x

Танкны үлгэр төгсөж, Тавантолгойн экспорт сэргэх нь

Монголын нүүрсний экспортын 90 орчим хувь нь БНХАУ руу Гашуунсухайт-Ганцмод, Шивээ хүрэн-Секе боомтоор дамжиж гардаг. Зөвхөн Гашуунсухайтын боомтоор Монголын зэс, коксжсон нүүрсний экспортын 50 хувь гардаг юм. Энэ утгаараа Тавантолгойн бүлэг ордын нүүрсийг БНХАУ-д гаргахад Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам онцгой үүрэгтэй. Өчигдөр Хятадын Гадаад хэргийн сайд Ван И Монголд айлчлахдаа Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох асуудлыг манай талтай эцэслэн тохиролцож, нүүрсний экспортоо тогтвортой үргэлжлүүлэх гэрээ байгуулахаар болов. Эдийн засаг хямарсан энэ үед дэлхийд нүүрсний хэрэглээгээрээ тэргүүлж буй хөрш БНХАУ-д нүүрсээ төмөр зам, авто замаар тогтмол нийлүүлнэ гэдэг бол Монголын эдийн засагт эерэг өөрчлөлт авчирна.

БНХАУ-ын Ганцмод хилээс 10 км зайд орших Гашуунсухайт нь жилд 30 сая.тн нүүрс экспортлох хүчин чадалтай. “Tавантолгой” ХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Энержи Ресурс” ХХК-иуд тус хилээр БНХАУ руу нүүрс экспортолдог. Одоогийн байдлаар авто тээврээр уурхайгаас хил хүртэл нүүрс тээвэрлэдэг. Ганцмод нь БНХАУ-ын Шинхуа Группийн эзэмшдэг Ганкуан төмөр замтай холбогддог бөгөөд манай талаас барьж байгаа төмөр зам энэ оны III улиралд ашиглалтад орно. Ингэснээр авто замаар жилд 20 сая.тн, төмөр замаар 30 сая.тн нүүрс тээвэрлэх боломж бүрдэнэ.

Энэ хүртэл Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээвэрлэлтийн өртөг зардал нь хэт өндөр, хэлбэлзэл ихтэй байгаа нь нүүрсний үнэд нөлөөлж, Тавантолгой уурхайгаас тээвэрлэсэн нүүрс зах зээлд өрсөлдөхүйц үнээр хүрч чадахгүй явж ирлээ. Энэ нь Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замууд ашиглалтад орох хүртэл үргэлжлэхээр байгаа юм билээ. Цаашид Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам, Тавантолгой-Ханги чиглэлийн авто зам ашиглалтад орсноор нүүрс нийлүүлэх зах зээлийг тэлж, нүүрсний борлуулалтыг БНХАУ-ын Баяннуур орчмын бүсээс гадна, нүүрсний зах зээлийн гол бүс болох Хэбэй, Жиангсу, Шаньдун, Хэйлунжиан болон Шинжаан мужуудад хүргэх боломжтой.

Мөн төмөр замуудыг ашиглан гуравдагч зах зээлд тэр дундаа Энэтхэг, Солонгос, Япон улс руу нүүрсний экспортыг эхлүүлнэ гэсэн яриа албаны хүмүүсээс гардаг. Нүүрсний тээвэрлэлтийг Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд авто замаар, энэ оны сүүлчээс Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замаар, Тавантолгой-Зүүнбаян-Чойр чиглэлд төмөр замаар, Тавантолгой-Ханги чиглэлд авто замаар тээвэрлэж, Гашуунсухайт-Ганцмод, Замын-Үүд-Эрээн, Ханги-Мандал боомтуудаар экспортод гаргах юм. Энэтхэгийн коксжих нүүрсний эрэлт цаашид 15-20 сая.тн-оор нэмэгдэх төлөвтэй байгаа тул үүний 50-иас дээш хувийг Тавантолгой ордоос авах сонирхлоо Засгийн газрын түвшинд илэрхийлсэн юм билээ.

Нүүрс тээвэрлэлтийн одоогийн байгаа чиглэл:

  1. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто зам (18-20 сая.тн)

  2. Тавантолгой-Чойр чиглэлийн авто зам (18-20 сая.тн)

Нэмэхээр ажиллаж байгаа чиглэл:

  1. Гашуунсухайт-Тавантолгой чиглэлийн авто зам

  2. Тавантолгой-Ханги чиглэлийн авто зам

  3. Тавантолгой-Цагаандэл-Уул чиглэлийн авто зам

  4. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам

  5. Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам.

Эдгээр нүүрс тээвэрлэлтийн чиглэлүүд нэмэгдсэнээр Гашуунсухайт-Ганцмод, Замын-Үүд-Эрээн, Ханги-Мандал, Цагаандэл-Уул-Өлзий, Алтанбулаг-Наушки боомтуудаар нүүрс экспортлох дэд бүтцийн хүчин чадал бий болно. Нүүрсээ төмөр замаар зөөдөг болчихвол танк орж ирнэ. Ашигт малтмалаа олон боомтоор гаргадаг болчихвол Монголын баялаг цоорхой уут шиг гоожоод дуусна хэмээх "Танкны үлгэр" ашгүй дуусч, Тавантолгойн бүлэг ордын нүүрсний экспорт сэргэх нь.

Г.Болд

Эх сурвалж: TIME.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 9 цаг 47 мин ЭМГЭНЭЛ 9 цаг 56 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 9 цаг 56 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 9 цаг 57 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 9 цаг 58 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 9 цаг 59 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 10 цаг 0 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 10 цаг 1 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 13 цаг 26 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 13 цаг 28 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 13 цаг 28 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 13 цаг 29 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 13 цаг 32 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 13 цаг 33 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 15 цаг 25 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 15 цаг 29 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 15 цаг 30 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 15 цаг 31 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 15 цаг 32 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 15 цаг 33 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв ЭМГЭНЭЛ Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top