x

Япон Улсын Гадаад хэргийн сайд Ёшимаса Хаяаши манай улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Япон Улсын Гадаад хэргийн сайд Ёшимаса Хаяаши манай улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.

Гадаад хэргийн сайд Ёшимаса Хаяашиг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши болон албаны бусад хүмүүс угтав.

Энэхүү айлчлал нь Япон Улсаас Гадаад хэргийн сайдын түвшинд манай улсад хэрэгжүүлж буй 6 дахь удаагийн айлчлал юм.

Айлчлалын үеэр Японы Гадаад хэргийн сайд Ёшимаса Хаяаши Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт бараалхаж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй албан ёсны хэлэлцээ хийх юм.

Уулзалт, яриа хэлэлцээний хүрээнд талууд Монгол, Японы Стратегийн түншлэлийг бататган бэхжүүлэх, дээд, өндөр түвшний яриа хэлэлцээний давтамжийг хадгалах, хоёр талын хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх талаар дэлгэрэнгүй ярилцана. Мөн Монгол Улс, Япон Улсын Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөр (2017-2021)-ийн хэрэгжилтийг дүгнэж, Ковид-19 цар тахлын сөрөг нөлөөг даван туулах чиглэлд хамтран ажиллах, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хэрэгжилтийг улам эрчимжүүлэх талаар санал солилцоно.

Мөн Монгол улсад албан ёсны айлчлал хийх гэж буй Япон Улсын Гадаад хэргийн сайд Ёшимаса Хаяаши Монголын ард түмэнд хаяглан захидал илгээснийг ЭНД дарж уншаарай.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Шаоавын Баярсайхан (172.70.131.115)
    АТХ, АИХ-ын ялгаа? Төлөөлөгчөө АТХ-д иргэд сонгоно! АИХ-д нам сонгодог. Төрийг тогтвортой байлгахын тул “Төрд тавих олон нийтийн хяналт”-ыг хөгжүүлнэ гэж Үндсэн хуулийн зорилт бүхий УИХ-ын 41-р тогтоолын хавсралт “Монгол Улсад Хүний Эрхийг Хангах Үндэсний Хөтөлбөр”-ийн 1.1.5-1.1.5.9-д тодорхой зааж өгсөн. ЗГ нь 1993 онд Монголд хүний эрхийг хамгаалах, эрх чөлөөг хангах судалгааг НҮБ-тай хамтран явуулж, 1998 онд санамж бичигт гарын зурж, 2003 онд УИХ-ын 41-р тогтоолыг баталсан бөгөөд УИХ, ЗГ нь нийт иргэддээ төлөөлөн НҮБ, олон улсын байгууллагын өмнө үүрэг хүлээсэн. Тиймээс “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна”. гэж зааж өгсөн! Товч бичив. Анхааруулга: МАН мафи Үндсэн хуулийг өөрчилж иргэн таны эрхийг хасах гэж байна.
    2022 оны 05 сарын 01 | Хариулах
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 14 мин Монтенегро улсын түүхийн товч 23 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 29 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 34 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 38 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 42 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 1 цаг 36 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 15 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 15 цаг 31 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 15 цаг 54 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 16 цаг 1 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 16 цаг 23 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 16 цаг 31 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 16 цаг 54 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top