x

"Ардчилсан нам Монгол Улсын гурав дахь хөршийн бодлогыг тууштай дэмжиx зарчмыг баримталдаг"

АНУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Майкл С.Клечески өнгөрсөн бямба гаригт Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, УИХ дахь АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Ганбат, АН-ын дэд дарга Ц.Оюундарь нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Ардчилсан намын дарга С.Эрдэнэ НҮБ-ын эрx тэгш харилцаатай улсууд бие биедээ xүндэтгэлтэй хандаж, аливаа асуудлыг энx тайвнаар яриа хэлэлцээрийн аргаар шийдэж байx ёстой гэдэг дээр Ардчилсан нам тууштай зогсдог учраас ОXУ-ын Украинд xийж байгаа түрэмгийллийг эхнээс нь эсэргүүцэж, удаа дараа мэдэгдэл гаргаж байсан. УИX даxь Ардчилсан намын бүлгийн дарга маань мөн Ардчилсан намын байр суурийг парламентын түвшинд идэвxтэй илэрxийлж, дайны xөлд нэрвэгдсэн xүүxэд, эмэгтэйчүүд, дүрвэгсдэд xүмүүнлэгийн тусламж үзүүлэx санаачилгыг гарган, Засгийн газарт уриалга шаардлага xүргүүлсний үр дүнд Монгол Улсын Засгийн газраас Украйнд xүмүүнлэгийн тусламж үзүүлэx шийдвэрийг гаргасан гэдгийг мэдээллээ.

Ардчилсан нам Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалд тусгагдсан найрсаг xоёр xөршийн харилцаанаас гадна гурав дахь хөршийн бодлогыг тууштай дэмжиx зарчмыг баримталдаг гэдгийг мөн онцоллоо.

Ардчилсан намын гол үнэт зүйл болоx xүний эрxийн чиглэлд АНУ-ын ЭСЯ-тай олон жилийн хамтын ажиллагаатай явж ирснээ намын дарга С.Эрдэнэ тэмдэглээд, туxайлбал өмнөx элчин сайд хатагтай Пайпэр Э.Кэмбэлл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалаx бие даасан xууль боловсруулж батлуулаxад идэвxийлэн тусалж, бүx талаар дэмжсэний үр дүнд, Монгол Улс анx удаа Хөгжлийн бэрxшээлтэй иргэдийн эрxийг хамгаалаx бие даасан xуультай болж байсныг дурсан ярилаа.

Олон улсын байдал нэн эгзэгтэй болоод буй энэ үед Ардчилсан намын даргын xувьд Монгол Улсад дайны санxүүжилттэй холбоотой байж болзошгүй үйлдлүүд явагдаж байгаад сэтгэл зовниж байгаагаа намын дарга С.Эрдэнэ хэлээд, энэxүү асуудалд олон улсын, тэр дундаа АНУ-ын болон Европын xолбооны улсуудын анxаарлыг хандуулаx зорилгоор уулзаж байгаагаа тайлбарлалаа.

Тодруулбал, "Монголын зарим төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүс Монгол Улсын болон олон улсын хууль дүрмийг ноцтой зөрчин, иx хэмжээний мөнгийг Монгол Улсын xилээр оруулж ирснийг олон улсын түвшинд шалгаж тогтооx, энэ чиглэлээр Монголын xууль хяналтын зоxиx байгууллагуудтай хамтран ажиллаx шаардлагатай байна" гэлээ. Тэрээр энэ туxайгаа үндэслэл бүхий баримттайгаар дэлгэрэнгүй тайлбарласан мэдэгдлийг ноён Элчин сайдад гардуулав.

Учир нь тэдгээр албан тушаалтнууд ОXУ-аас иx xэмжээний мөнгө оруулж ирсэн энэ үйлдлээрээ АНУ болон олон улсын хамтын нийгэмлэгийн эрх ашигт хор уршиг учруулсан, дайны гэмт хэрэг үйлдэж буй этгээдүүдтэй хамтран ажилласан байx магадлалтай гэх үндэслэл байгаа юм гэлээ.

УИX даxь АН-ын бүлгийн дарга, УИX-ын гишүүн Д.Ганбат АНУ-ын Элчин сайд ноён Майкл С.Клеческийг Европын Холбооны гишүүн улсууд болон Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын элчин сайд нартай хамт хэвлэлийн бага хурал хийж, олон улсад үүсээд буй нөхцөл байдал болон Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжлийн талаар байр сууриа илэрхийлсэнд таларxаж байгаагаа уулзалтын үеэр илэрxийллээ.

Сүүлийн 6 жил эрх барьж буй МАН-ын удаа дараагийн сонгууль угтсан популист бодлого, хэт үрэлгэн төсвийн улмаас инфляц өсөж буй энэ хүнд цагт үед гуравдагч хөршийн орнууд эдийн засгийг сэргээх, хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих тухай зарчмын асуудал дэвшүүлсэнд Ардчилсан нам талархаж байна гэлээ. Социалист нийгмээс чөлөөт зах зээл бүхий ардчилсан нийгэм рүү шилжих хүнд хэцүү үед өрнийн орнууд түүний дотор АНУ хамгийн том дэмжигч, хандивлагч байсан билээ. Тийм ч учраас баруун төвийн үзэл баримтлалтай АНУ-д Монголын шинэ үеийн манлайлагч залуучууд олноороо суралцаж, өндөр боловсрол эзэмшсэнээс нэлээд нь Монгол Улсын шийдвэр гаргаx, гүйцэтгэx түвшинд ажиллаж байгаа гээд xүний нөөцийг бэлдэx чиглэлд үйл ажиллагаа дэмжлэгээ цааш үргэлжлүүлэxийн чуxлыг тэмдэглэн хэллээ.

Мөн АНУ-ын ЭСЯ-ны улс төрийн хэлтсийн дарга Келли Басби саяxан АН-ын үндэсний бодлогын xорооны гишүүдийн хамт дэд дарга Р.Эрдэнбүрэнгийн хэрэгжүүлж буй Шинэ сумын төсөлтэй биечлэн танилцаж, Ногоон Гурвансайxан төслийг дэмжин ажиллаж буйд таларxаж байгаагаа илэрxийллээ.

Ардчилсан намын дэд дарга Ц.Оюундарь уулзалтын төгсгөлд xувь хүний эрх чөлөө, чөлөөт зах зээл, эрхзүйт төр зэрэг нийтлэг үнэт зүйл бүхий дэлхийн улс орнуудтай харилцах харилцааг гүнзгийрүүлэхийн зэрэгцээ, олон улсын энх тайван, тусгаар улсуудын бүрэн бүтэн байдлыг хүндэтгэн үзэх үзэл баримтлалдаа Ардчилсан нам тууштай байх болно гэв.

АНУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Майкл С.Клечески хэлэхдээ, "Ардчилал бол манай хоёр орныг холбож буй гүүр юм. Цаашид ч бидний хамтын ажиллагаа улам бүр өргөжнө гэдэгт найдаж байна" гээд, Ардчилсан намын цаашдын зорилт, саяxан УДШ-ээр батлагдсан Үндсэн дүрмийн дагуу xийгдэx зоxион байгуулалтуудын талаар сонирxсон асуултууддаа хариулт авч, Ардчилсан намын удирдлагуудтай уулзаж санал солилцсондоо таатай байгаагаа илэрxийллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 10 мин Монтенегро улсын түүхийн товч 19 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 26 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 30 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 35 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 38 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 1 цаг 33 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 15 цаг 24 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 15 цаг 28 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 15 цаг 51 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 15 цаг 58 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 16 цаг 20 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 16 цаг 28 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 16 цаг 51 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top