x

Н.Алтанхуяг: Намайг улс төрийн зорилгоор яллагдагчаар тооцож байна

УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан үргэлжилж байна. Энэ хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэж байгаа юм. 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрээр "Намайг яллагдагчаар татсан тогтоолыг өнгөрөгч баасан гаригт гаргасан байна. Ямар хэрэгт буруутгаж яллагдагчаар татаад байгааг сая асуулаа. Гэтэл есөн жилийн өмнөх Засгийн газрын гаргасан хувийн компанийн эзэмшлийн Тавантолгойгоос Гашуунсухайт хүртлэх замыг Эрдэнэс MGL төрийн өмчийн компанид худалдаж авч өгөх тогтоол гаргасан. Энэ асуудлаар намайг яллагдагчаар татсан байна. Мөн Засгийн газрын хуралдааны дэг зөрчсөн гэсэн байна. Энэ бүхнээс дүгнэхэд улс төрийн зорилгоор намайг яллагдагчаар тооцож байна гэж үзэж байна. QSC компани, Хөтөлтэй холбоо асуудал гэж өмнө нь баахан мэдээлсэн.

Энэ асуудалтай гэж бодтол есөн жилийн өмнөх замын асуудлаар яллагдагч болгож. Тэр замыг 174 тэрбум төгрөгөөр улсад авч байж. Тэгээд 324 тэрбум төгрөг цугласан. Тэгэхээр улсад ашигтай үйлдэл болсон байгаа биз дээ. Тэр замыг худалдаж авсан 174 тэрбум төгрөгийг Эрдэнэс MGL компани Хөгжлийн Банкнаас авчихаад төлөөгүй байгаа юм байна. Тэр нь надад ямар хамаатай юм бэ. Ер нь есөн жилийн өмнөх шийдвэрээрээ яллагдагч болно гэдэг инээдтэй сонсогдож байгаа биз. Гэхдээ тэр шийдвэр нь улсад ашигтай байсан. Яагаад намайг буруутгаад байгааг Улсын ерөнхий прокуророос асуухад дэд хорооны гишүүд УЕП-оос асуулт асууж болохгүй гэсэн" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top