x

Х.Ганхуяг: Монголбанкны ерөнхийлөгчийг зоригтой бай гэж хэлмээр байна

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. 

Уг өөрчлөлтөд системийн нөлөө бүхий банкуудын IPO гаргах хугацааг нэг жилээр сунгах тухай асуудлыг тусгасан.

Ийн банкуудын IPO гаргах хугацааг 2023 оны зургадугаар сарын 30-ны өдөр хүртэл сунгах асуудлыг Засгийн газраас оруулж ирж, хэлэлцүүлж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг "Хугацаатай холбоотой асуудлыг бид маш их ярилцаж байж шийдсэн. 2023 оны арванхоёрдугаар сарын 31-н гэхэд нэг хувьцаа эзэмшигч 20-иос дээшгүй хувийн хувьцаатай байх ёстой гэдэг зарчим байгаа. Банкууд төрийн өмчийг луйвардаж авахаас гадна сонгуульд хүртэл нөлөөлөөд байгаа мэдээлэл байсан. Үүнийг хаах зорилгоор сонгуулийн циклээс өмнө банкны реформтой холбоотой хугацааны зохицуулалтыг зааж өгсөн юм. Гэтэл энэ хугацааг сунгах гэж байна. Энэ бол энэ удаагийн парламентын бүрэн эрхийн хугацаанд хийж буй хамгийн том реформ юм. Яагаад 4-5-хан хүнээс болоод хойшлуулах гэж байгаа юм бэ. Үндэслэл нь хангалтгүй гэж бодож байна.

Банкууд өнгөрсөн жил ч IPO гаргах боломжтой байсан. Ноднин хов хов хоосон койнууд руу хоёр их наяд төгрөг орсон шүү дээ. Үлдэх үнэ цэнгүй зүйл рүү хоёр их наяд төгрөг оруулчихсан. Гэтэл өнөөдөр 500 тэрбум төгрөгийн хувьцаа гаргахад мөнгө олдохгүй байж магадгүй гэдэг зүйл ярьж байна.

IPO гаргахдаа заавал эхлээд бүгдийг нь гаргах албагүй. 4-5 хувиа ч түрүүлээд гаргаж болно. 2023 оны арванхоёрдугаар сарын 31-н хүртэл нэмэгдэл хувьцаа гаргаад, хувь эзэмшлээ тодорхой болгоод явах боломж байгаа.

Нэг жилээр сунгахаар энэ үйл явц боломжгүй болно. Өнгөрсөн хугацаанд бэлдэж амжаагүй, амжуулахыг хүсэхгүй байгаа зарим банк 80 хувиа бусдад шилжүүлэх, хувьцаа шилжүүлэх процесс явагдахгүй. Ингэж явсаар дахиад сунгах асуудал яригдана.

Тэгэхээр энэ асуудал дээр Монголбанкны ерөнхийлөгчийг зоригтой бай гэж хэлмээр байна" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 12 мин Монтенегро улсын түүхийн товч 21 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 27 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 32 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 36 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 39 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 1 цаг 34 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 15 цаг 25 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 15 цаг 29 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 15 цаг 52 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 15 цаг 59 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 16 цаг 21 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 16 цаг 29 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 16 цаг 52 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top