x

Популизм, популистуудыг мөшгөх нь

Өчигдөр TV5 телевизийн эфирээр хэсэг сэтгүүлч, тоймч нар энэ асуудлыг хөндөв. Долоо хоног бүрийн пүрэв гаригийн орой нэвтрүүлж байгаа тоймчдын хөтөлбөрөөр мэргэжлийн сэтгүүлчид, тоймч, редакторууд оролцож тухайн долоо хоногийн хувьд “онц чухал” сэдвийг хөндөж ярилцдаг болоод байгаа. Энэ долоо хоногийн хувьд хамгийн онц бөгөөд чухал үйл явдал нь гурав хоногийн өмнө салбараараа тэмдэглэн өнгөрүүлсэн Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр байсан боловч зарим нь арай өөр байр суурийг гаргаж тавив. Магадгүй, долоо хоногийн эхээр эх орондоо буцаж ирсэн (ердөө жил гаруйхны өмнө Австрали улсад Элчин зөвлөхөөр томилогдсон боловч өөрийн хүсэлтээр томилолтоо цуцалсан) Монголын хамгийн том “поп”-уудын нэг Ж.Батзандангаас болсон ч байж болох юм.

Нөгөө талаар энэ сэдэв нь өөрөө өнгөрөгч долоо хоногт УИХ-аар баталсан 2022 оны төсвийн тодотголтой шууд холбогдов. Засгийн газраас оруулж ирсэн төсвийн хэмнэлтийн бодлого, Тавантолгойн цахилгаан станцыг эхлүүлэх, төрийн өмчит компаниудыг хувьчлах асуудал бүхэлдээ унаж, оронд нь УИХ-ын гишүүдийн оруулж ирсэн айлын хашаанд жорлон оруулах, цэцэрлэгийн хүүхдийн хувьсах зардлыг эцэг эхэд нь олгох гэх мэт популист амлалтууд хууль болоод батлагдаад явчихлаа. Үр дүнд нь нийслэлчүүд жилийн жилд зуны гурван сар хэрэглээний халуун усаа таслуулж байна. Ирэх өвөл цахилгааныг чинь хязгаарлана шүү гэж Эрчим хүчний сайд нь занаастай. Эрүүл ухаан, популизм хоёр нэг саванд багтдаггүйн бодит жишээ.

Тиймээс популизм болоод популист улстөрчдийг илчлэх, эсэргүүцэх нь ганц удаагийн ажил биш, хэдэн үеийн тэмцэл байхаас өөр аргагүйд хүрч байна. Ялангуяа иргэдийн мэдэх эрхийг хангах үүрэгтэй сэтгүүлч, нийтлэлчид, мэргэжлийн редакциудын хувьд.  

Популизм, популист улстөрчид гэдэг бидний хувьд шинэ зүйл биш. Бүр 2009 онд Оюутолгойн гэрээг баталснаас хойш, 2010 онд төмөр замын бодлогыг батлахаас эхлээд Монголын улс төрд амь бөхтэй суусан зүйл. Арван хоёр жилийн өмнө Зам тээврийн сайдаар ажиллаж байсан “Женко” Х.Баттулга гэдэг хүн “Монголын төмөр зам өргөн царигтай байхгүй бол Хятадаас танк орж ирээд Монголыг эзэлчихнэ” гэж айлгасаар байгаад дэлхийд бараг ганц Орос ашигладаг 1520 мм-ийн царигтай өргөн төмөр замыг үндсэн сүлжээ байна гээд УИХ-аар батлуулсан. Атал  өнөөдөр ОХУ манай хилийг тойруулж нарийн царигтай төмөр зам тавиад Хятад руу нүүрсээ зөөгээд эхэлчихсэн. Манайх төмөр замгүй учраас хилээ хаалгаад, экспортоо зогсоочихоод сууж байгаа.

С.Ганбаатар гэдэг хүн Оюутолгойн гэрээг байгуулсан цагаас нь эсэргүүцсэн. Тэрнийхээ ачаар УИД-ийн хажууд өрөө түрээслээд Хятадаас фенг шүйгийн эд зүйл зөөж зардаг байсан нөхөр УИХ-ын гишүүн болтлоо тодорч, улсын Ерөнхийлөгчид нэр дэвшиж хүртэл үзсэн. Одоо парламент дотор Оюутолгойг эсэргүүцэгчид ганц нэгээр тогтохгүй, бүхэл бүтэн бүлгийн хэмжээнд ажиллаж байгаа. Популизм гэдэг ийм аюултай, халдвартай эд. Үүнийг 2017 оны сонгуулиар хамгийн төгс ашигласан нь Х.Баттулга. Ердөө жилийн өмнө АТГ-т хэрэг нээлгээд ачигдахдаа тулж байсан нөхөр АН-ыг тэр чигээр нь худалдаж аваад улсын Ерөнхийлөгч болсон. “Монгол ялна” гэдэг ганц үгэнд ялагдаж, орос, хятадын эрлийз болохоос айсан нөхөд бүгд хормойд нь очиж суусан. Монгол ялсан нь хаана байна? Ц.Даваасүрэн гэж эрчим хүчний салбарын “сэг зэм”-ээр хооллодог “шилдэг” популистаас болж Оюутолгой цахилгаан станцаа барилгүй арав гаруй жил хойшлуулж байна.

Ганц Монгол гэлтгүй, ерөнхийдөө дэлхий даяараа популистууд, зүүний бодлоготнуудад эзлэгдээд, популистуудаа дарж авч чадахаа больсон. Дөрвөн жилийн өмнө 2018 онд дэлхийн хамгийн том 46 популистыг нэрлэхэд АНУ-ын Ерөнхийлөгч Трамп тэргүүлсэн. Азаар монголчуудын нэр байгаагүй. Гэхдээ хүн амд нь хуваагаад үзвэл Монгол Улс шууд "хамгийн олон популисттай" орноор тэргүүлнэ. Аюул нь популистуудын тарьсан уршиг,  эдийн засгийн хорлол, сүйтгэл нь 10-20 жилээр үргэлжилдэг. Улс орны хөгжлийг 20-30 жилээр хойш татдаг.

Тиймээс популистуудын гишгэсэн мөр болгоныг мөшгих нь мэргэжлийн сэтгүүлзүйн бас нэг үндсэн үүрэг болчихоод байна. Ядаж л сонины нүүр, талбай, сайтын орон зайгаа популистуудад ашиглуулахгүй, үзэл санааг нь ямар нэг шүүлтүүр, цензургүйгээр нийтэд түгээхгүй байхаас мэргэжлийн сэтгүүл зүй эхэлнэ. Мөн бидний сонгож авсан сонгуулийн тогтолцоо, жижиг тойргийн улс төр, ядуу эдийн засаг популистуудын амьдрах үржил шимтэй хөрс суурь болдгийг санаж, өөрчлөхийн төлөө явах ёстой. 

Популистуудын тухай мэдэх ёстой 6 зүйл

  1. Популистууд нийгмийг хэзээд “ард” ба “элит” гэж хуваадаг
  2. Тэд зөвхөн өөрсдийгөө ард түмний төлөөлөл гэж боддог.
  3. Орчин үеийн популистууд даяарчлалын үр дагавраас айх нийгмийн айдас, түгшүүр дээр тоглолт хийдэг.
  4. Биелүүлэхэд бэрх, дуулиантай амлалт өгсөн улстөрч бүр популист биш.
  5. Популистууд төрийн эрхэнд гарах нь аймшигтай биш ч энэ нь үргэлж улс төрийн хямрал дагуулдаг.
  6. Эрх баригчид чухал асуудлуудыг хэлэлцэх дургүй  бөгөөд шүүмжлэлийг тэнэглэл эсвэл хорон явуулга гэж тайлбарладаг учраас популизм ингэтлээ газар авсан.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 12 цаг 51 мин ЭМГЭНЭЛ 13 цаг 0 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 13 цаг 0 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 13 цаг 1 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 13 цаг 2 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 13 цаг 3 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 13 цаг 4 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 13 цаг 5 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 16 цаг 30 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 16 цаг 32 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 16 цаг 32 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 16 цаг 33 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 16 цаг 36 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 16 цаг 37 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 18 цаг 29 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 18 цаг 33 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 18 цаг 33 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 18 цаг 35 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 18 цаг 36 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 18 цаг 37 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд а...
Top