x

Буцах ШИЛЖИЛТ яавал ӨРНӨХ вэ?

Хүн амын шилжин суурьших нь хүмүүний жам ёсны хөдөлгөөн юм. Дэлхий даяар хөдөөнөөс хот руу шилжих нь хотоос хөдөө рүү шилжихээс их буюу, улс орнууд хотжих хандлагатай болжээ. Ядуу буурай, хөгжиж буй орнуудад энэ хандлага бүр ч илүү байна. Тодорхой шалтгааны улмаас эдгээр хөдөлгөөнийг зохицууулах шаардлага гардаг.

Тэгвэл Монгол улсад энэхүү эсрэг урсгалтай шилжих хөдөлгөөн ямар байгаа, үр дагавар нь юу болох, тэдгээрийг яаж шийдэж байгаа, юунд эхэлж анхаарах тухайг нийтээр хэлэлцэн ойлголцож, төр засгаа өгөөжтэй ажиллуулахын төлөө хамтран ажиллах шаардлага иргэдийн өмнө тулгараад байна.

Хот чиглэсэн шилжилт

МУ-д хөдөөгөөс хот руу шилжин суурьших хөдөлгөөн эрс нэмэгдсээр 2019 оны эцэст Улаанбаатар хотод улсын нийт хүн амын бараг тал нь буюу 47.6 хувь нь оршин сууж байна. Энэ хувь 1990 онд 27.2, 2000 онд 33.1, 2010 онд 45.1 байжээ. Говь-Алтай, Завхан, Увс, Архангай, Дундговь, Төв аймгуудын хүн ам сүүлийн хорин жилд буурчээ (ХНХЯ).

Хөдөөд байгалийн гамшгийг даван туулах чадвар суларсан, хотуудад боловсрол эзэмших, ажил эрхлэх боломж илүү, дэд бүтэц сайжирсан зэрэг түлхэх, татах хүчин зүйлүүдийн нэгдэл нь хот чиглэсэн шилжих хөдөлгөөнийг эрчимжүүлсээр байна.

Хот рүү чиглэсэн шилжих хөдөлгөөн хотжилтыг хурдасгасан ч, хүн амын огцом өсөлт, түүнийг дагасан дуу чимээ, агаар, хөрс, усны бохирдол, дэд бүтцийн хэтэрсэн ачааллыг авчирлаа.

Улаанбаатар хотын захиргаа 2017-2020 онуудад шилжин ирэгсдийн бүртгэлийн хязгаарлалт  хүртэл тавьж байлаа. Энэ хориг нь бүртгэгдсэн хүний тоог бууруулсан ч, бүртгэлгүй шилжин ирэгсэдийн тоог бууруулаагүй,  тэдний 83 хувьд нь нөлөөлөө ч үгүй гэдэг нь  судалгаагаар тогтоогджээ (IOM, 2021). 2017 онд 25,000 иргэн нийслэлд бүртгүүлсэн бол, 2019 онд 6,800 иргэн бүртгүүлжээ. Бүртгэлгүй иргэд эдийн засаг, нийгэм, эрүүл мэндийн хувьд эрсдэлд орж, нийгмийн суурь үйлчилгээг авах боломжгүй болжээ.

Хятадад ийм бүртгэлийн (хокуо)  хязгаарлалтыг 1958 оноос хэрэгжүүлж,  2014 оноос 3 саяас бага хүн амтай хотод зогсоосон. Урд хөршийн том хотуудад “бүртгэлийн хураамж төлөхөөс гадна өндөр орлоготой байх, бизнесийн ур чадвартай байх, гадаадад боловсрол эзэмшсэн байх, төрөл садан нь хотын “хокуо”-той байх шаардлагатай (Chan and Buckingham, 2008). Хокуо байхгүй бол хотод ажил эрхлэх, боловсрол, эмнэлгийн үйлчилгээ авах эрхгүй.

Уг нь ардчилсан МУ-д хүн бүр хаана оршин суух, ямар ажил хөдөлмөр эрхлэхээ өөрөө шийдэх бүрэн эрхийг ҮХ-иараа олгосон. Хүн амын шилжилтийн асуудал бол засаг захиргааны биш, эдийн засгийнх гэдгийг өөрийн болон өмнөд хөршийн туршлагаас төр засаг даан ч нэг ойлгосон гэж бодож байлаа. Гэтэл хотын дарга Д.Сумъяабазар саяхан 2027 он хүртэл хязгаарлах (бүртгэхгүй байх) саналыг оруулсан боловч, ашгүй  ИТХ-нь дэмжсэнгүй.  Асуудал томорсоор, шийдэл нь гацсаар л байна.

Хөдөөг чиглэсэн буюу буцах шилжилт хөдөлгөөн

Хотын төвлөрлийг бууруулах нэг арга бол иргэд хотоос хөдөө рүү шилжин суурьших явдал. Үүнийг буцах шилжих хөдөлгөөн гэдэг. 2015-2020 оны хооронд нийт 43,478 иргэн хотоос хөдөөд, түүний дотор  Төв, Сэлэнгэ, Орхон аймгуудад тус бүр 3,000-аас дээш хүн шилжин суурьшжээ (ҮСХ). Буцах шилжилтийн тухай мэдээлэл ер нь бага байна.  Айл бүрийн шилжилтийн түүх харилцан адилгүй ч, амжилтын тодорхой тохиолыг олж мэдлээ.

99514dc49e75251795f6cd603dffdbae.png

Саяхан Улаанбаатарт зохиогдсон “Буцах шилжилт хөдөлгөөн” хэлэлцүүлэгт уригдсан, амжилттай яваа хэдэн тохиолыг товчлон толилуулья. Нийслэлээс Ховдын Дөргөн суманд шилжин суурьшаад ажиллаж, амьдрах арга ухаанаа олсноос гадна, түүнийгээ нийгмийн сүлжээгээр орон даяар хуваалцаж буй залуу гэр бүл Ч.Ерөөлтүвшин, С.Буянтогтох нар байна. УБ-д жилд дунджаар 845 цагийг замын түгжрэлд өнгөрүүлдэг гэх тооцоо бий. Энэ цагаа гадаад хэл сурах, боловсролоо дээшлүүлэхэд зарцуулсан энэ хос, сумын төвд англи хэлний дугуйлан байгуулж, иргэдийг цахим боловсролд сургаж байна. (FB: хөдөөний айл)

Төрсөн нутаг Завхан аймагтаа Улаанбаатараас гэр бүлээрээ шилжин суурьшиж, талх нарийн боовны бизнес амжилттай эрхэлж (Batmax Co) буй, Ирландад мастер хамгаалсан Г.Амарзаяа (FB: Zaya Guna), Хөвсгөл аймагт шилжин очиж, хавдрын мэс засал хийж, олон арван хүний хотод удаа дараа ирэх эмчилгээний зардлыг  хэмнээд байгаа Б.Түвшин эмч (fb: Tuvshin Bayasgalan), Булган аймагтаа буцаж очоод өндөр өгөөжтэй мал аж ахуй эрхлэж буй, МҮОНТ-ийн сэтгүүлч асан Х.Эрдэнэбулган (fb: Монгол овогт Хишигийн Эрдэнэбулган), Өвөрхангайд оёдлын үйлдвэр байгуулан олон хүнийг ажилтай болгосон Ж.Оюунчимэг (fb: Oyunchimeg Batzuu) нарыг онцолж болно.

Хөдөөд шилжих суурьшихын давуу талыг эдгээр хүмүүс юуны өмнө эрүүл агаар, замын түгжрэлгүй амьдрал, цөөхөн хүүхэдтэй анги, ойр дотно харилцаа, хотын хүний нүдээр харахад асар их бизнес боломжууд гэжээ. Монголын аль ч аймаг, суманд интернет орсон, засмал замаар дийлэнх нь холбогдсон, дэлхийн хаанаас ч юу худалдан авах, сурч боловсрох боломж түүхэндээ анх удаа бүрдсэнийг тэд бүгд онцолсон юм.

Хөдөөд шилжин суурьшихад орон сууц, үйлдвэр үйлчилгээний зориулалтын байр ховор, туршлага, дадлагатай боловсон хүчин дутмаг байна. Оюутнууд нийслэлд очоод, гэрлээд эцэг эхээ дуудаж, хүүхдээ харуулдаг болсон. Хөдөлмөр эрхлэх сангаас бизнестээ дэмжлэг авах боломжгүй, янз бүрийн дагавар журам нь чагтлаад байна.

Олон залуус хөдөө шилжих хүсэлтэй ч хангалттай мэдээлэл байхгүй учир шийдэж чадахгүй байна. Залуусдаа замыг нь зөв заагаад, мэргэжлийг нь хөдөөтэй холбоод өгвөл  буцах шилжилт нэмэгдэнэ.

Аймгийн төвийн сурагчдын, болон хүчний байгууллагуудын дүрэмт хувцсыг орон нутгийн нөхцөлд тааруулсан, стандартын дагуу, гоё цэвэрхэн хийхэд л жилийн турш тасалтгүй бизнэс болдог жишээтэй. Гэрийн бүрээс, үндэсний хувцасны томоохон хэрэгцээ аймаг бүрт байна. Оёдлын цех байгуулж, орчин үеийн машин тавиад ажилчидаа сургахад 2-5 сая төгрөгийг сард авч байна. Шинэ сэргэлтийн бодлогоор хөдөө орон нутагт үйлдвэр байгуулахад татвараас чөлөөлдөг болсон нь сайшаалтай .

Цаашид цалингийн шатлалыг хотоос алслалтаас урвуу биш, шууд хамааралтай болгох, хөдөөд англи хэл сайн заах, сурах боломжоор хангах, орон нутгийн иргэдийг гэгээрүүлэхэд онцгой анхаарах цаг болжээ. Эдийн засгийн, түүний дотор татварын болон бусад аргаар аймгийн төвийн хөгжлийг дэмжих хэрэгтэй байна. Жишээ нь улсын наадмаа, олимп шиг, өрсөлдүүлэн шалгаруулах замаар жил бүр аймаг бүрт ээлжлэн хийвэл аялал жуулчлалын салбарт бодитой нөлөө болно.

Хүн амын шилжих хөдөлгөөнийг хөгжлийн хүндрэл биш, боломж гэж харахыг төр засагт уриалж байна.

Д.Жаргалсайхан /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 9 цаг 53 мин ЭМГЭНЭЛ 10 цаг 2 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 10 цаг 2 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 10 цаг 3 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 10 цаг 4 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 10 цаг 5 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 10 цаг 6 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 10 цаг 7 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 13 цаг 32 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 13 цаг 34 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 13 цаг 34 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 13 цаг 35 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 13 цаг 38 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 13 цаг 39 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 15 цаг 31 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 15 цаг 35 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 15 цаг 36 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 15 цаг 37 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 15 цаг 38 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 15 цаг 39 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв ЭМГЭНЭЛ Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top