x

Шүүмжлэл нь доромжлол болж хувираад Шүүхийн үүдэнд хэвтэх цаг ирэв

Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, сэтгүүлчид ээ, та нарыг хэн ч биш болгох, шоронд хийж, шонд дүүжлэх Эрүүгийн хуулийг эрх баригчид батлах гэж байна. Маш товчхондоо шүүмжлэлийг чинь доромжлол гэж мушгин Эрүүгийн хуулиар хариуцлага онооно. Ажил хэрэгч шүүмжлэл гэсэн ойлголт арчигдахад хүрэх нь. “Сайн шүүмжлэгчтэй байсандаа би өдий зэрэгт хүрсэн” гэж амжилтын оройд гарсан олон хүн ярьдаг юм. Бүр дэлхийгээр дүүрэн тэгж ярьсан алдартан, суутнууд, сэтгүүлчид, хэвлэн нийтлэгчид байна. Гэтэл өнөөдрийн Монголд ийм индэр, чөлөөт хэвлэл, сэтгүүлч, шүүмжлэгчид байх ёсгүй хэмээн үзэж, хуульчлах гэнэ.

Батлагдах боломжтой баримт, зөвшөөрөгдсөн үнэн, цаг хугацаа шаардсан хууль бус үйлдлийг, тийм хандлагыг өөр өөрийн арга барил, ур чадвар, өнгө аясаар нийгэмд хүргэх нь доромжлол биш гэдгийг эхлээд хэлье. Олон улсад хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, сэтгүүлчид, нийтлэлчид өөр өөрийн арга барилаар мэдээллийг хүргэдэг. Түүнийг нь хөгжсөн хийгээд хөгжиж байгаа улс орнууд хүлээн зөвшөөрдөг. Намайг Батаа доромжилсон гэдгийг хувь хүн өөрөө эхлээд нотолдог Олон улсын хуулийн практиктай. Үүнээс л Монгол зөрөх нь коммунизмын эхлэл юм. Иргэн эхлээд доромжлуулснаа нотолдог хуулийн шалгарсан практикийг өнөөдөр Монголд Эрүүгийн хуулиар л доромжилсон эсэхийг нотолж, ял оноох ёстой гэж байгааг юу гэж ойлгох ёстой вэ.

Ингэж болохгүй, Их хурлын гишүүд ээ. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар аа. Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 13.15 дугаар зүйлд доромжлох, хүний нэр төр, алдар хүндийг олон нийтэд гутаан доромжилсон бол 450 нэгжээс 1300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240 цагаас 720 цаг хүртэлх хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1-6 сар хүртэл зөрчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж заажээ. Энэ бол хэнд ч ойлгогдох хуулийн үзэл санаа шүү дээ. Улстөрчид, төрийн албан тушаалтнууд өөрийг нь шүүмжилсэн, хардсан хэн бүхнийг хуулийн заалтаар залхаан цээрлүүлнэ гэсэн үг.

Монголд үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан үйлдэл 2016 оноос хойш их болсон нь эцэстээ ийм л хууль гаргах оршил нь байжээ. Доромжлох заалтыг Эрүүгийн хуульд оруулах бэлтгэл ажил байжээ.

Хүнийг доромжлох асуудал нь иргэний маргаан байдлаар шийдэгдээд, гэм хор учруулсан бол хохирлоо барагдуулаад явдаг Зөрчлийн хууль нь өөрөө чангадсан байтал шүү. Одоо ингээд эрх баригчид шүүмжлэхийг хуульчилбал иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, улмаар хардах эрх нь хаагдана. Сошиалд байр суурь, үзэл бодлоо илэрхийлдэг байдал хумигдана, улмаар арчигдана. Хүчирхэг хэвлэл мэдээллийн редакциудыг буланд шахна. Шүүхийн үүдэнд сууж цагийг өнгөрөөх болно. Сэтгүүлчид шууд Эрүүгийн ялд унана. Энэ хууль батлагдсанаар хоёр жилийн дараа буюу 2024 оны сонгууль гэхэд чөлөөт хэвлэл, чөлөөт үзэл санаа шоронд орсон байна. Сонгуулиар эрх баригчид дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэх боломж Монголын нийгэмд нэгэнт бүрдсэн байна. Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө төгсөж, Үндсэн хуулийг зөрчих нь эрх баригчдын хувьд энгийн үйлдэл болно. Үндсэн хуулийн үзэл санаа бус Эрүүгийн хуулийн үзэл санаагаар бүгд явна. Эрүүжсэн нийгэм, систем тогтож, эр зориг бүхэн мохож үгүй болно. Ирээдүй ердөө л энэ.

Нэгэнт ийм болчихсон нийгэмд иргэд яадаг гээч. Хүн өөрөө өөрийгөө хянах цагдах, хий хоосноос айх, үзэл санааны боолчлолд өөрөө мэдэхгүй ордог юм. “Би ингээд биччихвэл торгуулна, шоронд орно, тэгж ажил, амьдралаа дуусгаад яах вэ” гэсэн боолчлолд. Энэ тухай нийгмийн сэтгэл зүй судлаачид тодорхой ярьж, бичих цаг одоо болсон. Ард иргэдийн зүгээс шүүх, цагдаа, хууль хүчнийхнийг муулж болохгүй. Ийм л аюултай нийгэм бий болдог учраас 2015 онд НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс доромжлох, гүтгэх заалт нь Эрүүгийн хуульд байх ёсгүй гэсэн зөвлөмжийг Монголд ирүүлсэн юм. Ингээд Монголын парламент тухайн үедээ Эрүүгийн хуулиас хоёр ноцтой заалтыг хассан билээ. Тэгсэн одоо буцаан сэргээж байна. Олон улсад хүний нэр төрийг хамгаалах харилцаа Иргэний хуулиар зохицуулагддаг. Ганц Монгол Улс л Эрүүгийн хуулиар зохицуулж эргүүтэх нь. Энэ бол Монголын өнөөдрийн эрх баригчдын байгаа царай, сайн удамшсан дарангуйлагч хандлага биз ээ.

Ард иргэдийн амьдрал улам муудаж, Монголд маш олон хүнд асуудал улстөрчдийн мулгуу шийдвэр, бодлогогүй алхам, алсын хараагүй үйлдлээс болж уналтад орж байна. Энэ харанхуйлал нийгмийн бухимдлыг ирэх жилүүдэд улам их нэмнэ. Бүр дээд цэгтээ ч хүрч мэднэ. Үүнээс сэргийлэх ганц дархлаа бол аль ч улс оронд чөлөөт хэвлэл, сэтгүүлчид байдаг. Тэд буруу бүх зүйлд нүд хурц, хараа сонор байж нийгэмд хүргэж байдаг. Ямар ч байсан тэд дуугарч байдаг. Тэр дотор нь алдаа, оноо, хэтрүүлэг, зүйрлэл... бүгд бий. Олон улс өөрөө ийм юм, сэтгүүлчдийнхээ характер, харизмыг дагадаг. Иргэд хүссэн хүсээгүй сэтгүүл зүйгээс “юм” хүлээдэг учраас тэр. Энэ нь хүний нийгмийн харилцаанд нэгэнт тогтсон зүй тогтол билээ. Дарангуйлагчтай нийгэмд мэдээллийн энэ дэд бүтэц рүү, хэвлэн нийтлэх эрх чөлөө рүү, редакци руу фокусалж, аль болох дарамтлах, дарж байх санааг агуулж байдаг нь үнэн. Зарим оронд сэтгүүлчдээ шоронд хийж, шонд дүүжилж байгааг хөршүүдийн жишээнээс харж байна. Ийм аймшиг руу Монголын нийгэм явж байгаа учраас сэтгүүлчид өөрсдийн индрээ хамгаалах ариун “дайн”-д мордох цаг болжээ. Иргэд ч айхгүйгээр үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэхийн төлөө сэтгүүл зүйг дэмжих ёстой. Ямар ч айдасгүйгээр үгээ хэлэх тийм л нийгэм монголчуудад өнөөдөр хамгийн эрхэм чухал. Хөгжсөн улс орнуудад бол хууль нь иргэдийн эрхийг хамгаалах үндсэн чиг үүрэгтэй. Ийм л хуулийн үзэл санаа үйлчилдэг. Харин өнөөдөр Монголд огт эсрэгээрээ эрх баригчдын эрхийг хамгаалдаг хууль үйлчилж байгаа нь энэхүү Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 13.15 дугаар зүйлд ...доромжлох, хүний нэр төр, алдар хүндийг олон нийтэд гутаан доромжилсон бол... гэх өөдгүй заалтаас харагдаж байгаа биз. Эрүүгийн хуулийн энэ нэмэлтийг устгахын төлөө тэмцэцгээе, сэтгүүлчид ээ. Тэгэхгүй бол бидний эрүүл шүүмжлэл бүхэн доромжлол болж хувираад Шүүхийн үүдэнд хэвтэх цаг ирлээ.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 11 цаг 20 мин ЭМГЭНЭЛ 11 цаг 29 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 11 цаг 29 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 11 цаг 30 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 11 цаг 31 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 11 цаг 32 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 11 цаг 33 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 11 цаг 34 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 14 цаг 59 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 15 цаг 1 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 15 цаг 1 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 15 цаг 2 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 15 цаг 5 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 15 цаг 6 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 16 цаг 58 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 17 цаг 2 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 17 цаг 3 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 17 цаг 4 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 17 цаг 5 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 17 цаг 6 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top