x

УИХ-ын дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар маргааш санал хураана

Өнөөдөр үдээс хойш хуралдсан УИХ-ын нэгдсэн чуулганы үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар маргааш хуралдах нэгдсэн чуулганы хуваарьт өөрчлөлт оруулсныг мэдээлжээ. Тодруулбал, УЕП-оос оруулж ирсэн нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хуулийн хугацаанд хэлэлцэн шийдвэрлэхийн тулд УИХ-ын даргын зөвлөл цахимаар хуралдаж, дээрх шийдвэрийг гаргасан байна.

Хуульд зааснаар гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг УЕП-оос УИХ-ын даргад хүсэлтээ хүргүүлснээс хойш ажлын тав хоногт багтаан хэлэлцэж шийдвэрлэх ёстой. Ерөнхий прокурор хүсэлтээ өнгөрөгч даваа гаригийн орой УИХ-ын даргад хүргүүлсэн, ирэх даваа гаригт хуулийн хугацаа дуусна. Тиймээс энэ асуудлаар УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороог маргааш 09.00 цагт хуралдуулахаар товлосон байна.

Мөн УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо бүрэн бүрэлдэхүүнээр хуралдах шаардлагатай тул маргааш өглөөний чуулганы хуралдааны товыг өөрчилжээ. Халдашгүй байдлын дэд хороо хуралдсаны дараа буюу 10.00 цагаас Хууль зүйн байнгын хороо, 11.00 цагаас Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, үдээс хойш 14.00 цагаас чуулганы нэгдсэн хуралдааныг эхлүүлэхээр болжээ.

Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Х.Батсуурь, Ё.Баатарбилэг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлаар маргааш үдээс хойш УИХ-ын нэгдсэн чуулганаар санал хураалгах бололтой.

Өчигдөр УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хуралдсаны дараа дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал оруулж ирсэн үндэслэл, шалтгааны талаар УЕП Б.Жаргалсайханаас тодруулахад "УИХ-ын дөрвөн гишүүнийг "Албаны эрх мэдэл, албан тушаалын байдлаа уруулан ашигласан" гэдэг үндэслэлээр мөрдөх байгууллагаас санал ирүүлсэн, прокурор хянаад яллагдагчаар татсан. Эрүүгийн хуулийн 22.1-ээр зүйлээр яллагдагчаар татсан" хэмээн хариулсан. 

Мөн "Өмнө нь АТГ-аас УИХ-ын зургаан гишүүн дээр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах хүсэлтээ прокурорт хүргүүлсэн. Гэвчч дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгахаар асуудлыг УИХ-д оруулж ирсэн байна. Хоёр гишүүний асуудал яагаад орж ирсэнгүй вэ?" Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан:

"ЭХХШТ хуулийн 29, УИХ-ын тухай хуулийн 9.8-аар УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдаж, гэрт болон албан өрөөнд нь үзлэг нэгжлэг хийх болон баривчлах саатуулахыг хориглодог. Хөгжлийн банкны хэрэг дээр мөрдөн байцаах ажиллагаа явагдаж байгаа учраас хөрөнгө битүүмжлэх, үзлэг нэгжлэг хийх шаардлага гарч ирвэл бүрэн эрхийн асуудалхөндөгддөг. Энэ шалтгаанаар асуудлыг оруулж ирсэн. Бусад гишүүдийн хувьд өөр бусад нотлох баримтын хүрээнд гэм буруугийн асуудлыг шүүх рүү шийдвэрлэх боломжтой" гэдэг хариултыг өгөөд байгаа. 

УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо уг асуудлаар өчигдөр буюу 27-ны өдөр хуралдсан боловч гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхээр шийдвэр гаргаж чадалгүй тарсан билээ.

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 27-нд хуралдаж, нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай Улсын ерөнхий прокурорын саналыг хэлэлцсэн. 

Гэвч бүтэн өдөр хуралдсан уг хуралдаанаар ямар нэгэн шийдвэр гаргаж чадалгүй тарсан билээ. Дэд хорооны гишүүн Ц.Мөнх-Оргил энэ тухай,

-"Дэд хороо дөрвөн гишүүний бүрэлдэхүүнтэйгээр хуралдлаа. Шийдвэр гаргахын тулд бид итгэл үнэмшилтэй болох ёстой. Хангалттай мэдээлэлтэй байх ёстой. Прокурор болон албаны хүмүүсээс нэлээд олон асуултад нэмэлт тодруулга авах шаардлагатай болсон. Эхний тодруулгуудаа маргаашнаас ирүүлнэ. 

Хоёрдугаарт, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх гэж буй гишүүд энэ асуудлынхаа талаар ойлголтгүй байна. Учир нь өнгөрөгч Даваа гарагт яллагдагчаар татсан тогтоолтойгоо танилцсан юм байна. Тухайлбал, Н.Алтанхуяг яллагдагчаар татсан тогтоолтойгоо танилцаа ч үгүй байна. 

Бид зөвхөн прокурорын хэлсэн зүйлд үндэслэж шийдвэр гаргаж болохгүй. Гишүүд ч бас тайлбараа  өгөх ёстой. Тэгэхээр дэд хорооны гишүүд бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхээ шийдүүлж байгаа гишүүдээс нэмэлт тайлбар авах болоод байна. Үүн дээр үндэслэж шийдвэрээ гаргана. Яг өнөөдрийн байдлаар түдгэлзүүлэх эсэхийг шийдэх итгэл үнэмшил бидэнд алга. 

Гуравдугаарт, халдашгүй байдлын дэд хорооны дөрвөн гишүүнээр шийдвэр гаргаж болохгүй байна. Санал хураалтыг нууцаар явуулна. Санал 2:2 харьцаагаар тэнцвэл шийдвэр гаргах аргагүй болно. Манай дэд хорооны дарга Н.Энхболд эрүүл мэндийн шалтгаантай байгаа. Ойрын өдрүүдэд маргааш нөгөөдрөөс ирчих байх. Тэгээд бид хурлаа үргэлжлүүлнэ. Хуулийн хугацаандаа багтаахыг хичээнэ" гэсэн билээ.

Дэд хорооны хуралдаан маргааш өглөө 09.00 цагаас үргэлжилнэ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 1 цаг 10 мин Монтенегро улсын түүхийн товч 1 цаг 18 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 1 цаг 25 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 1 цаг 30 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 1 цаг 34 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 1 цаг 37 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 2 цаг 32 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 16 цаг 23 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 16 цаг 27 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 16 цаг 50 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 16 цаг 57 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 17 цаг 19 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 17 цаг 27 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 17 цаг 50 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top