x

Амьд явах ​ба “Амьд явах эрх”

Хүн байна гэдэг бол өөрөө эрх чөлөө хэмээн бид ухаардаг. Гэхдээ, амьдарч эхэлсэн, ялангуяа хүний биеийг олж төрсөн зэрэг маань бидний сонголт байгаагүй. Хэн ч биднээс “орчлонгийн хүрдэнд төрөх эсэх”, “хүмүүн заяа таалагдах уу, яахав”, “Ямар хүйс зүгээр вэ”, “Иймэрхүү аав, ээж чамд санал болговол зөвшөөрөх үү” гэхчлэн асуугаагүй. Тэр бүү хэл өөртөө ямар нэр өгөх нь ч бидний мэдлээс гадуур өрнөдөг. 

Магадгүй юм, ойрын үед хүүхдүүд насанд хүрч, иргэний үнэмлэх авах үедээ хүссэн нэрээ өөрөө сонгодог болж болох байх. 

Харин ижил хүйстэн байх, хүйсээ солиулахыг эрмэлзэх зэрэг нь байгалийн алдаа юу, эсвэл хүн хэмээх бодгаль хүйсээ сонгох эрх чөлөөгөө эрмэлзсний илрэл үү, бүү мэд.

Бас, эцэг эх нь хүүхдийнхээ хүйсийг сонгох бололцоо бий болсон нь гэр бүлийн зүй ёсны эрх ашиг уу, эсбөгөөс шинээр төрөх хүний хүйсийн эрх чөлөөнд халдсан явдал уу гэхчлэн олон асуудал хожмын өдөр яригдах байх. 

Дорнодахины гүн ухаан, Буддын сургаальд энэ бүхнийг үйлийн үрээс хамаардаг учраас үндсэндээ чиний сонголт бол мөн хэмээн номлодог гэсгээд энэ хэсгийг алгасъя.

Харин, нэгэнт төрснөөс хойш хийх сонголт, толгой мэдэх эрх бол хүнд бий. 

Мэдээж, хамгийн чухал, үндсэн эрх бол амьд явах эрх. Амьд явах эрхийг бид олон янзаар төсөөлдөг. Юуны амьд явахад хэрэгтэй наад захын зүйлсээр хангах явдал мөн гэж харах нь байна. Тэгвэл, хоол олдохгүй турж үхвэл, дулаан хувцас олдохгүй осговол энэ эрх зөрчигдсөн хэрэг мөн үү?

Араас нь, хэрэв тийм бол хүн өөрө амьд байхын тулд ямар үүрэг хүлээх вэ гэсэн асуулт ч бас гарна. Хэрвээ, төр нь иргэнийхээ өмнөөс турааж үхүүлэхгүй, осгоож алахгүй байх үүрэг хүлээдэг юм бол шүү дээ?

Улмаар, манай олон нийтийн мэдээллийн орчинд “Амьд явах баталгаа хаана байна” гэдэг философилог асуулт байнга яригддаг. Төрөөс нэг тийм баталгаа, сертификат маягийн зүйл гаргаад өгчихвөл, нөгөөхөө духан дээрээ наагаад мөнхрөх юм шиг ярьдаг даа. Яг л цахилгаан бараанд жилийн, шинэ машинд эхний 10.000 км-ийн баталгааг үйлдвэрлэгч борлуулагч нар гаргаж өгдөгөрхүү, “Энэхүү иргэн болбоос амьд явах баталгаатай болно: эхлэх... дуусах... Сунгалт: Оны... сарын ...өдөр хүртэл хүчинтэй ” гэсэн бичиг байх юм уу даа, бидний төсөөлдгөөр бол.

Баталгаат хугацаандаа эвдэрсэн бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгч, борлуулагч тал шинээр сольж өгдөг. Харин төрийн баталгаат хүмүүн бээр нас барчихвал яах вэ ? Шинээр сольж өгнө, дахин амилуулна гэж байхгүй. 

Энэ утгаараа бараа бүтээгдэхүүнд “эвдрэхгүй байх баталгаат хугацаа” байж болдог бол хүмүүнд үхэхгүй байтугаа өвдөхгүй байх баталгаа үгүй. Иймээс “Амьд явах баталгаа”-тай хэн нэгэн манай гариг дээр орших аргагүй. Бурхан Буддад хүртэл олсон гэгээрэл нь ийм баталгаа гаргаж өгөөгүй. Харин ч тэрээр ертөнцийн мөнх бус ба хоосон чанарыг ухаарснаа бидэнд хэлж өгсөн. Түүнчлэн, аврагч Христэд ч Ертөнцийн эзэн эцэг нь тийм батламж хайрлаагүй. 

Тэгэхээр, амьд явах эрх гэж яг юу вэ. Ийм эрх байгаа юм чинь иргэн хүн хүссэн үедээ амьдралаас татгалзах эрхтэй байх учиртай. Энэ эрхийг яаж хангах хэрэг вэ ?

 Иймээс, амьд явах эрхийг хамгаалах гэдэг нь өлсөх, харангадахаас эхлээд өвдөх зовохыг хүртэлх үхлийн шалтгаануудыг төр засгаас арилгахын нэр төдий биш болоод байна. Цаашлаад, хүнийг үхүүлэхгүй байлгах үүргийг хэн нэгний өмнөөс төр хүлээхийн нэр биш байх нь. Тэр ч бүү хэл өнөөдөр зарим улс орон хүмүүст үхлээ сонгох боломж олгож эхэлжээ. 

Хариулт яг эндээс эхэлж байна. Хүмүүний биеийг олж төрсөн хэн ч болов амьдралаас татгалзах хүсэлгүй байх үед нь амь наснаас нь хагацуулахгүй байх үүргийг төр хүлээдэг. Үүнийг амьд явах эрхийг хангах гэж ярьдаг. 

Төрөлт чиний сонголт биш, үхэх ч бас чиний санал хүсэлтэй уялдахгүй. Миний хүсэл зоригоос хамаарахгүй хоёр цэгийн хооронд байгаа амьдрал хэмээх шугам дээр “Амьд явах эрх” эрх ийнхүү гарч ирж байна.

Хүний амьдралыг тасалдуулахгүй байх үүргийн оройд цаазаар авах ялыг хэрэглэхгүй байх үүрэг ордог. Хүний түүхийн эрт балар үед бараг л цор ганц ял шийтгэл нь “толгой авах” байсан үе ч бий. Гэвч аажмаар хүн төрөлхтөн суурьшин иргэншиж, гэмт хэрэгтнийг хорих, хүнд хөдөлмөр эрхлүүлэх зэргээр залхаах, гэмээ наминчлах арга зам олж,гэм этгээдийг юу юугүй л хороогоод байхаа больжээ. (Гэхдээ хийсэн хэрэгтээ гэмшээд ч юмуу, баригдсандаа нээрвтээд тас харвачихвал төр буруутахгүй л байх л даа)

Нүүдэлчдийн хувьд шорон гяндан барьж суух боломж тааруу учраас цаазалж, эсвэл газар дээр нь зодож нүдэн ялыг нь эдлүүлж дуусгадаг аргатайгаа ХХ зуунд ирсэн юм. ХХ зууны Монголд тогтсон Зөвлөлт маягийн хүчирхийлэл нь эрүүгийн хэргээс халиад улс төр, үзэл санааны хэргийн гол ял болгоод нийтийг хамруулан аллага зохиожээ. Тал нутагт цаазын ял бараг сахилгын шийтгэлийг хүртэл орлох болов. Түүнийг улс төрийн хэрэгтнүүд, эрүүгийн ялтнууд байтугаа, социалист өмч үрэгдүүлсэн хүмүүст хүртэл оноож байлаа.Монголчуудын хувьд цаазын ял нь цааз хууль байгаагийн илэрхийлэл болон үлдсэн гэхэд ч болно.

Харин XXI зууны эхээр Монгол улс цаазын ялгүй болж байгаагаа тунхагласан. Ерөнхийлөгч нь ийм ялаас түдгэлзэхээ зарласан. Гэхдээ хууль цаазанд нь тодорхой тохиолдолд хүний амьдрах процессийг төрийн шийдвэрээр тасалдуулах тухай заалт бол хэвээрээ байгаа. Дараа дараагийн хэн нэгэн төрийн тэргүүн “Давай, толгойг нь авцгаая” гэхэд цаазын ял эргэн хэрэгжих боломжтой гэсэн үг.

Ял шийтгэлийг агшин зуур эдлүүлэн, хэрэгжүүлчихээд нүүн одох уламжлалт сэтгэлгээнээсээ салаагүй яваа бидний хувьд заримдаа “Цаазын ялгүй болох нь ял завшуулахтай ижил зүйл” мэтээр төсөөлөгддөг. Хохирогчид ч гоморхдог.

Үнэн хэрэгтээ, насаар нь хорих ял гэдэг бол нийгмийн амьтан болсон оюун ухаант хүн (homo sapiens)-ий хувьд амьдаар нь хүний нийгмээс “хасах” хатуу харгис үйлдэл юм шүү дээ. Хүнийг цаазаар явна гэдэг нь агшин зуур яллаад л дуусна гэсэн үг. Харин насаар нь хорих бол хийсэн хэргийнх нь төлөө амьд байгаа агшин тутамд нь ял ногдуулан цээрлүүлж буй процесс бөлгөө. 

Харин одоо, Монгол улс цаазыг ялаас татгалзаж байгаагаа Үндсэн болон зохих хуулиндаа тусган бичиж шинэчлэх нь иргэнийхээ амьд явах эрхийг баталгаажуулсан хамгийн том алхам болно. Ингэснээр “иргэнийхээ амьдралыг төрөөс санаачлан таслахгүй” байх баталгаа өгч байгаа юм. 

Үүний дараагаар, шүүхийн шийдвэрээс бусдаар хүний амьдралын явцыг тасалдуулах бусад шалтгаануудыг арилгахад чиглэсэн алхмууд ордог аж. Энэ нь нэлээн дам байдлаар хэрэгждэг аж. Жишээлэхэд, согтуу жолооч нар хүн дайрч алж, бэртээж байна. Мэдээж, хууль зөрчсөн жолоочийн өмнөөс төр шоронд орохгүй. Гэхдээ согтуугаар жолоо барих, замын хөдөлгөөний дүрэм зөрчихтэй хийх тэмцлийг чангалж, дүрэм журмаа хатуу болгох үүрэг хүлээнэ. Согтуу жолоочийг “хүний амь санаатай бүрэлгэхийг завдсанд" тооцон ял оноодог ч юмуу ? (Гэхдээ, өөрөө согтуу явж байгаад машин доогуур орох, улаан гэрлээр дайраад дайруулах зэрэг бол хамаагүй, тийм үү?)

Түүнчлэн, иргэдээ бөөнөөр нь тураагаад үхүүлчихгүйн тулд Засгийн газраас хүнсний хангамжийн аюулгүй байдлыг хангах ёстой гээд цаашлана. (Мэдээж, гамшгаас бусад үед бэлэн хоол тараах үүрэг хүлээхгүй)

Хүн бүрийг ханиад хүргэхгүй байх үүргийг засаг хүлээхгүй боловч ханиалгандаа уух эмийн хангамжтай, үзүүлж эмчлүүлэх эрүүлийг хамгаалах тогтоцтой байлгах үүрэгтэй. Улмаар, олныг хамарсан өвчин тахлаас иргэдээ аврах ажлыг зохион байгуулах нь төрөөс иргэнийхээ амьд явах эрхийг баталгаажуулах үүрэгт багтана. (Манай улс “Ковид-19” цах тахлын эсрэг вакцинд хүн амаа тун ч боломжийн хамруулж чадсан)

Эцсийн дүндээ, чамаас үл хамаарах шалтгаанаар чамайг үхүүлчихгүй байх тал дээр төрийн хүлээсэн үүргийг л “Хүний амьд явах эрхийг хангах” гээд байгаа юм, бүдүүвчлэн тайлбарлахад. Үүний хамгийн том үзүүлэлт нь төрийн шийдвэрээр алж устгахгүй байх буюу цаазын ялаас татгалзах явдал ордог юм байна. 

Гэхдээ олон зүйл хувь хүн өөрөө амьдралаа хэр хамгаалахаас хамаарна л даа. Вакцин авчраад “Үнэгүй хийлгэх ажааму” гээд хадаг барих нь холгүй байхад “Дотроо чиптэй гэж байгаа” хэмээн үнэмшээд үхэж байгаа хүний амьд явах эрхийг төрөөс хангах аргагүй. Дашрамд дурьдахад, вакцины эсрэг сурталчилгаа хийгсэд бол хувь хүний болон тухайн үндэстний амьд явах эрхийн эсрэг явуулга хийж буй нийгмийн “дайсан”-ууд юм. Цуурхал явуулгад нь үнэмшээд Ковид-цар тахлаар амиа алдсан хүмүүсийн өмнөөс, ядаж л ёс суртахууны хариуцлага хүлээх учиртай “гэмт хэрэгтэн” гэсэн ч болно.

Амьд явах хийгээд “амьд явах эрхийг хангах” асуудлыг зөвхөн нэг өнцгөөс нь харж эргэцүүлэхэд иймэрхүү.

Б.Цэнддоо /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 11 цаг 18 мин ЭМГЭНЭЛ 11 цаг 27 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 11 цаг 27 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 11 цаг 28 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 11 цаг 29 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 11 цаг 30 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 11 цаг 31 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 11 цаг 32 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 14 цаг 57 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 14 цаг 59 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 14 цаг 59 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 15 цаг 0 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 15 цаг 3 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 15 цаг 4 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 16 цаг 56 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 17 цаг 0 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 17 цаг 0 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 17 цаг 2 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 17 цаг 3 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 17 цаг 4 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top