x

Ц.Элбэгдорж: Шийдээгүй асуудал заримдаа хамгийн сайн шийдэл болдог

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Ардчилал ба Ардчилсан Нам сэдвээр лайв хийж, олон нийтийн сүлжээнд байр сууриа илэрхийлжээ.

Энэ үеэр түүний хэлсэн нэг үгийг ишлэхгүй өнгөрч болсонгүй. Заримдаа “хэлээгүй үг хамгийн сайн үг, шийдээгүй асуудал хамгийн сайн шийдэл болдог” гэсэн тэр үг нь эрх баригч намын зүгээс түлхэж байгаа Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой байв.

УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх, Ерөнхийлөгчийг УИХ-аас томилдог сонгодог парламентын хэлбэр лүү явах, мөн сонгуулийн холимог болон пропорциональ системийг нээлттэй болгох асуудлаар өөрчлөлт хийе гэж байгаа МАН-ын бодлого нь үнэхээр шийдэх ёстой асуудал мөн үү, ярьж байгаа хүмүүс нь үүндээ хэр итгэлтэй байна вэ? Эсвэл зүгээр ярианы сэдэв болгож гаргаж тавьсан уу? гэдэг дээр Ерөнхийлөгч асан итгэлгүй байгаа бололтой.

Нэг талаас түүний зөв. Учир нь Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулаад хоёр жил хагасын л хугацаа өнгөрч байгаа. Мөн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг МАН дангаараа эрх барьж байх үедээ баталсан, дээр нэрлэгдсэн өөрчлөлтүүд бүгд тухайн үедээ яригдаад, ажлын хэсэг дээр унаад унаад явчихсан байдаг. Өмнө 2015 онд АН эрх барьж байхдаа оруулж ирсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд ч гэсэн тусгагдсан байсан авч тухайн үеийн сөрөг хүчин болох МАН-ын эсэргүүцлээр унасан, буцаагдсан. Тэгэхээр энэ удаа ямар шаардлагаар дахин гаргаж тавьж байгааг таах аргагүй. Шаардлага байгаа нь үнэн боловч эрх барьж байгаа намын олонхи дэмжих эсэх нь бас тодорхойгүй. Нэг ийм ойлгомжгүй байдал үүсчихээд байгаа.

Хоёрдугаарт, сонгуулийн пропорциональ системийг гол болгож ярьж байгаа ч гэсэн, парламентыг чадавхжуулъя, гишүүдийн тоог нэмэгдүүлье гэж байгаа боловч хоёр дахь хувилбар болгож ярьж байгаа "хоёр танхимтай парламент"-ын асуудал нь эргэлзээ үүсгэх бас нэг шалтаг, шалтгаан болж байна. Нэг юм ярьж эхлээд эцсийн дүндээ огт өөр шийдвэр гаргах, өөр сонирхол ардаа нуусан байх нь элбэг. Энэ тал дээр МАН-д шууд итгэх боломжгүй.

Гэх мэтчилэн асуудлаас болж Үндсэн хуулийн өөрчлөлтийг өнөөдөр ярих асуудал мөн үү? гэдэг дээр Ц.Элбэгдоржийн хувьд болгоомжилж байгаа нь харагдав. Хоёрдугаарт өөрчлөхийн төлөө биш, зүгээр сэдэв гаргаж ярьж байгаа бол үүнийгээ татаарай гэдэг анхааруулгыг ч бас өгч байна лээ.  

Товчхондоо дээр хэлсэн өөрчлөлтүүдийг Үндсэн хуульд оруулах шаардлага бий юу гэвэл бий. Урьд өмнө ч байсан, оролдож үзсэн. Ганцхан үүн дээр эрх баригч нам бүх түвшиндээ бэлэн байна уу гэдэг зарчмын өөр асуудал.

Б.ЗАЯА

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 12 цаг 46 мин ЭМГЭНЭЛ 12 цаг 55 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 12 цаг 55 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 12 цаг 56 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 12 цаг 57 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 12 цаг 58 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 12 цаг 59 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 13 цаг 0 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 16 цаг 25 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 16 цаг 27 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 16 цаг 27 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 16 цаг 28 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 16 цаг 31 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 16 цаг 32 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 18 цаг 24 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 18 цаг 28 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 18 цаг 28 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 18 цаг 30 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 18 цаг 31 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 18 цаг 32 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top