x

Монгол улс, Япон улсын Гадаад Харилцааны сайд нар албан ёсны хэлэлцээ хийв

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Тавдугаар сарын 1-ний өдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Япон Улсын Гадаад хэргийн сайд Ё.Хаяашитай албан ёсны хэлэлцээ хийв.

Талууд Монгол, Японы харилцааны өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгч, хэтийн төлөв, зорилт, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй санал солилцов.

Сайд Б.Батцэцэг манай улсын “гуравдагч хөрш”, ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий Япон Улсын Гадаад хэргийн сайд Ё.Хаяашигийн энэ удаагийн айлчлал Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд хэрэгжиж  байгааг онцлоод, хоёр улсын Стратегийн түншлэлийн харилцааг улам бэхжүүлж, хамтын ажиллагаанд түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Гадаад хэргийн сайд Ё.Хаяаши Монгол, Японы харилцааны 50 жилийн түүхэн ойг тохиолдуулан 2022 оныг “Монгол, Японы хүүхэд, залуучуудын найрамдал, солилцооны жил”-ээр зарлаж, жилийн туршид ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд Япон Улсын Засгийн газар Монгол Улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн харилцааг цаашид ч өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө байгаагаа нотлов.

Сайд Б.Батцэцэг Япон Улсын Засгийн газар Монгол Улсын ардчилал, шинэчлэл, тогтвортой хөгжлийг 1990-ээд оны эхэн үеэс хойш тууштай дэмжиж ирсэнд, мөн КОВИД-19 цар тахлын хүндрэл бэрхшээлийг даван туулахад зориулан Монгол Улсад дэмжлэг туслалцаа үзүүлсэнд гүн талархал илэрхийлэв.

Монгол орны ирээдүйн хөгжилд олон тулгуурт эдийн засгийн бүтцийг бий болгох шаардлага байгааг Сайд Б.Батцэцэг тэмдэглээд, Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан эдийн засгийн тэргүүлэх салбар, чиглэлд Японы дэвшилтэт технологи, ноу-хау, санхүүжилт, хөрөнгө оруулалтыг татах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлэв.

Мөн цаашид Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс, шинэ дагуул хот байгуулах, хүрэн нүүрснээс ус төрөгч гарган авч ус төрөгчийн цахилгаан станц байгуулах зэрэг чиглэлд японы талтай хамтран ажиллах нөөц боломж байгааг тэмдэглэв.

Хоёр улсын худалдааны эргэлт сүүлийн жилүүдэд нэмэгдэх зэрэг Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр тодорхой үр дүнгээ өгч эхэлж буйг онцлоод, тус хэлэлцээрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд холбогдох дэд хорооны хуралдааныг ойрын үед зохион байгуулахыг санал болгов.

Сайд Ё.Хаяаши Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Тэрбум мод тарих санаачилга”-ыг талархан дэмжиж байгаагаа илэрхийлж, энэ хүрээнд дэмжлэг үзүүлж хамтран ажиллах хэлбэрээ судалж байгаагаа танилцуулав. Цаашид уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны салбарын хамтын ажиллагааг Монгол, Японы Стратегийн түншлэлийн нэг чухал хэсэг болгон хөгжүүлэхийн төлөө байгаагаа мөн онцлов.

Талууд яриа хэлэлцээний үеэр ойрын үед хэрэгжүүлэх дээд, өндөр түвшний харилцан айлчлал, арга хэмжээний талаар санал солилцож, улс төр, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, батлан хамгаалах, иргэд консулын зэрэг өргөн хүрээтэй салбарт Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн бэхжүүлэхээр тохиролцов.

Мөн Монгол, Японы Стратегийн түншлэлийн Дунд хугацааны 2017-2021 оны хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэж, энэхүү айлчлалын үеэр олон нийтэд танилцуулж байгаад баяртай байгаагаа тэмдэглээд 2022-2026 онд хэрэгжүүлэх дараагийн хөтөлбөрийг хоёр талдаа сайтар ярилцаж, харилцан ашигтай хамтын ажиллагаанд суурилсан, бодитой хамтын ажиллагааг тусгасан агуулгатай байгуулахаар тохиролцлоо.

Манай хоёр улс олон улс, бүс нутгийн талбарт идэвхтэй хамтран ажиллаж ирсэн бөгөөд НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээн дэх хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхийн сацуу Зүүн хойд Азийн бүс нутгийн тогтвортой байдлыг бэхжүүлж, хөгжил цэцэглэлийг хангахын төлөө цаашид ч нягт хамтран ажиллахаа нотлов.

Албан ёсны хэлэлцээний дараа хоёр улсын Гадаад харилцааны сайд нар “Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр”-ийн харилцан Солилцох ноот бичигт гарын үсэг зурав.

Энэхүү тэтгэлэгт хөтөлбөр 2001 онд эхэлснээс хойш манай улсын 360 залуу боловсон хүчин Япон Улсын Их, дээд сургуулийн магистр, докторантурын сургалтад хамрагдсан бөгөөд энэ онд Япон Улсын Засгийн газар уг хөтөлбөрт зориулж 263 сая иенийн санхүүжилт олгохоор шийдвэрлэсэн байна.

Япон Улсын Гадаад хэргийн сайдын айлчлал үргэлжилж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 14 мин Монтенегро улсын түүхийн товч 23 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 30 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 34 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 39 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 42 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 1 цаг 37 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 15 цаг 28 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 15 цаг 32 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 15 цаг 55 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 16 цаг 2 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 16 цаг 24 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 16 цаг 32 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 16 цаг 55 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top