x

Тавдугаар сарын 11-ний өдөр "Монголоо Беларусь Болгохгүй!" цуглаан болно

Нийслэлийн Ардчилсан намаас дайны эсрэг, эрх чөлөө, тусгаар тогтнолоо бэхжүүлэх "Монголоо Беларусь Болгохгүй!" цуглааныг зохион байгуулна. Тус цуглаан Тавдугаар сарын 11-ний өдөр Сүхбаатарын талбайд болох юм. 

Энэ талаар Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл өчигдөр С.Зориг агсны хөшөөний өмнө мэдээлэл хийсэн билээ. 

Тэрээр "Монголын Ардчилсан намын эрхэм үнэт зүйлийн суурь нь "үндэсний эх оронч үзэл" юм. Үүнийг батлан сануулах түүхэн эгзэгтэй цаг үе ирснийг ард түмэндээ хандан сонордуулж байна. Орос улс жижиг хөрш улсуудад дарангуйллын дэглэм тогтоож, дуулгавартай захирагдах дагуул болно гэдгийг Беларусь улс харуулж байна. Улмаар Ардчилсан Украин улсыг Беларусь мэт болгохын тулд халдан түрэмгийлсэн. Путин Украин улс руу халдсан түрэмгийлэл нь дэлхийн ардчилалд зарласан ДАЙН. Ингэхдээ өөрийн хөрш Ардчилсан жижиг улсын засаглалыг устгах зорилготой дайн болох нь өдгөө улам бүр тодорхой болсоор байна. Путин үүгээр зогсохгүй хөрш Монголын ардчиллыг шүдэндээ зууж, чадвал устгах хүсэл зорилготой байна. Энэ зорилгоо манай улсад суугаа Элчин сайдаараа дамжуулан эрээ цээргүй илэрхийлж байна.

Монголд биологийн зэвсэг үйлдвэрлэж буй мэтээр гүжирдсэн цуурхал тарааж, боломж гарвал биологийн зэвсгийг устгах нэрийдлээр цэргийн ажиллагаа гэгчээр манайд халдах гэсэн алсын санаа агуулж байгаа юм биш байгаа хэмээн хардахаар болж байна. Путины санаархлыг хэрэгжүүлэхэд бэлэн байгаа ОХУ-ын Элчин сайд ганцаараа биш. Путины тавдугаар цувааг дэмжиж байгаа монгол хүн цөөнгүй байна. Гадаад харилцааны сайд асан Л.Эрдэнэчулуунаас эхлээд Ардчилсан намын нэрийг барин улс төрийн үйл ажиллагаа явуулж буй Ерөнхийлөгч асан Х.Баттулга нарын нөлөө бүхий хүмүүс уг тавдугаар цувааны манлайд зогсож байна. Дэлхийн Ардчилсан үзэлтэй хүн бүхэн Путины түрэмгийллийг эсэргүүцэж байхад Х.Баттулга, Л.Эрдэнэчулуун нар уриалан дэмжиж байна.

Х.Баттулга  Путины тавдугаар цувааг манлайлаад зогсохгүй, Путинчүүдээ манай намд их хэмжээгээр шургуулжээ. АН-ын жирийн олон гишүүдийг төөрөлдүүлж, намын үйл ажиллагааг гажуудуулж байна. Тэрээр, АН-ыг бүхэлд нь Путины тавдугаар цуваа болгон ашиглах замаар Монголын Беларусь болгох даалгаврыг эздээсээ авсан бололтой юм.

Иргэдээ, Ардчилсан намын гишүүдээ, Монголын Ардчилсан нам бол улс орноо Зөвлөлтийн колоничлолоос чөлөөлөн түүхэн дуудлагаар бий болсон нам билээ. Тиймээс үндэсний эх оронч үзэл манай намын тулгуур үзэл байсаар ирсэн юм. Бидний үзэл санаа дахин түүхэн сорилттой тулгарлаа. Хэрэвзээ Х.Баттулга, Оросын элчин сайдын хүсч байгаачлан Монголын Ардчилсан нам Путины тавдугаар цуваа болох аваас Монголын ардчилал устаж, бүрэн эрхэт байдлаа алдана. Үүнийг ямар ч монгол хүн зөвшөөрөхгүй. Тиймээс цаг алдалгүй тэмцэцгээе. Монголоо Беларусь болгохыг эсэргүүцэцгээе. 

Монголчууд Украинчууд шиг эрх, эрх чөлөөгөө хамгаалдаг ард түмэн гэдгийг Путинчүүдэд харуулцгаая.

Эрх чөлөөгөө хамгаалан тавдугаар сарын 11-нд Сүхбаатарын талбайд цуглацгаая. Олигархи Х.Баттулгад сануулан тэмцэцгээе" гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • Д.Ган (172.69.252.132)
    Бат-Үүл баатрыг 100%дэмжиж байна.Коммунистуудад ямарч ирээдүй байхгүй.
    2022 оны 05 сарын 09 | Хариулах
  • Иргнэ (172.69.45.132)
    Энэ муу өгөр толгойтыг шоронд нь буцаагаад хийгээч
    2022 оны 05 сарын 09 | Хариулах
  • Иргэн (172.69.252.148)
    Саарал үст салга зөнөг үхэж далд орооч ээ
    2022 оны 05 сарын 08 | Хариулах
  • Dagz minee bolioj (172.69.252.132)
    Ergui dagz yma.ymar 2000 onii oros medehgui.huuhed bish de orosiin ach tusiig ih l hurtej baisan edii ewgen buural hurtelee ger buleeree
    2022 оны 05 сарын 08 | Хариулах
    • Unen shu de.sain bod
      2022 оны 05 сарын 08
  • Gai mine (172.69.252.132)
    Za gai min ard tumendee yasan ih gai tarij bnaa bolioj de mongol uls mongoliin ard tumen tanai ger buld chamd chinii amidrald hahaj tcadaj ideed barahgui herenge egsen boloosh de odoo.boioj de ard tumenee horloh geed baih yma chi orosiin hujend tusgaar uls bolsonoo mededgui ergui salga ewgen uu chamd ymar gai tarisan orosuud
    2022 оны 05 сарын 08 | Хариулах
  • Зочин (172.69.252.132)
    Заа Баатар минь Монголын ард түмэнд тарьсан гай чинь багадаагүй шүү.Одоо бүр Орос,Монгол хоёр улсын хооронд яс хаяж баллах чинь дутааюу...Муу шавар...
    2022 оны 05 сарын 08 | Хариулах
  • Зочин (172.69.252.150)
    Бат үүл ард түмнийхээ ариг даах болуу
    2022 оны 05 сарын 08 | Хариулах
    • Иргэн
      Ацаараа даадгийн
      2022 оны 05 сарын 08
iШинэ мэдээ
"Дүдү машин" хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж байна 2 цаг 8 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев угтан авлаа 2 цаг 10 мин Олимпын аварга Японы уран гулгагчид зодог тайлахаар болжээ 2 цаг 12 мин ДЦС-5 төслийг 2028 он хүртэл үе шаттайгаар ашиглалтад оруулна 2 цаг 13 мин НӨАТ-ын сугалааны тохирол дөрөвдүгээр сарын 22-нд явагдана 2 цаг 15 мин Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт 131 сая төгрөгийн мэс заслын багаж хэрэгсэл олгов 2 цаг 17 мин Орон нутгийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн мэдүүллээ 5 цаг 4 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм орчим дулаан 5 цаг 5 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж, төрийн худалдан авалтыг дотоод руу чиглүүлнэ 5 цаг 9 мин АТГ: ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргад хариуцлага тооцуулахаар ЗГХЭГ-т хандлаа 5 цаг 10 мин Татварын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж дууслаа 5 цаг 11 мин Сэлбэ дэд төвийн эхний ээлжийн 3818 айлын орон сууцыг 2027 онд ашиглалтад оруулна 5 цаг 11 мин Замын-Үүдийн гаальд татвараас зайлсхийсэн зөрчил илрүүлж, 65.7 сая төгрөг нөхөн төлүүлэв 5 цаг 12 мин Нийслэлээс хүүхдүүдийг хеликобактерийн шинжилгээнд хамруулж, папиллома вирусийн вакциныг эрчимжүүлнэ 5 цаг 14 мин Тариаланчдад 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгожээ 5 цаг 15 мин Япон улс зэвсгийн экспортод тавьсан хязгаарлалтаа цуцаллаа 7 цаг 1 мин Н.Учрал: Төр мэдээллийн технологийн салбарт хөгжүүлэгч биш, зохицуулагч байна 7 цаг 11 мин E-Mongolia системийн API үйлчилгээг хувийн хэвшилд нээж эхэллээ 7 цаг 12 мин Яаралтай тусламжийн дугаарыг 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх бэлтгэлийг эрчимжүүлнэ 7 цаг 13 мин "Монголын төмөр зам" ТӨХК-ийн 300 тэрбумын бонд амжилттай арилжаалагдаж дууслаа 7 цаг 14 мин
iИх уншсан
Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... Хөгжих үү, хоцрох уу? УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэр... 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов
Top