x

Төрийн ял, шагнал хоёр нэг энгэрт хадагдаж болохгүй!

"Төрийн цол бол нэр төр, хүндлэл, эрхэм чанарын илэрхийлэл. Цолондоо тэнцэж, цолоо дааж, үлгэр жишээч амьдрах ёстой. Монгол төр өгч болсон юм, авч бас болдог" гэж Х.Баттулга Ерөнхийлөгч байхдаа төрийн дээд цол хүртсэн эрхмүүдэд хандан хэлж байлаа. Тэр эрүүгийн гэмт хэрэгт ял шийтгүүлсэн генералуудын, допинг хэрэглэсэн бөхчүүдийн, Засгийн газрын тогтоол зөрчиж морин уралдаан зохион байгуулан ММУСХ-ны удирдлагуудын цолыг хурааж байв. 

Энэ жишиг хэвээр мөрдөгдөж байгаа бол double standart үүсгэхгүйн тулд өчигдөр /2022.06.09/ Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхээс 16 жилийн хорих ял шийтгүүлсэн ялтан Н.Түвшинбаярт Ерөнхийлөгчөөс олгосон цол хэргэмийг хураах шаардлага үүсч байна. 

Түүнд Төрийн тэргүүний зарлигаар

  • 2008 онд Хөдөлмөрийн баатар,

  • 2008 онд Монгол Улсын гавьяат тамирчин,

  • 2008 онд Сүхбаатарын одон,

  • 2008 Алтангадас одон,

  • 2017 онд “Чингис хаан” одонгоор шагнажээ.

Найдангийн Түвшинбаяр бол Монгол Улсын нэр хүндийг олимп, тив, дэлхийн дэвжээнд өндөрт өргөж, ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн бөх мөн. Хэдий тийм боловч эрдэнэт хүний амь насыг хөнөөсөн, удаа дараа архидан согтуурсан үедээ бусдыг зодож гэмтээсэн үйлдлээрээ Төрийн тэргүүнээс олгосон төрийн дээд одон медаль, цол хэргэмийг зүүх ёс зүйн эрхгүй гэж үзэж байна.

Төрийн ял, төрийн шагнал хоёр нэг энгэрт хадагдаж болохгүй. Н.Түвшинбаярт зарлигаар олгосон одон медалийг хураах эсэхийг Ерөнхийлөгч өөрөө  шийднэ. Ер нь бол Монгол төрийн эрхэм хүндтэй цолыг дааж явах, нийгмийн алдартны хувьд олон нийтэд зөв үлгэр дуурайл үзүүлэх ёстойг хэнбугай ч Н.Түвшинбаярын жишээгээр ойлгох нь чухал юм.

2018 онд  Ерөнхийлөгч асан Х.Баттулга гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдож, хорих ял шийтгүүлсэн дөрвөн генералын цолыг хураах зарлига гаргав.  

Тухайлбал:

 

  • Цагдаагийн Ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгч байхдаа долдугаар сарын 1-ний хэрэгт буруутгагдаж 3.5 жилийн ял сонсч, улмаар хорих ялаа дуусгасан Ч.Амарболд,

  • ОБЕГ-ын даргаар ажиллаж байхдаа бусадтай бүлэглэн улсын нөөцөөс их хэмжээний мөнгө завшиж  3.6 жилийн хорих ял сонссон П.Даш нарт хүртээсэн “Хошууч генерал” цол,

  • ЗХЖШ-ын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагчаар ажиллаж байхдаа бусадтай бүлэглэн байлдааны сөнөөгч бөмбөгдөгч “МИГ-21” онгоцны моторыг тухайн үеийн ханшаар нэг тэрбум орчим төгрөгөөр худалдан 3.5 жилийн хорих ял авсан  Т.Дашдэлэгт хүртээсэн “Бригадын генерал” цол,

  • Монгол Улсын харьяатаас гарсан Х.Жекейд олгосон "Бригадын генерал" цолыг тус, тус хураасан.

Тухайн үед  Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд "Хууль зөрчиж, ёс зүйгүй үйлдэл гаргасан бол Ерөнхийлөгчийн өгдөг бүх цолыг хураана. Эрүүгийн хэргээр шийдэгдэж, ял авсан хүмүүсийн цолыг хураах хуультай" гэж ярьж байжээ. 

Харин 2021 онд зургадугаар сард Х.Баттулга Ч.Амарболдын генерал цолыг сэргээхдээ “Монголын төр тусгай албан хаагчдаа үүрэг өгч, даалгавар өгчихөөд дараа нь үүрэг биелүүлснийх нь төлөө буруутгаж, цолыг нь хураадаг явдлыг ахин гаргахгүй байх нь зүйтэй” гэдгийг онцолсон байдаг.

Генералуудын цолыг ийнхүү хураасны дараа Х.Баттулга Дүнжингарав уралдааныг Засгийн газрын тогтоолгүйгээр, хууль зөрчиж харанхуй шөнө зохион байгуулсан Уяачдын холбооны тэргүүн дэд Ерөнхийлөгч Д.Дагвадорж болон нарийн бичгийн дарга П.Сэргэлэн нарын тод манлай, алдарт уяач цолыг нь хураах зарлиг гаргасан билээ. 

Э.Оюунболдын цолыг хурааж, бөхчүүдэд цол нөхөн олгов

Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдааны есийн даваанд улсын аварга Н.Батсуурь, улсын арслан Э.Оюунболд нар түрүү үзүүр булаалдахаар тунан Э.Оюунболд түрүүлж, аварга цол хүртэж байв. Гэвч Э.Оюунболд допингийн шинжилгээнд бүдэрч, энэ асуудал тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулга дээр ирээд гурван жил гацсан байдаг.  Харин У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болсны дараа буюу 2021 оны есдүгээр сард Э.Оюунболдын улсын аварга цолыг хураах, түүнд өвдөг шороодсон бөхчүүдийн давааг ахиулж, цол, чимэг олгуулах зарлиг гаргасан. 

  • Уг шийдвэр биелсэнээр Үндэсний баяр наадмын тухай хуульд заасны дагуу Э.Оюунболдод унасан Увс аймгийн Ховд сумын харьяат, “Увс нуур” дэвжээний бөх Улсын аварга Намсрайжавын Батсуурьт “Улсын Даян аварга” цол

  • Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, “Дорнын Хүчтэн” дэвжээний бөх Улсын начин Доржийн Анарт “Улсын заан” цол

  • Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат “Говийн хүчтэн” дэвжээний бөх Улсын начин Цэдэнбазарын Одбаярт “Улаан заан” цол

  • Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, “Их Монгол хүчтэн” дэвжээний бөх Улсын начин Баянзулын Цэдэнсодномд “Улсын харцага” цол

  • Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, “Таван Хан” дэвжээний бөх Улсын начин Баярсайханы Орхонбаярт “Улсын харцага” цол

  • Завхан аймгийн Баянтэс сумын харьяат, “Даян” дэвжээний бөх аймгийн арслан Шархүүгийн Пүрэвгарьдад “Улсын харцага” цол

  • Увс аймгийн Тэс сумын харьяат, “Увс нуур” дэвжээний бөх аймгийн арслан Цэдэндоржийн Мөнхбаярт “Улсын харцага” цол

  • Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх аймгийн арслан Цэрэнбатын Сандагдоржид “Улсын начин” цолыг тус, тус олгосон.

Мөн Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны тогтоолоор Улсын арслан Б.Содномдоржид “Үлэмж бадрах”, Улсын начин Б.Эрдэнэхүүд “Өсөх идэр”, Улсын начин Н.Мустафад “Өсөх идэр”, Улсын начин Б.Суманчулуунд “Өсөх идэр” чимэг  олгосон юм.

Э.Сосорбурам

Эх сурвалж: TIME.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top