x

Төсвийн тодотгол болон дагалдах хуулиудыг эцэслэн баталлаа

Монгол Улсын 2022 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах болон дагалдах хуулиудыг өнөөдрийн УИХ-ын чуулганаар эцэслэн баталлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа. 

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "18.1 их наяд төгрөгийн зардалтай төсвийг бууруулна гэж орж ирсэн ч 17.9 их наяд болж бараг тоо хэвээрээ байна. 2.4 их наяд төгрөгийн төсвийн алдагдал хэвээрээ.

Төсвийн хуулийг дагаж орж ирсэн Төсвийн хэмнэлтийн тухай хуулиар 30 тэрбум төгрөг хэмнэнэ гэсэн. Их тоо мэт сонсогдож байгаа ч 18 их наядтайгаа харьцуулахад хэмнэлт гэж хэлэхэд хэцүү. Буруу бодлогоор зарим зүйлийг хойшлуулж байгаа нь заримдаа илүү зардал гардаг. Энэ утгаараа төсвийн тодотгол хангалтгүй болж байна. Нүглийн нүдийг гурилаар хуурсан баримт бичиг орж ирээд эцсийн хэлэлцүүлэгт шилжиж байна" гэлээ. 

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар "Гудамжинд жагссан иргэн, төрийн албан хаагч ч бай хэн бүхний хувьд төр тансаг, данхар харагддаг болсон. Үүнийг цэгцлээч гэдэг байр суурь байгаа юм. Мөнгөндөө биш хандлага зарчимдаа төрийн хэмнэлтийн тухай хуулийн агуулга оршиж байгаа гэв. Тавдугаар сараас 12 сар хүртэлх хугацаанд нийт 39 тэрбум төгрөгийг хэмнэж байгаа юм шиг харагдаж байгаа. Гэхдээ дотор нь зардал гүйлгэх эрхтэй учраас хэмнэгдэх бодит зардлын хэмжээг тодорхойлох амаргүй. Нэг жилээр нь тооцвол 100 гаруй тэрбум төгрөгийн асуудал яригдах байх. Мөнгөндөө биш хандлага зарчимдаа төрийн хэмнэлтийн тухай хуулийн агуулга оршиж байгаа" гэв. 

Ийн УИХ-ын нийт гишүүдийн олонхын саналаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн 10 хууль, УИХ-ын хоёр тогтоолын төслийг эцэслэн баталлаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top