x

Х.Нямбаатар: Сэтгүүлч, комедиан, иргэдийн шүүмжлэл, хардах эрхээ эдэлж байгаа үйлдэл бол доромжлол биш

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Эрүүгийн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн 13.15-д заасан “хүний нэр төр, алдар хүндийг олон нийтэд гутаан доромжилсон бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэх заалттай холбоотой өөрийн байр сууриа илэрхийллээ.

Тэрээр "Эрүүл шүүмжлэл бол доромжлох гэмт хэрэг биш. Комедиан хэн нэгнийг элэглэх нь доромжлох зүйл биш. Доромжлох гэдэг бол хүн төрөлхтний нийтлэг зан суртахууны эсрэг чиглэж байгаа үйлдлүүд юм. Гэтэл манай зарим хүмүүс хэн нэгний зургийг газар тавьж байгаа дээрээс нь бие засаж байна. Хэн нэгнийг байж боломжгүйгээр доромжилдог. Үүнийг таслан зогсоох ёстой.

Сэтгүүлчид доромжлох гэдэг зүйл заалтаар шалгуулж, шийтгүүлэх үндэслэл байхгүй. Доромжлох гэдгийг Улсын дээд шүүхээс тайлбарласан байдаг.

Түүнээс биш хошин шогийн жүжигчид бусдыг элэглэж байгаа, сэтгүүлч, комедиан, иргэдийн шүүмжлэл, хардах эрхээ эдэлж байгаа үйлдэл бол доромжлол биш.

Өнөөдөр цахим халдлага, буллид өртөж, амиа хорлож, өөрийгөө нийгмээс тусгаарлаж байгаа өсвөр насныхан хэр олон байгаа билээ. СЭМҮТ зэрэг байгууллагын судалгаанаас үзэхэд өсвөр насныхан цахим орчинд нэгнийгээ гутаан доромжилдог, үүнээс болж амиа хорлох үйлдэл хийж байгаа нь олширч байна.

Гэтэл сэтгүүлчид та бүхэн энэ өнцгөөс нь харахгүй өөрсөд дээрээ нааж хараад байгааг гайхаж, харамсаж байна” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top