x

УКРАИНЫ ДАЙНЫ ӨРТӨГ

Баян хүчирхэг гүрнүүд дайн хийдэг. Ядуу улс дайн хийхэд хэцүү. Учир нь ядуу улсуудад буу зэвсэг, сум авах мөнгө байдаггүй. Украинд дайн хийж байгаа Орос хэмжээлшгүй их баян улс биш. Орос улсын эдийн засаг Өмнөд Солонгосын хэмжээнд ч хүрдэггүй. Орос улс нефть, хий, нүүрс, зэвсэг, үр тарианы худалдаагаар мөнгө олдог улс. Зөвхөн нефть, хийгээр Орос улс нэг сард 20 тэрбум доллар олдог хэмээн хэвлэл дээрээс уншсан санагдана. 

Эдүгээ дэлхийн хүчирхэг эдийн зсагтай өрнөдийн улсууд Оросыг эсрэг эдийн засгийн хориг тавьж байгаа бөгөөд оросын нефть, хий, нүүрсийг авахыг хориглож байгаа тул оросын эдийн засаг алсдаа доройтох нь мэдээж. 

Эдүгээ Орос улс Украины эсрэг нэг өдөрт 500 сая орчим долларын өртөгтэй дайн хийж байна. Ийм өндөр өртөгтэй дайн хийж буй Оросын эдийн засаг цаашид удаан хугацаагаар тэсэж чадна гэж үү.

Украины дайн эхлээд таван сар болж байна. Орчин үеийн дайны өртөг улам өндөр үнэтэй болсон. Украины дайнд алагдсан украины цэргүүд, энгийн иргэд, хүүхэд хөгшдийн амь насыг үнэлж болохгүй. Учир нь хүний амь хамгийн үнэтэй зүйл. 

Украины Ерөнхий Прокурорын Газрын мэдээлснээр дайн эхэлснээс хойш Украинд 361 хүүхэд алагдаж, 700 хүүхэд шархаджээ. Ихэнхи хүүхэд, хөгшид, иргэд Донецк, Харьков, Киев, Черниговский, Луганск, Николаев, Херсон мужуудад алагджээ.

Дайны эхний сар украины бөмбөгдүүлсэн хотууд, орон сууц, обьектууд бүгд нийлээд 80 тэрбум долларын хохирол үзээд байна хэмээн мэдээлж байсан. Одоо хичнээн тэрбум долларын хохирол болж нэмэгдсэнийг мэдэхгүй байна. 

Харин дайн хийж буй Оросын армийн зарцуулалтыг олон улсын байгууллага тооцож дараах байдлаар гаргажээ. 

Оросын арми гэрээт цэргийн албан хаагчдад нэг сард 200 000 – 300 000 рубль, нэмэлт төлбөр хоногт 53 доллар өгч байна. Дайнд оролцож байгаа цэрэгт нэг өдөрт дунджаар 200 ам.доллар зарцуулж байна. 

Энэ дайны эхний саруудад Оросын 100 000 цэрэг Украиныг түрэмгийлж байлдаан хийж байлаа. Эдгээр цэргийн нэг өдрийн зардал 20 сая ам доллар болж байна. Нэг өдөрт Украины дайнд 270 орчим орос цэрэг амиа алдаж байна. Украинд алагдсан орос цэргийн ар гэр тус бүрт 7.4 сая рубль буюу 110 000 доллар өгч байна. Нэг өдөрт шархадсан 500 орос цэргийн зардалд 3 сая рубль зарцуулж байна.

Дайны явцад алагдсан, шархадсан орос цэргийн зардалд Оросын Холбооны цэргийн төсвөөс нэг өдөрт 50 сая ам доллар зарцуулж байна.

Оросын арми пуужин, суманд маш их зардал гаргаж байна. Нэг хоногт оросын арми 50 000 сум хэрэгслэл зарцуулж байна. 

Нэг өдөрт Оросын арми Украины нутаг дэвсгэрт 20 пуужин харваж байна.Эдгээр пуужингуудын үнэ бол хамгийн багадаа хэдэн зуун мянган доллараас эхлээд хамгийн ихдээ ширхэг нь 10 сая долларын үнэтэй байна.

Оросын “Искандер” пуужин нэг ширхэг нь 3 сая доллар, “Калибр” пуужин нэг ширхэг нь 6.5 сая доллар, хамгийн хямд зөвлөлтийн үеийн “Х-22”, “Х-55” пуужин 1-2 сая долларын үнэтэй аж.Пуужингийн дундаж үнэ нь 3 сая ам.доллар байна.

Сум, гранат, сумнаас хамгаалах хантааз, хувцас, шатахуун, хүнсний бүтээгдэхүүн, цэргийн техник хэрэгслэлийн үнийг оруулвал үлэмж их тоо гарна. 

Оросын арми зөвхөн цэргийн сргуулилалт нэг өдөр хийхэд 10 сая доллар зарцуулдаг байжээ. Энэ зардал дайны үед 2 дахин өсөх нь мэдээж. 

Оросын арми энэ дайндолон танк, нисэх онгоцоо алдаж байна. Нэг өдөрт Оросын армийн алдсан танк, хуягт тэргийнүнэ 40 сая доллар, нисэх онгоцнуудын үнэ 60 сая доллар болж байна.

Эдүгээ Орос улс 1650 танкаа алдаад байна. Нэг танкны үнэ: Хуучин зөвлөлтийн үеийн танк хагас сая доллар, орчин үеийн “Т-80”, “Т-90” танкны үнэ 3-5 сая доллар байна. Оросын устгагдсан танкны ихэнхи нь “Т-72Б” танк бөгөөд нэг бүрийн үнэ нь 2 сая доллар юм. 

Хуягт машинуудын үнэ хуучин нь 200 000 доллар, шинэ загвар нь 1-2 сая доллар юм.

Агаарын нисэх хүчний онгоц, далайн тэнгисийн хөлөг онгоцны үнэ маш өндөр байдаг.

Хуучин сөнөөгч нисэх онгоц “Су-25”11 сая долларын үнэтэй. Шинэ сөнөөгч нисэх онгоц “Су-35” 100 сая долларын үнэтэй.Сөнөөгдсөн нисэх онгоцнуулын үнэ дунджаар 25 сая доллар байна. 

Оросын живсэн “Москва” хөлөг онгоцны үнэ 750 сая доллар байна. Украины усан цэргийн байлдагчид Оросын усан флотын 1 тэрбум долларын үнэтэй тэнгисийн хөлөг онгоцнуудыг устгажээ.

Эдгээр зардлуудаас гадна эзэлсэн нутаг дэвсгэр дээрхи зардлууд, эзэлсэн газрын засаг захиргааны зардлууд, Росгвардийн дайчдад төлөх зарддал, хөлсний цэргүүдийн зардал, хөлсний цэргийн групп “Вагнер”-ийн зардал, ар талаас цэргүүдэд туслах тээвэр ложистикийн зардал, байлдааны техникийг тээвэрлэж хүргэх, засварлах, бэлтгэх, нөөц хүчний зардал, шархадсан цэргийг эмчлэх болон цэргийн амралтын зардлууд гарч байна. 

Орос цэргийн ар талын зардалд хоногт 50-100 сая доллар гарч байна.

Оросын Засгийн газар дайнд алдсан цэргийнхээ тоог зориуд бууруулж мэдээлэн ихэнхи цэргээ дайнд сураггүй алга болсон нэрээр дайнд үрэгдсэн цэргийн ар гэрт тэтгэлэг өгөхгүй аргацааж байна. 

Дайн эхний сард Орос улс дайнд 55 тэрбум доллар зарцуулжээ. Алсдаа Орос улс дэлхийн хоёдугаар дайны дараа хамгийн их зардал энэхүү дайнд зарцуулах нь тодорхой болоод байна. Дайн эхлээд Путин 35 тэрбум долларын гарз амсаад байна. Нэг хоногт 230 сая долларын цэргийн техникээ алдаж байна.

Эдүгээ Орос улс Украин дахь цэргийн тоогоо нэмэгдүүлж Оросын 190 000 цэргийн албан хаагч Украинд орж ирээд байна.Одоогоор Украинд Оросын армийн 5700 танк, 7600 хуягт машин, 3800 их буу, бусад техник 1900 орж ирээд байна. Эдгээр их буу хоногт 250 удаа буудаж, 1900 техник хоногт 475 000 удаа буудаж, нэг хоногт 24 000 тонн байлдааны сум гаргаж байна. Путины цэрэг Украинд хоногт 15 сая долларын шатахуун зарцуулж байна. Танкууд нь ганц удаа шатахуун дүүргэхдээ 6.3 сая литр шатахуун авч байна. Сөнөөгч нисэх онгоцууд нь нэг хоногт2.3 сая литр шатахуун зарцуулж байна. Байлдааны машинууд нь нэг хоногт 5.9 сая литр шатахуун зарцуулж байна. Нэг хоногт: Их буу 475 сая долларыг зарцуулж байна. Гранатаметад 95 сая доллар, Пуужинд 120 сая доллар, Шатахуунд 15.5 сая доллар, Хөлсний цэргүүдэд 1.2 сая доллар зарцуулж байна. 

Путин Украиныг эзлэхэд 3 хоног зарцуулна, нэг хоногт 333,6 сая доллар зарцуулна хэмээн төлөвлөжээ.Гэвч энэ дайн санаснаар нь 3 хоногийн дотор дууссангүй. Энэ дайн үргэлжлээд хагас жил болж байна. Путин энэ дайнд оросын татвар төлөгчдийн маш их мөнгө зарцуулж байна. Путин энэ дайнд нэг хоногт 500 сая орчим доллар зарцуулсаар байна. Гэвч Путин энэ дайныг зогсоож цэргээ Украинаас гаргасангүй, харин дайнаа улам өргөжүүлсээр өдий хүрэв. Путин дотооддоо дайныг эсэргүүцсэн иргэдээ баривчилж шоронд хийсээр байна. Саяхан Оросын Пенза хотын дунд сургуулийн багш эмэгтэй Ирина Генийг Украинд явуулж байгаа оросын түрэмгийлэгчдийн дайныг эсэргүүцсэн үг хэлсний төлөө баривчилж 5 жилийн хорих ял өгч шоронд хийжээ. Ирина багшийг сурагчид нь гар утсан дээр түүний хэлсэн үгийг бичиж матаас хийж баривчлуулжээ.

Дайнд эцэстээ ард түмэн хэлмэгддэг, улс орон ядуурч, өлсгөлөн, өвчин, ядуурал ихэсдэг. Афганы 10 жилийн дайнд зөвлөлтийн арми 15 000 цэргээ алдсан бол афганы ард түмэн 1.5 сая иргэнээ алдсан. Тэрхүү социализмын үед Зөвлөлт улс бүх орлогынхоо 50.0 хувийг цэргийн зардалд зарцуулдаг байсан. Танк, байлдааны нисэх онгоцыг олон мянгаар нь үйлдвэрлэдэг мөртлөө ард түмний өргөн хэрэгцээний барааг чанартай үйлдэрлэж чадахгүй, ард түмэн нь ядуу амьдарч байсан.Эцэстээ Зөвлөлт улс задарч их хямралд орсон түүхтэй.

Ноён Путин. Утга учиргүй цуст харгис дайнаа зогсоо. Дэлхий дахин энэ дайныг эсэргүүцэж байна. Дэлхий дахин энх тайван, хөгжил цэцэглэлтийг хүсч байна. Хотят ли русские войны - Оросууд дайныг хүсээ гэж үү?

Д.Сүхбаатар

2022.08.11

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top