x

Э.Бат-Үүл: Хэлмэгдсэн хүмүүс биднийг эрх чөлөөтэй амьдраасай гэж амь насаа өргөсөн юм шүү

Ардчилсан намын ээлжит хэвлэлийн хурал өнөөдөр боллоо.

Энэ үеэр Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл "Намынхаа залуучууд, төөрөлдөж яваа гишүүдийг Д.Сосорбарам ахынхаа мөрөөр намдаа эргэж ирээрэй гэж уриалж байна. Сүүлийн сар орчмын хугацаанд Монгол Улсын тусгаар тогтносон байдлыг үл хүндэтгэх байдал газар авах боллоо.

ОХУ-ын Элчин сайд И.К.Азизов, Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Гадаад Харилцааны сайд асан Л.Эрдэнэчулуун нарын тэргүүлсэн бүлэглэл бий болоод үйл ажиллагаа нь улам эрчимжиж байна. Миний нэрлэж байгаагаар Владимир Путины тавдугаар цуваа хүчээ аваад, манай улсын бүрэн эрхт байдалд илт халдаж байна.

Ямар ч Элчин сайд улс орны хэрэгт бүдүүлгээр оролцож байсан жишиг дэлхийд байхгүй. Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан хүн Монголын ард түмнийг Владимир Путинээр айлгах гэж оролдсон. Ерөнхийлөгч асан Х.Баттулга ОХУ-ын ялалтын баярыг түрэмгийллийн баяр болгон хувиргаж байхад хүндэтгэл үзүүлсэн. Илтэд өдөөн хатгасан үйл ажиллагаа явагдсан. Өчигдөр олон зүйлийн зангилаа харагдсан.

Нийслэлийн Ардчилсан Намынхан өчигдөр Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүлэх гэж очсон. Д.Сосорбарам руу шившлэгтэй нунтаг цацав уу гэж бодсон.

Монголчууд ингэж доромжлуулахгүй. Хэлмэгдсэн хүмүүс биднийг эрх чөлөөтэй амьдраасай гэж амь насаа өргөсөн.

Тавдугаар сарын 25-ны 11:00 цагт Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг үл тоомсорлож байгаа хүмүүст өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлэх цуглаан хийнэ. Бид дахиж колоничлогдохгүй гэдгээ илэрхийлнэ. Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top