x

Х.Нямбаатар: 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон бол торгохгүй, шууд ял онооно

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, УИХ-д өргөн барихаар болжээ. 

Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "УИХ дөрөв, дөрвөн жилд төр өөрийн эрхэлбэл зохих бизнесийн төрөл жагсаалтыг гаргадаг. Энэ орчинд төрийн болон орон нутгийн өмчит компаниуд үйл ажиллагаа явуулж, бусад тохиолдолд хязгаарлах зохицуулалт орж байгаа. Мөн төр заавал хувьцаа эзэмшилгүйгээр өөрийн бодлого төлөвлөлтөө хэрэгжүүлэхийн тулд зарим төрийн болон орон нутгийн өмчит компанид алтан хувьцаа эзэмших замаар төлөөллийн эрхээ шилжүүлэх зэрэг орж байна. 

Цаашид төрийн болон орон нутгийн өмчит компаниудыг ашгийн төлөө, ашгийн бус ангиллаар хуваана" гэлээ. 

Мөн тэрээр өнөөдөр хэлэлцсэн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар "Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтийн нэгээхэн хэсэг нь авлига албан тушаалын гэмт хэрэгт оноох ял шийтгэлийн бодлогыг чангатгах юм.

Тухайлбал, хөөн хэлэлцэх хугацааг уртасгаж, Эрүүгийн хуулийн 22.1-ийн онц хүндрүүлэх бүрэлдэхүүнд торгох ялыг оногдуулахгүй, авлига албан тушаалын гэмт хэрэгт хэрэг хялбаршуулсан журмаар шийдэхийг хасаж байгаа, халдашгүй эрхтэй албан тушаалтан гэж бий, энэ тохиолдолд хөөн хэлэлцэх хугацааг нь уртасгаж байгаа нийтийн албан тушаалд ажиллах эрхийг 20 жилээр хасна зэрэг байна. 

Хурдан шийдэх хэрэгтэй тул авлига албан тушаалын гэмт хэргийг аймаг, нийслэлийн шүүх анхан шатны шүүхийн журмаар шийдэхээр тусгаж байна. Үндсэндээ хоёр шатаар шийдэж дуусгадаг болно" гэсэн юм.

Мөн Эрүүгийн хуулийн хэрэгжилтийн явцад зарим гэмт хэрэгт оноох ял хөнгөдөж байна гэж үзжээ. Иймд 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орсон хүнийг торгохгүйгээр хорих шийтгэл оноодог байхаар тусгажээ.

Уг хуулийн төсөлд мөн өршөөл, уучлал үзүүлэхгүй байх гэмт хэрэгт бага насны хүүхдийг хүчиндэх, бэлгийн мөлжлөг, хүн худалдаалах, мөнгө угаах, авлигын гэмт хэргийг хамааруулжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 1 цаг 11 мин Монтенегро улсын түүхийн товч 1 цаг 20 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 1 цаг 27 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 1 цаг 31 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 1 цаг 36 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 1 цаг 39 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 2 цаг 34 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 16 цаг 25 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 16 цаг 29 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 16 цаг 52 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 16 цаг 59 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 17 цаг 21 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 17 цаг 29 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 17 цаг 52 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top