүчтэй дуу хоолой тэр лоббинуудаас давж гарах боломжтой ч байж мэднэ. Яагаад гэвэл хэвлэл мэдээлэл бол хүчтэй дуу хоолой. Сонин бол энэ талдаа гаргууд. Тэглээ ч ард түмэн аливаа мэдээлэлд, ялангуяа улс төртэй холбоотой мэдээ эргээд өөрсдийнх нь амьдралд шууд нөлөө үзүүлдэг гэдгийг мэддэг болсон тул сайдуудын ажлыг сайн, саартай нь дэлгэвэл соргогоор хүлээн авч хариу үйлдэл үзүүлнэ.

Сайдуудаас хэн нь үлдэх, хэн нь явах ёстой вэ гэдэг дээр эрхэм уншигч таны санал хэрэгтэй. Засгийн газар ямар чадамж, бүтэцтэй байх нь эргээд бидний амьдралд нөлөөлдөг, амьдралыг шийддэгийг та бид сүүлийн жилүүдэд маш ихээр туйлдталаа мэдэрч байна. Хэрвээ ард түмэн эгзэгтэй мөчид дуу хоолойгоо гаргахгүй, дүлий оргиж суувал дараа нь хичнээн орилоод, жагсаад нэмэргүйг харсан билээ.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 9 цаг 48 мин ЭМГЭНЭЛ 9 цаг 57 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 9 цаг 57 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 9 цаг 58 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 9 цаг 59 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 10 цаг 0 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 10 цаг 1 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 10 цаг 2 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 13 цаг 27 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 13 цаг 29 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 13 цаг 29 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 13 цаг 30 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 13 цаг 33 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 13 цаг 34 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 15 цаг 26 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 15 цаг 30 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 15 цаг 30 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 15 цаг 32 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 15 цаг 33 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 15 цаг 34 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв ЭМГЭНЭЛ Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top