x

Монголын гадаад бодлогын НҮҮДЭЛ ба АЙЛЧЛАЛУУД

Адармаатай цаг үе. Хойд хөрш Украинтай дайнтай. Өмнөд хөрш Тайванийн асуудлаар АНУ-тай асуудалтай. Хойд, урд хоёр хөршийн зүг дэлхий анхаарлаа хандуулаад байгаа. Яг ийм цаг үед хоёр хөрш орны дунд байдаг Монгол Улсад жил хүрэхгүй хугацаанд айлчлалууд хөвөрлөө. Монгол Улс энэ цаг үед төвийг сахих байр сууриа хадгалж, олон талт гадаад бодлогын зөв тоглолт хийж чадаж байна. Монгол Улсын гадаад бодлого чамлахааргүй байгааг, айлчлалууд харууллаа. Монгол Улс дэлхийд нүүрээ барчихаагүй юм байна. Энэ олон нарийн агуулга тээсэн, сүлжилдсэн айлчлалуудыг судлаач Д.Баярхүүгийн хэлснээр “Дэлхийн олон талт дипломатын сонирхлын уулзвар нь Монгол Улс болчихов уу” гэж харж болохоор байна.

Нэг жилийн хугацаанд Монгол Улсад Польшийн Гадаад хэргийн сайд бөгөөд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын дарга З.Рау, ОХУ-ын Гадаад хэргийнсайд С.В.Лавров, Японы гадаад хэргийн сайд Ё.Хаяши, Германы зэвсэгт хүчний жанжин штабын дарга, генерал Эбэрхад Цорн, ЮНЕСКО-гийн ерөнхий захирал О.Азулей, Хятадын гадаад хэргийн сайд Ван И, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш нар айлчиллаа. Хятадын Гадаад хэргийн сайд Ван И “Боомтуудыг нээе, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг санхүүжүүлье, Монголоос нүүрс тогтмол авъя” гэлээ. Гашуун сухайт-Ганц мод боомт, хил дамнасан төмөр замын холболтын тухай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Ван И-гийн айлчлал хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцаанд чухал үүрэг гүйцэтгэхээр харагдаж байна. Монгол Улс тулгамдаад байгаа болон өөрт ашигтай асуудлаа шийдүүлэхээр ярьж чадсан айлчлал боллоо. Хоёр тал төсөл хөтөлбөрүүд дээр хамтрах талаар ярьсан нь манайхнаас нүүр буруулсан хөрөнгө оруулагчдад Монгол руу зүглэх том мессэж өглөө. 

Мөн энэ өдрүүдэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррешийн айлчлал үргэлжилж байна. Олон улсын хамтын нийгэмлэгийн даргын айлчлалыг төрийн тэргүүний түвшинд хүлээж авч байгаагаараа онцлог. Төрийн тэргүүний урилгаар НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга айлчилж байгаа нь анхны удаагийнх юм. 

Энэ жил Монгол Улс цөмийн зэвсэггүй бүс нутаг гэж зарласны 30 жилийн ой тохиож байна. НҮБ үүнд онцгой ач холбогдол өгч сайшаадаг. Мөн Монгол Улс НҮБ-ын гишүүн орон болоод 60 жил болжээ. Монгол цэргүүд НҮБ-ын энхийн сахиулах үйл ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ой тохиолоо. Монгол Улсын төрийн тэргүүн НҮБ-ын индэр дээрээс Тэрбум мод үндэсний хөдөлгөөн санаачилгаа зарласан. Үүнийг мэдээж НҮБ сайшаан дэмжсэн. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Гутерреш айлчлалын үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгчтэй хамт мод тарилаа. Антонио Гутерреш “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд өөрийн хувь нэмрийг оруулах боломж олгосонд талархлаа илэрхийлсэн. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга “Энх тайвны бэлгэ тэмдэг болсон Монгол Улсад айлчилж байгаадаа баяртай байна” гэж хэллээ. Эгийн голын усан цахилгаан станцын тухайд бодлогын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн. НҮБ болон олон Улсын хамтын нийгэмлэг Монголын ардчилал хүний эрхийг хөгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлнэ гэлээ. 

Нэг л их шүүмжлэл, гомдол, эргэлзээ тээнэгэлзлийн дунд байгаа бидэнд дээрх айлчлалуудын үр дүн сэтгэл сэргээсэн мэдээллүүд байлаа. 

“Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн байдал ороо бусгаа..” гэж их Нацагдоржийн өгүүлсэнчлэн дэлхийн байдал ороо бусгаа үед Монгол Улсын гадаад бодлого маш сайн байгааг энэ олон улсын айлчлалууд харуулж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар, тэр дундаа Гадаад харилцааны яам, Б.Батцэцэг сайд нар олон улсын харилцааны зогсонги байдлыг хөдөлгөж, гадаад бодлогын уран нүүдэл хийлээ. Сүүлийн нэг жилийн хугацаанд ар араасаа хөвөрсөн олон айлчлалын үр дүн бодитой, ач холбогдолтой боллоо. Хятад хүн “за”, “үгүй”-г тийм ч амархан хэлчихдэггүй. Гэтэл Хятадын Гадаад хэргийн сайд бидэнд “за” гэчихлээ. Олон улс судлаачид, ажиглагчид, Монголын сэхээтнүүд, эрх баригчдыг улайтал шүүмжилдэг ардчиллын дууч нар ч дээрх айлчлалуудыг дуу нэгтэйгээр талархлын үгээр мялааж байна. Баабар “НҮБ-ын босс Еөкийн урилгаар айлчиллаа. Гүтэрэш Японоос Монгол, эндээсээ Солонгос орно. Зүүн хойт Азийн бүс нутагт Монголын гүйцэтгэж байгаа ролийг өндрөөр үнэллээ” гэсэн бол Э.Бат-Үүл “Дэлхийн III дайн болчих гээд нойр хоолгүй тэвдэж яваа Антонио Гутеррешийг Монголд урьж ирүүлээд мод тариулж буй У.Хүрэлсүхийн геополитик гайхалтай цагаа олов. Тусгаар тогтносон бүрэн эрхэт Монголоо, түгшүүрт автсан дэлхийд энхтайваны бэлгэдэл болгон ингэж алдаршуулдаг нь супер” гэлээ. 

Дараалсан энэ айлчлалуудаас нэгээс бусдад ньнэг ижил зүйл цухалзана. Энэ нь эрчим хүчний хараат байдлаас гаргаж өгөх тал дээр анхаарч ажиллах амлалтууд. Айлчлалуудын үр өгөөжийг хүлээх үлдлээ. Дэлхийн улс төрийн нөхцөл байдал таагүй байгаа цаг үед энэ өгөөжтэй айлчлалууд дэлхийн анхаарлыг Монголын зүг хандуулсан, том сурталчилгаа болж чадлаа. Ирсэн гийчин буцдаг ёсоор тэд ирээд буцаж байна. Энэ бүхний эцэст үр дүн, хожил. 

Д.Мөнгөндалай /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 9 цаг 54 мин ЭМГЭНЭЛ 10 цаг 3 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 10 цаг 3 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 10 цаг 4 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 10 цаг 5 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 10 цаг 6 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 10 цаг 7 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 10 цаг 8 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 13 цаг 33 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 13 цаг 35 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 13 цаг 35 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 13 цаг 36 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 13 цаг 39 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 13 цаг 40 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 15 цаг 32 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 15 цаг 36 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 15 цаг 37 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 15 цаг 38 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 15 цаг 39 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 15 цаг 40 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв ЭМГЭНЭЛ Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top