x

Эмээлтийн махны хэрэг ба Монголчуудын хожимдсон гэмшил

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Хүнсний хангамж, аюулгүй байдал–Хүнс үйлдвэрлэл” үндэсний зөвлөлгөөн, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн “Эх орондоо хүнсний хувьсгал хийцгээе!”гэсэн илтгэлийг онцлон энэхүү бичил нийтлэлээ босголоо. Бухимдахгүй, буруутныг хайлгүй, ухаалгаар, дүгнэлт хийн бясалгана уу?! 

“Сүх далайтал үхэр амар” гэдэг үлгэрээр манайхан ажиллаж амьдардаг. Хэнэггүй нь дэндчихсэн, хэнэггүй нь залхуурлаас нь үүдэлтэй. Эмээлтийн махны хэрэг дэгдээгүй бол энэ чигээрээ яваад л байх байсан, идэж уугаад л. “Ковид”, “Оросын тусгай ажиллагаа” тохиогоогүй бол энэ эрчээрээ бэлэнчилсэн, лазагнасан, хэтэртлээ хэрэглэсэн, найр наадамд нугасгүй МОНГОЛ л яваад байх байлаа.

Гай таарч тэр МОНГОЛ-ыг сэтгэдэг, түгшдэг, яаруулдаг, хөдөлгөдөг гадны хүчин зүйлс яалт ч үгүй гараад иржээ. Одоо яая гэхэв. “Ковид”, “Оросын тусгай ажиллагаа” дэгдсэнд монголчууд буруугүй л дээ.

Тэгэхдээ “Ковид”, “Оросын тусгай ажиллагаа” дэгдэхээс өмнө монголчууд бид юугаа хийж явсан улс вэ гэдэгт л асуулт тавьж хариулт авах санаатай энд бичээд байна. Ноцтой асуултуудаа ярайлгая. Та бүхнээс хариулт хайя.

  • Бараг 80 сая давсан их малтай, нүүдэлчин их өвтэй, малд нүдтэй монголчууд бид мах шөлнийхөө боловсруулалт, менежмент, борлуулалтыг яагаад хятадуудын гарт өгчихсөн юм бэ?

  • Хятадууд Монголд дайрч орж ирээд Эмээлтийн махны захад дураараа эзэн суучихаагүй. Тэгсэн гэсэн баримт байвал дэлгэнэ үү?

  • Миний ойлгосноор Эмээлтийн махны, мал аж ахуйн зах зээл, жижиг үйлдвэрийг анхлан хятадын компани, хятад иргэд худалдаж аваагүй, түрээслэж аваагүй хэн нэгэн МОНГОЛ хүн, МОНГОЛ компани авсан байх тул буруутнаар 1-ртхятадууд биш, МОНГОЛ-чууд тодрох ёстой бус уу? 2-рт хятадуудыг тэнд дураар нь дургиулж, дунд чөмгөөр нь жиргүүлсэн, хүнсий аюулгүй байдлын гэмт хэрэг үйлдэж байхад нь хамсан оролцсон, хэнэггүй хандсан МОНГОЛ-чуудыг олж тогтооно уу?

  • Ганц Эмээлт гэлтгүй, хятад эзэнтэй, хятадууд эзэн суусан хүнсний үйлдвэр, уул уурхай, зам тээвэр, барилга орон сууц, өөр ямар ч салбарт байдаг юм бүгдийг нь олж тогтоон хятадуудад зам засч өгсөн, авилга хахуулийг нь авдаг МОНГОЛ дарга, МОНГОЛ эзэн, МОНГОЛ байцаагчдыг нэрсээр нь гаргаж эрүүгийн хариуцлагад татуулъя.

  • МОНГОЛ-чуудын залхуурсан, бэлэнчилсэн салбар бүрт МОНГОЛ-чуудын хэрэгцээ, шуналд тохируулсан гадаадын компани, бизнесчид орж ирж, эзэн сууж байгаа нь худлаа бус уу?

  • Эмээлтийн махны явдалтай холбогдуулан МОНГОЛ-чуудын дунд Хятадыг үзэн ядах хийрхэл ихээхэн дэвэрлээ. Үүнийг таслан зогсоох арга алга. МОНГОЛ-чуудын бухимдлыг ойлгож байна. Энэ эрчээрээ Эрээнээс хараат бус болох, хүнс, нарийн ногоо, амтлагч, өөр юу ч байдаг юм өөрсдөө 100% эх орондоо ургуулах үйлдвэрлэх зүрх зориг МОНГОЛ-чуудад бий юү? Бий байгаасай гэсэндээ би бичиж байна.

  • Та бидний залхуурал чинь “Эмээлтийнх” шиг эмгэнэлд хүргээд байна!

  • Эмээлтийн махны явдалтай холбогдуулан МОНГОЛ-чуудын хийрхлээс улбаатайгаар Хятад хилээ хааж, боомтуудаа нээхгүй, маш бага хэмжээгээр нүүрс оруулж байгаад МОНГОЛ-чууд бид, тэр дундаа хувийн худалдаанаас өөр ажил эрхэлдэггүй хэдэн түмэн ганзага, мухлага, лангууны худалдагч МОНГОЛ-чууд Та нар бэлэн байна уу?

  • Ийм их хийрхлийн дараа хил боомтоо нээлгүүлэхээр ГХЯ-ыг дарамтлахгүй байх тэвчээр Та нарт байна уу? ГХЯ ямар ч буруугүй шүү! 

  • Хятад хилээ нээхгүй байсаар байх ахул эх оронч сэтгэлээр гүрийж чадах уу, Та нар?

  • Үзэн ядах хэрнээ Хятадгүй байж сууж чадахгүй болчихсон МОНГОЛ араншин, МОНГОЛ хяслангаа барьж хязгаарлаж дийлэх үү?

Дахин асууя. Өдий олон жил зах зээлээр замнахдаа идэж хэрэглэх махныхаа боловсруулалт, борлуулалтыг гартаа оруулж хянаж байхгүй яачихсан гэнэн МОНГОЛ-чууд вэ, бид чинь?! 

Аймаг, томхон сум бүрт мах боловсруулах үйлдвэр байгуулчих зориг зүрх алга уу?!

“Хүнсний хангамж, аюулгүй байдал–Хүнс үйлдвэрлэл” үндэсний зөвлөлгөөн 2022 оноор төгсгөл болоосой. Дахин ийм зөвлөлгөөн хиймээргүй байна. Боллоо, ханалаа. Эмээлтийн огиудас хүргэсэн махны зураг дахин хармааргүй байнаа. Орсон борооны хойноос цув нөмөрдөг, гэмшил нь хойноо монгол араншиндаа цэг тавья!

Д.Баярхүү /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 11 цаг 13 мин ЭМГЭНЭЛ 11 цаг 22 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 11 цаг 22 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 11 цаг 23 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 11 цаг 24 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 11 цаг 25 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 11 цаг 26 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 11 цаг 27 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 14 цаг 52 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 14 цаг 54 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 14 цаг 54 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 14 цаг 55 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 14 цаг 58 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 14 цаг 59 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 16 цаг 51 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 16 цаг 55 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 16 цаг 55 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 16 цаг 57 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 16 цаг 58 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 16 цаг 59 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top