x

“Сэтгүүлч өөрөө ширээн дээрээс унасан” гэдэг худлаа шүү, Хууль зүйн сайд аа!

Одоогоос долоо хоногийн өмнө буюу өнгөрөгч даваа гаригт Улаанбаатарт нэг үйл явдал болсон оо доо. Сүхбаатарын талбайд болсон сэтгүүлчдийн жагсаалыг орой нь бүх телевизээр үзүүлсэн, соошлаар чадах ядахаараа сэвсэн учир үзээгүй, хэлэлцээгүй хүн үлдээгүй байх. Тэр үед цагдаагийн ар гэрийн холбоо нэрээр бас хэдэн хүн сэтгүүлчидтэй зэрэгцэн жагссан. Жагссан ч гэж дээ зогссон. Тэгэхэд нэг эр “Сэтгүүлч өөрөө ширээн дээрээс унасан, яг Баяраа шиг” гэсэн плакат бариад бидэнтэй зэрэгцээд зогсч байсныг санаж байна.

Дараа нь Хууль зүйн сайд Х.Нямбаатар Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр ”Сүүлийн жилүүдэд цагдаа иргэдийг хичирхийлдэг гэсэн ПиАр бодлого сайн явсны дүнд цагдаа сэтгүүлчийг талцуулж байгаа. Дөрөвдүгээр сарын 7-ны жагсаалын үеэр цагдаагийн хоёр албан хаагч гэмтсэн. Эзэн холбогдогч нь олдоогүй” гэж ярьсан. Тэгсэн хэрнээ тэр ПиАр бодлогыг явуулаад байгаа эзнийх нь нэрийг хэлээгүй. Бодоход өөртэй нь их ойр шадар хүмүүсээс байсан биз. Одоо тэгээд тэр хэвээр нь хаях маягтай.

Ер нь бол цагдаа, иргэн хоёрыг, цагдаа сэтгүүлч хоёрыг талцуулах ажиллагаа цагдаагаас өөрөөс нь, тэр дундаа цагдаагийн удирдах албан тушаалтнуудаас эхтэй гэдгийг Хууль зүйн сайд нь ядаж өөрөө хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Тэгээд жагсаал цуглааны үеэр гэмтсэн цагдаа нараа тоолохын зэрэгцээ гэмтээсэн, хохироосон иргэдээ давхар тоолж явах учиртай л даа. Сайдын цохсон залуучуудын жагсаал, суултын үеэр гэхэд цагдаагийнхан зүв зүгээр байсан 69 хүнийг хүч хэрэглэн баривчилж авч явсан, цагдан хорьсон. Хар тамхи хэрэглэсэн байсан, согтуурсан танхайрсан гэж гүтгэсэн ч тэр нь нотлогдоогүй. Эцэст нь Ерөнхий сайд нь өөрөө уучлал гуйгаад өнгөрсөн шүү дээ.

Тэгэхээр энэ бүх хохирол, сүйтгэл юунаас болоод байна гэхээр цагдаагийн өөрийнх нь ааш авир, балмад байдал, мэргэжлийн бус хандлагаас үүдэлтэй. Тэр нь ихэнхдээ дээрээс өгөгдсөн үүрэг даалгавар, тушаалтай холбоотой байдаг. Сүүлд сэтгүүлчидтэй зэрэгцэж жагссан цагдаагийн ар гэрийнхэн ч гэсэн хэлж байна лээ. Тушаал биелүүлсэн цагдаа ямар буруутай юм бэ, яагаад ажлаас нь халав? гэж.

Яагаад гэвэл цагдаа үүргээ гүйцэтгэх явцдаа ямар арга техникээр, ямар хүрээнд ажиллах, ямар тохиолдолд бусдын биед халдах, юуг хориглох гэх мэт үйл ажиллагааг нь журамласан хууль байхгүй. Тушаал өглөө, гарлаа, тэгээд шууд хүчирхийлэгч болж хувирдаг. Тиймээс 2013 онд Х.Тэмүүжин Хууль зүйн сайд байхдаа цагдааг хүчирхийлэгч биш, хууль сахиулагч гэж нэрлээд Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хуулийг боловсруулж УИХ-д оруулж ирсэн. Тэр нь тухайн үед цагдаагийн удирдлагад ажиллаж байсан нөхдийн эсэргүүцэлтэй тулгарч, хууль тогтоох байгууллага дээр дэмжлэг авч чадалгүй буцаагдаж, 2016 оны сонгуулийн дараа МАН гарч ирээд Цагдаагийн албаны тухай нэртэй байгууллагын тухай хуулийг баталж гаргасан. Тэнд нь “Цагдаагийн алба хаагч дээд шатны цагдаагийн байгууллага, албан тушаалтны гаргасан хууль бус шийдвэрийг биелүүлэхээс татгалзаж, үндэслэлээ тайлбарлах эрхтэй” гэсэн ганцхан заалт бий. (Хуулийн 5 дугаар зүйл. Цагдаагийн албаны үйл ажиллагаа, удирдлагын зарчим) Тэгээд “хууль бус шийдвэр гэдэг нь юу билээ?” гээд хайгаад үзэхээр юу ч байхгүй.

Нэг ёсондоо хэрэгжих боломжгүй хууль гэсэн үг. Бүр тодорхой хэлбэл, цагдаагийн байгууллага, албан тушаалтны дур зоргыг хамгаалсан хууль болсон. Цагдаа иргэнтэй тулахдаа, аюулгүй байдлыг хангахдаа ямар дүрэм журам, хил хязгаарыг барих вэ гэдэг тухай юу ч байхгүй. Тэрнээс болоод цагдаа эргээд хууль сахиулагч биш, төрийн бороохой болж хувирсан байдаг юм. Төрийн юу байх вэ, тушаал өгдөг дарга нарын бороохой. (Тэрийгээ бас “төрийн цагдаа” энэ тэр гэж овойно) Тэгээд хохирол сүйтгэл гарахаар нь хамгийн түрүүнд нөгөө бороохойнуудаа зайлуулдаг. (ихэнхдээ бол өөр тийш нь томилоод явуулчихдаг) Тушаал өгсөн дарга нар ямар ч гэм зэмгүй өнгөрдөг. Ийм л системтэй болсон.

Гэтэл салбар толгойлсон сайд нь “Цагдаа өөрөө зодуулаад байна, эзэн холбогдогч нь олдохгүй байна” гээд сууж байдаг. Хууль сахиулах үйл ажиллагааны тухай хууль жишээ нь иргэдийг цагдаагийн хууль бус үйлдлээс хамгаалахаасаа гадна үүрэг гүйцэтгэж байгаа цагдаагийн албан хаагчдыг бас өөрийг нь хамгаалах зохицуулалттай хууль байсан юм шүү дээ. Ямар тохиолдолд цагдаа хүч хэрэглэж болох вэ, ямар арга хэрэгсэл ашиглах вэ гэдгийг нь заагаад өгчихсөн. Эргүүл хамгаалалтад гарч байгаа алба хаагчдыг нэг бүрчлэн энгэрийн камертэй болгох арга хэмжээ ч бас тэр үед авагдсан. Одоо гэтэл яаж байна, камераа унтрааж байгаад хүн зоддог, нөгөөх нь өрвөлзөөд босоод ирэнгүүт камераа асаачихдаг. Тэгээд тэр бичлэгээ цацдаг, яадаг ийдэг гэнэ үү? Чоно оо, чоно.

Үүнээс болоод цагдаа, иргэн хоёрын хооронд ангал үүсч, иргэд ч гэсэн цагдааг жигжих байдал руу явж байгаа нь үнэн. Үүнд цагдаагийн бие бүрэлдэхүүн нийтээрээ буруугүй, нэг хэсгийнх нь балдмад байдал нийт албан хаагчдын нэр хүндийг унагааж байгаа нь ч гэсэн үнэн. Гэхдээ хууль гэдэг зүйлийг хууль зөрчих зөрчимтгий хэсэгт нь зориулж хийдэг болохоос “нийтээрээ гайгүй дээ” гээд зөнд нь хаядаг юм биш. Хууль зүйн сайд хүн ядаж үүнийг мэддэг байх ёстой. Хууль сахиулагчид нь өөрсдөө хуульгүй давшиж байхад өөр хэнээс бид хуульт ёсыг нэхэх билээ?

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Говийн бүсийн математикийн олимпиадад Дундговь аймгийн баг тэргүүллээ 9 цаг 56 мин Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа 10 цаг 1 мин Монголд анх удаа желатины үйлдвэрийг ашиглалтад орууллаа 10 цаг 1 мин Их Британид байнга оршин суух зөвшөөрөл авах журмыг чангатгана 10 цаг 11 мин Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн улстөрчийн нэг нь би... 10 цаг 28 мин Хурдан морины цоллооч нар өв соёлоороо өрсөлдөв 10 цаг 36 мин Азийн цомын тэмцээнийг хойшлуулжээ 10 цаг 43 мин “Өндөр гэгээний үсгийн урлал: Соёмбо бичгийн судлалд” эрдэм шинжилгээний хурал болно 10 цаг 50 мин Улс төр судлаач Д.Сүхболд: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг сунгах эрх зүйн боломж байхгүй 23 цаг 30 мин Экспортын тээврийн гарцыг нэмэх тухай ярилцав Өчигдөр 18 цаг 22 мин Уолт Дисней компани 1000 ажилтнаа цомхотгоно Өчигдөр 17 цаг 54 мин Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийг төсөл боловсруулахыг үүрэг болгов Өчигдөр 17 цаг 37 мин Санхүүгийн хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийг 48 хүртэлх сараар сунгана Өчигдөр 16 цаг 48 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллаж байна Өчигдөр 14 цаг 41 мин Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дараалал үүсгэх шаардлагагүй Өчигдөр 14 цаг 28 мин I ангийн сурагчид нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хичээлээр 24 чухал чадвар эзэмшинэ Өчигдөр 13 цаг 50 мин Нийт нутгийн 20 орчим хувьд цастай байна Өчигдөр 13 цаг 39 мин Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана Өчигдөр 13 цаг 30 мин С.Наранцогт: Төв банк үндсэн чиг үүрэгтээ огт хамаарахгүй төсвийн шинж чанартай хөтөлбөрүүдийг санхүүжүүлж ирсэн нь хуримтлагдсан алдагдлын эхлэл болсон Өчигдөр 12 цаг 16 мин Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг боловсронгуй болгох асуудлыг хэлэлцэв Өчигдөр 10 цаг 59 мин
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрө... МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ... Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажил... Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэдд... Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл с... Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад ө... 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхс... Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо... Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дэ... АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан ... Пакс Глобалика (Pax Globalica) УИХ-ын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын ас...
Top