x

Д.Сосорбарам: Хүний амь шиг үнэ цэнтэй зүйл хорвоод үгүй. Зулын гол болно гэж муу ёрлохоо болио!

АН-ын удирдлагууд Хэлмэгдэгсдийн хөшөөний өмнө өнөөдөр мэдээлэл хийх үеэр АН-ын гишүүн Д.Сосорбарам "Өөрсдийгөө зулын гол болоход бэлэн байна" хэмээсэн иргэдэд хандан үг хэллээ. 

Тэрээр "Би сая Дээд шүүхийн хажуугаар гараад ирсэн. Хүний амь шиг үнэ цэнтэй зүйл хорвоод байдаггүй юм. Амьд байж хүн энэ хорвоод ирснийхээ хэргийг бүтээдэг. Ингэхдээ хэн нэгийг хэлмэгдүүлж, амийг сүйтгэж болохгүй. Зулын гол болно гэж байгаа хүмүүст хэлэхэд тэгж болдоггүй юм.

Харин эсрэгээрээ зулаа хийгээд 100 жилийн туршид Монголынхоо эрх чөлөө, хөгжлийн төлөө явж байсан ерөнхий сайдууд, лам хувраг гээд КГБ-ын хянгарт өртөж амиа алдсан 40 гаруй мянган хүний төлөө өргөвөл зөв юм.

Өөрийн үр хүүхэд, амь биеийг зулын гол болгоно гэсэн төөрсөн бодолтой хүмүүсийг мунхаг бодлоос нь харамлаж байна. Нөгөө талаас хүмүүсийг зулын гол болгоно гэчхээд өөрөө ард нь суугаад харь гүрний буюу КГБ-ын гар хөл болоод сууж буй хүнийг ч бас харамлаж байна.

Үзэл санаагаар ялгараад хоорондоо хэмлэлцэхгүй, мэтгэлцээд явах нь зүй ёс. Үнэхээр улаан социалист, фашист болчихсон бол битгий яв гэхгүй.

1996-2000 оны хугацаанд явуулсан үйл явцаа үргэлжлүүлье. Зулын гол болно гэж муу ёрлохоо болио. Өнөөдрөөс эхлээд үзэл санаа, үнэ цэн, эрх чөлөө, өмчтэй байх зүйл рүүгээ ир гэж хэлэх байна. Ардчилсан Намын Үндэсний Бодлогын Хороогоо шинээр бүрдүүлэх гээд явж байна. Үзэл санаагаар нэгдэе, муу муухай бодлоо хаяцгаая" хэмээлээ.

Тэрээр өнгөрсөн долоо хоногт Ардчилсан намдаа эргэн ирж буйгаа албан ёсоор зарласан юм. 

Мөн өнөөдөр Дээд шүүх Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг Ардчилсан Намын даргаар бүртгэх эсэхийг шийднэ. Түүнийг дэмжигчид тус шүүхийн гадаа жагсаал хийж байгаа юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (172.69.252.150)
    Сошл дээр эдгээр хөөрхий хөгшчүүдийг ямар муухайгаар хэлж байнаа Тэгж муулж зүхэж буй хүмүүс өөрсдөө хөгширнө бас өөрсдөө настөй эцэг эх ахмадуудтай нь мэдээж. Хөгшчүүл ч гэсэн өөрийн бодол санаатай байх эрхтэй. Тэр эрхийг хүндэл. МАН энэ хөгшчүүлийг гудамжинд жагсахад хүргэсэн нь түмэн үнэн. Энэ үнэнийг залуучууд нь олж хаоюрахгүй мөртөө хэдэн ахмадуудыг хараад нүд нь хорсдог нь юу чивдээ Үнэхээр нийгмээрээ сохорчээ МАН та нарыг хувааж хэрчиж тасдаж л байг уу. Та нар өөрсдөө хамжилцаад байх юмуу
    2022 оны 05 сарын 20 | Хариулах
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 14 мин Монтенегро улсын түүхийн товч 23 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 29 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 34 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 38 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 41 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 1 цаг 36 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 15 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 15 цаг 31 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 15 цаг 54 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 16 цаг 1 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 16 цаг 23 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 16 цаг 31 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 16 цаг 54 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top