x

Ц.Мөнх-Оргил: Бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал оруулж ирсэн нь гэм буруутайд тооцсон гэсэн үг биш

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо өнөөдөр хуралдаж, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Батсуурь, Ё.Баатарбилэг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуралдаан хаалттай болж, нууцаар санал хураасан бөгөөд УЕП-аас гаргасан хүсэлтийг дэмжих боломжгүй гэж шийдвэрлэлээ.

Энэ талаар Халдашгүй байдлын дэд хорооны дарга Н.Энхболд "Өчигдөрийн хуралдаанаар дөрвөн гишүүнээс нэмэлт тайлбар авахаар болоод тарсан. Харин өнөөдрийн хуралдаанаар дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ" гэлээ. 

Харин Халдашгүй байдлын дэд хорооны гишүүн Ц.Мөнх-Оргил "Прокурор гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал оруулж ирж байгаа нь гэм буруутайг нь тогтоосон зүйл биш. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Цаашаа үргэлжлүүлэх хэрэгтэй тул бүрэн эрхийг нь түдгэлзүүлж өгөөч гэж байгаа юм.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар мөрдөн байцаагч бие дааж 13, прокурорын зөвшөөрөлтэй 18 буюу нийлээд 31 төрлийн мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг. Үүнээс дөрвөн төрөл нь л УИХ-ын гишүүнд үйлчилдэггүй. Бусад 27 аргаар УИХ-ын гишүүдэд мөрдөн шалгах ажиллагаа явуулж болно. 

Харин албадан саатуулах, цагдан хорих, шүүхийн журмаар захиргааны шийтгэл оногдуулдаггүй, гэр, бие, машин, албан тасалгаанд нь нэгжлэг хийдэггүй. Энэ дөрвөн аргыг хэрэглэе гэдэг хүсэлтийг прокурор тавьж байгаа гэсэн үг.

 

Хуулиар хориглож буй дөрвөн аргыг хэрэглэх шаардлагатай юу үгүй юу гэдгийг бид дэнсэлж байгаа юм" гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top