x

Төсвийн хэмнэлтийн хуулиа татаж авах нь “ариун” болов, Ерөнхий сайд аа!

Өнгөрөгч долоо хоногийн лхагва гаригт Засгийн газраас өргөн барьсан төсвийн хэмнэлтийн бодлого парламент дээр орж ирээд жинхэнээсээ “шал арчив”. Өнгөрсөн долоо хоногт анхны (хэлэлцэх эсэх) хэлэлцүүлгийг нь хийхдээ толгой дохиод, алга ташаад байсан нөхөд хоёр дахь хэлэлцүүлэг рүү авч оронгуутаа хоншоороор нь газар савдаг байна шүү. Юун нөгөө “Төрийн хэмнэлтийн анхдагч хууль” мууль.

Төсвийн хэмнэлтийн тухай, 2022 оны төсвийн хуульд өөрчлөлт оруулах тухай гэх мэт олон янзаар нэрлээд, тал талаас нь яриад байгаа боловч яг үнэндээ бол энэ нь 2022 оны төсөвт хийж байгаа хоёр дахь удаагийн тодотгол юм. Өмнө нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сар шинийн өмнө ахмад настны тэтгэврийг нэмэх санаачилга гаргаснаас болж Засгийн газар эхний тодотголоо хийсэн.

2022 оны хоёрдугаар сарын 1-нээс эхлэн тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгт хүргэж, дээд тэтгэврийг 15 хувиар нэмэгдүүлсний төлөө төсвөөс 637 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт гарсан. Үүнийг шингээхийн тулд 2022 оны төсөвт суулгасан төсвийн зарим хөрөнгө оруулалтыг царцаасан. Олны шүүмжлэлд өртөөд байсан Айрагны өргөө, Богд Зонхава зэрэг 123 арга хэмжээний төсвийг хассан, танасан. Цар тахалтай тэмцэж байгаа эрүүл мэнд, онцгой байдал гэх мэт нийгмийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэгтэй салбаруудаас бусад бүх салбарт дөрвөн тэрбум төгрөгөөс дээш өртөгтэй төсөл, арга хэмжээний санхүүжилтийг 10 хувиар бууруулсан гэх мэт.

Гэтэл сая хоёр дахь удаагаа төсвийг тодотгох болсон чинь намын бүлгийнх нь гишүүд бүгдээрээ шанагаа бариад сууж байна чинээ санаагүй бололтой, Ерөнхий сайд маань. Нөгөө хасуулсан 10 хувиа эргүүлж олж авах гэж алаан болов, цаадуул нь. Засгийн газраас оруулж ирсэн хэмнэлтийн бодлогуудаас ердөө хэдэн дарга, орлогч, зөвлөх туслахын орон тоо онгойж, хэдэн машины зогсоол үлдэх шив дээ. Бусад нь бол шалаар нэг тарлаа.   

Ерөнхий сайд УИХ-д төслөө танилцуулахдаа “Төсвийн орлогыг 245.3 тэрбум, зарлагыг мөн 245.3 тэрбумаар буурууллаа гэсэн бол хоёр дахь хэлэлцүүлэг дээр өнөөх хэмнэлт нь хоёр дахин үржигдээд ороод ирэх жишээтэй. Дандаа нөгөө гишүүдийн тойргийн төсөв. Хөдөө, хотоороо талцаж байгаад “Би цэцэрлэгээ, би жорлонгоо барина” (бүр айлын хашаанд жорлон барьж өгөөд төрийн өмчид бүртгэх шахуу юм болоод явчив шүү) гээд хоёр талаас нь бөмбөг шиг элдээд “гоол” оруулж байна. Ганц үнэн үг хэлсэн нь ХҮН-ын Т.Доржханд. “Ийм хэмнэлт гэж юу байсан юм бэ. Эдийн засгаа мэдрээч ээ. Бодлого ярьдаг парламенттай болъё гэхээр жорлон яриад байх юм. Засгийн газрынхаа бодлогыг УИХ-ын гишүүд нь баг болж байгаад бүх заалтаар нь унагаж байна шүү дээ. Ийм хэмнэлт гэж юу байсан юм, би бүх саналаа татлаа” гээд чуулган хаяад гарсан. Ерөнхий сайдад ч гэсэн үүнээс дээр арга зам үлдээсэнгүй бололтой.

Үдээс өмнөх чуулганаар эрчим хүчний салбарт төрийн өмчийг хувьчлах бодлогыг хэлэлцсэн. Төрийн монополийг задалья, төсөвт үүрүүлдэг ачаа дарамтыг бууруулья гэсэн үг л дээ. Үүний тулд төрийн өмчит зарим ААН-үүдийн 34 хувийг хөрөнгийн биржээр дамжуулан зарах, олон нийтийн шууд хяналтад оруулах замаар нээлттэй, ил тод компанийн засаглалыг бүрдүүлэх бодлого байсан. “Монголын хөрөнгийн бирж”, “Монголын цахилгаан холбоо”, “Мэдээлэл холбооны сүлжээ”, "Мэдээлэл, технологийн үндэсний парк", “Үндэсний давхар даатгал” болон авто замын засвар ашиглалт, цахилгаан түгээх сүлжээ зэрэг төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийг дотоодын бирж дээр гаргах, ингэхдээ нэг иргэн, нэг хуулийн этгээдэд ногдох хувийг 5 хувиас хэтрүүлэхгүй байх. МАН-ын Засгийн газруудаас анх удаагаа хөрөнгө оруулалтын эрүүл орчин, зах зээлийн чөлөөт өрсөлдөөнийг дэмжиж, төр нь хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх зарчмыг гаргаж тавьсан нь энэ.

Тэгсэн чинь нөгөө шахаачин, цавчуурууд нь "Хувьд оччихвол хот хөлдчихнө, үнэ өсчихнө, хулгайлчихна, идчихнэ" гээд хавьтуулдаггүй юм байна. Ерөөсөө хамгийн том ажил олгогч, татвар төлөгч, худалдан авагч, захиалагч ньтөр байх ёстой гэсэн бодлоготой. Ядаж л хувийн компани, олон нийтийн компани хоёрынхоо ялгаа заагийг мэддэггүй юм байна, энэ УИХ-ын гишүүд чинь. 34-хөн хувийг нь биржээр арилжаалъя, IPO хийгээд хөрөнгө босгоё гэхээр “хувьд очоод хулгайд алдагдчихна” гэнэ. "10 хувийн" гэгддэг Ц.Даваасүрэн хүртэл "Наад 34 хувийг чинь 5-6 гэр бүл нийлж авчихаад төрийн өмчийнхөнд авилга өгөөд дундаасаа захирлаа тавьчихна. Та нар мөнгийг нь төлж чадахгүй шүү" гэж дээрэлхэв. Авилгажсаныг мэдсээр байж төрд л байх ёстой гээд байдаг жишээ нь ямар хүний ухаан бэ. Оруулж ирсэн төслөө хамгаалсан нь ганц Сангийн сайд. Төсвийн байнгын хорооны дарга нь хүртэл хоёр туйлтай.

Энэ маягаар Төсвийн хэмнэлтийн тухай хуулийг УИХ баталлаа гэхэд Ерөнхий сайд лав бүтэн нэртэй үлдэхээргүй болов. Нэгэнт хууль батлагдвал Л.Оюун-Эрдэнийн хийсэн ажил, гаргасан бодлого гэж явах болно. Түүхэнд байгаагүй хамгийн муу хууль, муу төсөв болж үлдэнэ. Хоёрын хооронд хийснээс огт хийгээгүй нь дээр байдаг даа.   

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 1 цаг 10 мин Монтенегро улсын түүхийн товч 1 цаг 19 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 1 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 1 цаг 30 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 1 цаг 34 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 1 цаг 38 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 2 цаг 32 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 16 цаг 23 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 16 цаг 27 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 16 цаг 50 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 16 цаг 57 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 17 цаг 19 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 17 цаг 27 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 17 цаг 50 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top