x

Т.Доржханд: Одоо л шүдээ зууж байгаад өөрчлөлт хийхгүй бол энэ улс сүйрэх нь

УИХ-ын гишүүн Т.Доржанд өнөөгийн нийгмийн өөрчлөхийн тулд дөрвөн хүүхдийн аавын хувиар жагсаал зохион байгуулж, иргэдээс гарын үсэг цуглуулах болсон талаараа мэдээлэл хийлээ. 

Тэрээр "Монголчуудын, хэдхэн хоногийн өмнө жагссан залуучуудын итгэл, хүлээлт талаар өнгөрлөө. Бүгд харлаа. УИХ-ын хуралд сууж байгаа гишүүний хувьд ч урам хугарлаа. Бид өнгөрсөн 30 жилийн алдаагаа давтаад ирэх 30 жилийг өнгөрүүлэх гэж байна. Өөрчилж чадахгүй байна. 

Та бүхэн харсан байх өнгөрсөн долоо хоногт Хөгжлийн банкны асуудалд орооцолдсон гишүүдээ хаалттай хуралдаад аваад үлдлээ. Цаашид УИХ-ын үйл ажиллагаанд гишүүний хувиар оролцож чадахгүй нь. Хэдий ганцаараа намаа төлөөлөөд сууж байгаа ч хоёр жилийн хугацаанд зөвийг дэмжээд, буруу дээр нь дугараад явъя гэж бодож ажиллаа. Парламентийн нэр хүндийг өргөе гэж ажиллаа, өөрчлөгт гарахгүй юм байна. 

Өөрчлөлт гарахгүй байгаа тул иргэдээ уриалж байна. Өөрчлөлтийн төлөө хамтдаа тэмцъе. "Өөрсдөө өөрчил, үгүй бол тар" тайван жагсаалыг зохион байгуулах гэж байна. Залуучуудаа, Тавдугаар сарын 5-ны өдөр цайны цагаараа гараад ир. 

Бид гэдэг нь хувь хүний, дөрвөн хүүхдийн аавын зүгээс энэ жагсаалыг зохион байгуулъя гэж байгаа юм. Үр хүүхдийнхээ төлөө, ирээдүйнхээ төлөө өөрчлөлт хийхгүй бол болохгүй нь. Тэр өөрчлөлт нь маш энгийн тогтолцооны өөрчлөлт юм.

Төрийн тогтолцоо хэтэрхий данхар байна. Энэ байдлаар Монгол Улс хөгжихгүй. Тиймээс төрийн цомхон болгох хэрэгтэй. Төрийн сонгууль шударга болдог байх ёстой. Тиймээс сонгуулийн тогтолцооны өөрчлөлтөө яаралтай хийе. Үүнийг шаардъя.

Бид өнөөдөр Улаанбаатартаа л чихцэлдээд амьдардаг. Нэг өвөл цахилгаан станцад гэмтэл гарахад л бүгд хөлдөнө. Тэгвэл энэ байдлыг өөрчилж, эдийн засгийн тулгуур төв шинэ хотуудыг байгуулъя. Үүний тулд Үндсэн хуульд зоригтойгоор өөрчлөлт оруулах хэрэгтэй.

Өнөөдрийн байдлаар 330 сум байна. Дээрээс нь хороодын тоог нэмээд байгаа. Сонгуулийн төлөө хороодын тоог нэмж байна. Хороо нэмэгдэх тусам зардал нэмэгдэнэ. Засгийн газраас хэмнэх гэж оруулж ирсэн бодлогыг Их хурлын гишүүд нь өсгөхөөр болчихлоо.

Энэ нь УИХ-ын гишүүд гэхээсээ илүү тогтолцооноос болж байгаа асуудал. Тиймээс тогтолцоог өөрчлөхийн тулд иргэдтэйгээ хамт талбай дээр гаръя гэж байгаа юм" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top