x

Ж.Чинбүрэн: Хуулийн нэмэлтэд эрхтэн шилжүүлэх нас 25 байснаг 21 болгон өөрчилсөн

Эрүүл мэндийн салбарын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд Донорын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа. 

Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн "Донорын хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар бэлдээд байна. Уг хууль 2012 онд батлагдсан. Дараа нь 2018 онд шинэчлэн баталсан. Тус хуулийн нэмэлт өөрслөлтөөр дараах таван зүйлийг өөрчлөх гэж байна. 

Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй Донорын хуульд 25 настай иргэн өөрийн аав, ээж, ах дүүгийн төлөө эрхтнээ өгч амь насыг нь аврах боломжтой гэж заасан. Гэтэл 24 настай хүний ар гэрт ямар нэгэн зүйл тохиолдолд хуулиар эрхтнээ өгч чадахгүй байна. Насны хязгаар өндөр байгаатай холбоотой иргэд гадаад улсыг зорьсон хэвээр байна. Бүх эд эрхтэн шилжүүлэх хагалгааг төрөөс даадаг байтал насны хязгаараас болоод хийж чадахгүй байгаа. Тиймээс эрхтнээ хайртай хүмүүстэй өгөх насыг 21 болгох өөрчлөлтийг хуульд оруулна.

Мөн Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгуулахаар хүлээгдэж байгаа иргэдийн мэдээллийг олон нийтийн хяналттай цахим болгоно. Түүнчлэн, амьгүй донор гэж ярьдаг. Нэг цогцсоос зургаан хүний амь насыг аврах боломжтой. Амьгүй донороос эд эрхтнийг нь авч байгаа учир оршуулгын зардлыг төрөөс даадаг болно. 

Донор болох хүсэлтэй буюу өөрийгөө донороор бүртгүүлсэн иргэдийг жилд нэг удаа үнэгүй сувилалд амраах өөрчлөлтийг нэмлээ. 

Эрүүл Мэндийн Яаманд эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгах зөвшөөрлийг олгодог олон нийтийн хяналтад байх бүтэц зайлшгүй шаардлагатай. 

Мөн гадаадын орнуудад тухайлбал, жолооны үнэмлэх дээр нь хэрвээ ямар нэгэн аваар осолд орвол эс, эд, эрхтнээ өгөхөд бэлэн гээд гарын үсэг зуруулдаг.

Манай улсад Донорын тухай хуулиар өөрөө зөвшөөрвөл донор болгодог. Зарим оронд үгүй гэж хэлээгүй бол зөвшөөрсөнд тооцох тохиолдол бий. 

Тархины үхлийг 100 хувь алдаагүй тогтоох ёстой. Ямар нэг байдлаар сэргэх хүнийг донор гээд авбал яана. Тиймээс нарийн мэргэжлийн хөндлөнгийн баг тодорхойлдог. Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах баг биш харин мэдрэлийн баг оролцдог. Улмаар ар гэрийнхэнтэй нь уулзаж зөвшөөрөл авдаг юм. 

Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах агентлаг манай улсад бий учир амьгүй донороос эрхтэн шилжүүлэх боломж бүрдээд байгаа. Эс шилжүүлэн суулгах тухайд насны хязгаар байхгүй. Эрхтэн шилжүүлэх насыг 21 болгон өөрчлөх юм" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top