x

Ц.Мөнхцэцэг: Монгол Улсад эрүүдэн шүүх гэмт хэрэг гарахгүй байхад анхаарч ажиллах ёстой

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос өнөөдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигчтэй хийх томилгооны сонсголыг зохион байгуулав. 

Сонсголыг УИХ-ын ишүүн Ц.Мөнхцэцэг удирдан явуулж, нэр дэвшигчдийг танилцууллаа.

 Сонсголд нэр дэвшигчдийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн ахлагч, ХЗБХ-ны ахлах зөвлөх М.Үнэнбат, Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Идэрчулуун, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Э.Мөнгөнцэцэг, ХЗДХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга П.Хадбаатар болон бусад албаны хүмүүс оролцов. Мөн иргэдийн төлөөлөл оролцогч, ажиглагчаар оролцов. 

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд нэр дэвшигч Сангишарав овогтой Дондов нь 1989 онд МУИС-ийг эрх зүйч мэргэжлээр төгсөн. АНУ, Тайланд, БНСУ болон Норвеги Улсад хүний эрхийн чиглэлээр сургалтуудад хамрагдаж, мэдлэг туршлагаа нэмэгдүүлсэн байна.

1989-1991 онд Баянхонгор аймгийн өмгөөлөгчдийн зөвлөлд өмгөөлөгч, 1991-1996 онд Баянхонгор аймгийн өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга, 1996-2002 онд нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлд өмгөөлөгч, 2002-2010 онд “Хүний эрх хөгжил төв” ТББ-д хүний эрхийн хөтөлбөрийн зохицуулагч, 2010 оноос одоог хүртэл нийслэлийн өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгчөөр ажиллаж байгаа аж.

ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигч С.Дондов нэр дэвших болсон үндэслэл болон сонгогдсон тохиолдолд хэрхэн ажиллах ажлын төлөвлөгөөгөө танилцуулсны дараа С.Дондовыг ХЭҮК-ын гишүүнд сонгон шалгаруулах ажлын хэсгийн тайлан, дүгнэлтийг ажлын хэсгийн ахлагч, ХЗБХ-ны ахлах зөвлөх М.Үнэнбат танилцуулсан юм. 

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан хүн худалдаалах гэмт хэргийн тохиолдол манай улсад хэд бүртгэгдсэн байдаг, цаашдаа хэрхэн таслан зогсоох болон төр, сүм, хийдийн харилцааны асуудлаар ямар санал бодолтой явдаг талаар тодруулсан юм. УИХ-ын гишүүн Н.Учрал Нийтийн мэдээллийн тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Кибер аюулгүй байдлын тухай хууль, Цахим гарын үсгийн тухай хууль шинээр хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулиудыг хэрэгжүүлэхэд ХЭҮК-т санхүү мөнгөний хувьд хараат бус ажиллах боломжтой эсэх талаар тодруулж, хариулт авлаа. 

Үргэлжлүүлэн Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигч Я.Цэлмэн нэр дэвших болсон үндэслэл, ажлын туршлага, боловсрол болон сонгогдсон тохиолдолд хэрхэн ажиллах талаараа сонсголд танилцуулга хийлээ. Мөн нэр дэвшигчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн тайлан, дүгнэлтийг ажлын хэсгийн ахлагч, ХЗБХ-ны ахлах зөвлөх М.Үнэнбат танилцуулсан юм. 

Ядамжав овогтой Цэлмэн нь 2006 онд Цагдаагийн академийг Эрх зүйч, 2012 онд Орхон их сургуулийг хууль зүйн магистр, 2018 онд Дотоод хэргийн их их сургууль, 2021 онд Хууль сахиулах их сургуульд /Доктор/ суралцаж, дүүргэсэн байна. 2008 онд Завхан аймгийн цагдаагийн газар, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын цагдаагийн хэлтэс, 2008-201- онд Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт Мөрдөн байцаагч, 2012 оноос ДХИС-ийн Цагдаагийн сургуулийн Эрүүгийн процессын эрх зүйн тэнхимд багш, ахлах багшаар ажиллаж байгаа аж. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ц.Сандаг-Очир, Д.Цогтбаатар, Д.Ганбат нар нэр дэвшигч болон ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж, хариулт авлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир Монгол Улсын хүний эрхийн зөрчил, эрүүдэн шүүлтээс урьдчилан сэргийлэх зэрэг том асуудал хариуцах хүн гэдгийг онцолж, тухайн ажлыг хариуцаад ажиллах ажил амьдралын туршлага талаас хэрхэн дүгнэсэн талаар ажлын хэсгээс асууж тодруулсан.

Мөн нэр дэвшигчээс гүтгэлэг доромжлолын асуудал эрүүдэн шүүлтийн нэг хэлбэр мөн эсэх, үүнд ямар байр суурьтай байдаг талаар асууж, хариулт авсан юм. УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар “Технологи, шинжлэх ухаан маш ихээр хөгжиж байгаа өнөө үед бидний тооцоолоогүй эрүү шүүлтийн шинэ хэлбэр орж ирэх магадлал бий юу? Таны хийсэн судалгаанд ийм төрлийн тохиолдлууд харагдаж байна уу? Хэрэв байгаа бол хэрхэн урьдчилан сэргийлж ажиллах вэ” хэмээн асуултуудыг асууж хариулт авсан юм.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг сонсголыг хааж хэлсэн үгэндээ, сонгон шалгаруулалтыг хэн нэгнээс хараат бусаар явуулах зарчмыг хангах зорилгоор Төрийн албаны зөвлөл, Шүүхийн ерөнхий зөвлөл, Хууль зүй, дотоод хэргийн яам, Улсын Их Хурал дахь олонх, цөөнхийн төлөөлөл, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, хүний эрхийг хангах, хамгаалах төрийн бус байгууллагын төлөөлөл, Хэвлэл мэдээллийн зөвлөлийн төлөөллийг оролцуулсан ажлын хэсэг хоёр гишүүнийг сонгон шалгаруулж, УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд оруулж ирснээр энэ удаагийн сонсголыг зохион байгууллаа.

Эрүүдэн шүүлтээс урьдчилан сэргийлэх хараат бус гишүүнээс олон нийт өндөр хүлээлттэй байгаа. Иймд нэр дэвшигч сонгогдсон тохиолдолд хүний эрхийн асуудал хариуцсан мэргэжилтэн, экспертүүдийн гаргасан зөвлөмжийн дагуу Монгол Улсад эрүүдэн шүүх гэмт хэрэг гарахгүй байх тал дээр анхаарч ажиллах ёстой гэдгийг онцлон тэмдэглэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Дүдү машин" хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж байна 2 цаг 10 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев угтан авлаа 2 цаг 12 мин Олимпын аварга Японы уран гулгагчид зодог тайлахаар болжээ 2 цаг 14 мин ДЦС-5 төслийг 2028 он хүртэл үе шаттайгаар ашиглалтад оруулна 2 цаг 15 мин НӨАТ-ын сугалааны тохирол дөрөвдүгээр сарын 22-нд явагдана 2 цаг 17 мин Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт 131 сая төгрөгийн мэс заслын багаж хэрэгсэл олгов 2 цаг 19 мин Орон нутгийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн мэдүүллээ 5 цаг 6 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм орчим дулаан 5 цаг 6 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж, төрийн худалдан авалтыг дотоод руу чиглүүлнэ 5 цаг 11 мин АТГ: ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргад хариуцлага тооцуулахаар ЗГХЭГ-т хандлаа 5 цаг 12 мин Татварын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж дууслаа 5 цаг 13 мин Сэлбэ дэд төвийн эхний ээлжийн 3818 айлын орон сууцыг 2027 онд ашиглалтад оруулна 5 цаг 13 мин Замын-Үүдийн гаальд татвараас зайлсхийсэн зөрчил илрүүлж, 65.7 сая төгрөг нөхөн төлүүлэв 5 цаг 14 мин Нийслэлээс хүүхдүүдийг хеликобактерийн шинжилгээнд хамруулж, папиллома вирусийн вакциныг эрчимжүүлнэ 5 цаг 16 мин Тариаланчдад 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгожээ 5 цаг 17 мин Япон улс зэвсгийн экспортод тавьсан хязгаарлалтаа цуцаллаа 7 цаг 3 мин Н.Учрал: Төр мэдээллийн технологийн салбарт хөгжүүлэгч биш, зохицуулагч байна 7 цаг 13 мин E-Mongolia системийн API үйлчилгээг хувийн хэвшилд нээж эхэллээ 7 цаг 14 мин Яаралтай тусламжийн дугаарыг 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх бэлтгэлийг эрчимжүүлнэ 7 цаг 15 мин "Монголын төмөр зам" ТӨХК-ийн 300 тэрбумын бонд амжилттай арилжаалагдаж дууслаа 7 цаг 16 мин
iИх уншсан
Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... Хөгжих үү, хоцрох уу? УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэр... 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов
Top