x

Түгжрэлийг шийдэх нь хотын гишүүд төсвийн тодотголоор хийдэг ажил биш

Ардчилсан намын долоо хоног бүр зохион байгуулдаг 4/11 ээлжит хэвлэлийн хурал өнөөдөр боллоо. Энэ үеэр Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах нийтийн тээврийн LRT төслийн талаар Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Д.Энхтуяа байр сууриа хуваалцлаа.

"LRT буюу тулгуурт хөнгөн галт тэрэг Улаанбаатар хотод хамгийн тохиромжгүй"

Д.Энхтуяа: 

"Энэ оны төсөвт нийслэлийн түгжрэлийг бууруулахад 420 тэрбум төгрөг тусгасан байна. Бидэнд төсөв төлөвлөгөөнд тусгагдсан, урьд нь төлөвлөсөн Техник Эдийн Засгийн Үндэслэл /ТЭЗҮ/,  түгжрэлийг бууруулах бодлого байгаа. Ийм байтал өнөөдөр 2.8 тэрбум америк доллароор Яармагаас-Сансар хүртэлх 18.1 километрт LRT хөнгөн галт тэргийг хийнэ гэж ярьж байна.

Тайландын нийслэл Бангкок хотод тулгуурт хөнгөн галт тэрэг буюу LRT явдаг. Энэ бол хотын төвөөр явахад маш зохимжгүй тээврийн хэрэгсэл. Тухайн тээврийн доогуур маш их тоос шороо унаж, бужигнадаг. Бангкок хотын уур амьсгал харьцангуй чийглэг учраас ийм тээврийг ашиглаж байна. Гэтэл нийслэлд тохиромжгүй. Одоогоор дэлхийн олон хотууд LRT төслөөс татгалзаж байна. Нэгдүгээрт, хотын өнгө үзэмжид таарахгүй. Хоёрдугаарт, эрчим хүч их зарцуулна.

Эрчим хүчний сайд "Ирэх оны өвөл цахилгаан эрчим хүчний хязгаарлалт хийнэ" гэж хэлсэн. Гэтэл цахилгаанаар явдаг зардал өндөр тээврээр түгжрэлийг шийднэ гэж ярьж байна. Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар “Энэ бол хотоос сонгогдсон гишүүдийн төсвийн тодотголоор хийдэг ажил биш. Улс орны аюулгүй байдал, өрийн таазтай яригдах учраас нухацтай авч хэлэлцэх ёстой” гэж хэлсэн. Үүнтэй АН-ын гишүүд санал нэг байгаа" гэв.

Мөр тэрээр, "Бид Чингис бондын асуудлыг байнга ярьдаг. Энэ бондын 1.5 тэрбум доллароор Монгол Улсын бүх аймгийг засмал замаар холбосон. Тодруулбал, 3,000 километр засмал зам барьсан байдаг. Гэтэл үүнээс хоёр дахин их зардлаар буюу 2.8 тэрбум америк доллароор түгжрэлийн асуудлыг 25 хувь шийдэх төсөл оруулаад ирлээ. Үүнийг яагаад нийслэлийн иргэдээс асуухгүй байгаа юм бэ, олон нийтээс санал авах хэрэгтэй.

Хотын даргын зүгээс ТЭЗҮ хийгдчихсэн гэж байгаа. Гэхдээ 500 сая төгрөгөөр ямар ТЭЗҮ хийгдээд хэдэн жилийн дараа LRT төсөл үр өгөөжөө өгөх юм бэ. Хэрэгжлээ гэхэд түгжрэлийг 25 хувиар бууруулж чадах юм уу" хэмээн асуув.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top