x

Н.Учралын боов, Б.Энхбаярын бордюр буюу ТОГТОЛЦООНЫ ГАЖИГ

УИХ-ын гишүүн Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд асан Б.Энхбаяр нүүр номдоо Баянзүрх дүүргийн 26-р хорооны явган замыг эхлүүлсэн тухайгаа мэдээлэл оруулжээ. Явган замын өргөн нь хамгийн багадаа 1,5-4 метр,хот байгуулалтаар баруунд төгссөн залуус үнэ хөлсгүй, сайн дураараа хийж байгаа... энэ тэр. Гоё оо гоё. Үнэн хэрэгтээ байдаг л нэг зам, хашлага. Манай хотын захиргааныхны жилдээ нэг хуу татаж сольдог олон бордюрын нэг нь. Элсэн дээр ингээд сул тавьчихаар дахин дахин солих, мөнгөө эргэлдүүлэхэд нь мар байдаг юм шиг байна лээ. Явган хүний замыг яаг ингэж тавих ёстой гээд нь хэн нь хэзээ ийм стандарт тавьчихсан юм бүү мэд. Хааяа гадагшаа явахдаа харахаар явган зам, машин зам хоёрын заавал ингэж өөр стандартаар тавих ёстой гэсэн дүрэм журам байдаггүй л болтой юм билээ. Адилхан л асфальтаар хуччихсан, ганцхан замын хөвөө буюу зорчих хэсгээрээ л тусгаарлагддаг. Манайх л болохоор яачихсан юм бүү мэд, жилийн жил, хаврын хаварт баахан явган нүцгэн улс зам дээр суугаад “элсээр байшин барьж” харагддаг. Б.Энхбаяр гишүүн ч гэсэн “тэснэ тэснэ гэхэд яаж тэсэх вэ”, тэр жишиг рүү орж байгаа юм болов уу даа. Өөрийнх нь сонгогдсон тойрог учраас сонгогчиддоо ч гэсэн үзүүлж харуулмаар юм байдаг биз.

Саяхан цагаан сараар Н.Учрал гишүүний тойрогтоо тараасан боовны асуудал бөөн дуулиан болж, гишүүнээс нь эргүүлэн татахдаа тулж байв даа. “Учралын боов” гэж ярьсан комедианыг гүтгэсэн хэргээр цагдаад өгч эрүүгийн хэрэг ч үүсгэсэн гэсэн. Анх сонгогдсон цагаасаа хойш хоёр бүрэн эрхийн хугацаанд тойргийнхноо мөнгөөр “зодоод” бүр ам ташуулчихсан бэлтэй айлын хүүхэд л дээ. Имиж нь нэг тиймэрхүү. Ерээд онд аав нь гайгүй гүйлгээ ухаантай хүн байсан, хүү ч гэсэн тэрийг нь өвлөө биз. Угаасаа ч өнөөдрийн нөхцөлд улс төр, бизнес хоёр нэг тогооноос хооллож байгаа, тэрийг нь тэр гэж ялгахын тэмдэггүй болсон.

Харин Б.Энхбаяр гишүүнийх бол арай өөр. Ядаж л хууль ёс, зарчим энэ тэр яриад байдаг болохоор нь зарчмын бус зүйлийг дэмжээд явахгүй дээ гэсэн нэг жаахан найдлага байгаад байдаг. Гэтэл нэг л өдөр “тойргийнхоо хороонд явган зам тавьж байна. Бэлэг шүү” гээд гараад ирэхээр үнэндээ л харамсах сэтгэл төрдөг юм байна. УИХ-ын гишүүн хүн сайн дурын ажил, сайн үйлсийн аян энэ тэр хийж болно л доо. Тэр нь ганцхан сонгогчдын саналыг худалдан авахад зориулагдсан байж болохгүй. Н.Учрал гишүүн жишээ нь боов тараасан шалтгаанаа “ахмадын тэтгэвэр амьдралд нь хүрэлцэхгүй байна” гэж хэлсэн. Тэгвэл тэтгэврийн бодлогоо сайжруул. Б.Энхбаяр гишүүн жишээ нь тойргийнхоо сонгогчдод тусалмаар байвал хариуцсан дүүрэг, хороог нь ажиллуул, хотын захиргаанаас төсвийг нь нэх. Яах гэж орон нутаг тусдаа удирдлагатай, төсөвтэй байдаг билээ. Хотын даргыг өрөөндөө дуудаад аргадсан, зэмлэсэн ч эрх нь байгаа шүү дээ. Харин тэдний өмнүүр орж зам тавьж, шавар зуурч л болохгүй. Түүнийгээ нийгмийн сүлжээгээр зарлах нь бүр ч зохисгүй харагдаж байна. Хууль зүйн дэд сайдаар ажилласнаас хойш сүүлийн хэдэн жилд бүрдүүлсэн имижэд нь ч зохихгүй.

Хоёрдугаарт энэ бол сүүлийн хорин жил ярьж байгаа мажоритари тогтолцоо бас нэг гажиг. Хууль тогтоогч байхын тулд боловсрол хэрэг алга, мэргэжил мэдлэг чөтгөр лүүгээ тонилог. Сонгуулийн кампаниа санхүүжүүлэх чадвартай, дээр нь намдаа хандив өгчихдөг, тойргоо хэдэн төгрөгөөр авилгадаад гараад ирдэг байхад л болоо. Мажоритари тогтолцоон дээр манайд сонгууль ингэж л явдаг. Сонгогдоод гараад ирсэн хойноо сонгуульд зарцуулсан мөнгөө эргүүлж авахын тулд намын даргын кнопны хүүхэлдэй болно. Төсвөөс цуглуулж авсан тэр мөнгөөрөө эргээд тойргийнхноо хахуульдана. Ийм л циклээр бүрэн эрхийн дөрвөн жилээ өнгөрөөдөг. Зам талбай засах, боов шоов тараах бол юу ч биш.

Атал дэргэдүүр нь улс орны хөгжил дэвшил, иргэдийн эрх, эрх чөлөө, төрийн үйлчилгээ, түүний чанар стандарттай холбоотой, хууль тогтоогч, төсөв батлагчийн хувиар жинхэнээсээ шийдвэл зохих өч төчнөөн асуудал шаварт хутгаастай. Түүнийг бүрэн бүтнээр нь хардаг нэг ч хүн байхгүй. Үүнийхээ төлөө сонгогдсон гишүүд нь ч, нэр дэвшүүлсэн нам нь ч хариуцлага хүлээдэггүй. Үүнийг л сонгуулийн мажоритари тогтолцоо буюу тойргийн систем гээд байгаа юм шүү дээ. Ядаж л манай нөхцөлд. Ардчиллын суурь соёлтой, улс төрийн боловсролтой, нийгмийн соёл нь хэдэн зуунаар төлөвшчихсөн оронд бол өөр байх л даа. Манайд лав биш ээ.

Б.ЗАЯА

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 12 цаг 53 мин ЭМГЭНЭЛ 13 цаг 2 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 13 цаг 2 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 13 цаг 3 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 13 цаг 4 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 13 цаг 5 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 13 цаг 6 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 13 цаг 7 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 16 цаг 32 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 16 цаг 34 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 16 цаг 34 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 16 цаг 35 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 16 цаг 38 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 16 цаг 39 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 18 цаг 31 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 18 цаг 35 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 18 цаг 36 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 18 цаг 37 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 18 цаг 38 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 18 цаг 39 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top