x

Н.Алтанхуяг ам нээж, Хөгжлийн банкны “ходоодыг эргүүлэв”

Анх Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудалтай зэрэг шахуу “хамаарал бүхий этгээд”-ээр нэр усаа дуудуулсан ч түүнээс хойш бүтэн гурван сар ам нээгээгүй Ерөнхий сайд асан н.Алтанхуяг өчигдөр 25-р суваг телевизийн “Ам нээвэл” ярилцлагын цагаар анх удаа ам нээв. Учир нь түүний УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УЕП Б.Жаргалсайхан УИХ-ын бусад гурван гишүүний хамт өнгөрөгч даваа гаригийн орой УИХ-д оруулж ирсэн билээ. Тиймээс Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн энэ удаагийн ярилцлага зөвхөн ам нээгээд өнгөрөх бус, Хөгжлийн банк болон хэрэг дээр ажиллаж байгаа хуулийнхны “ходоодыг эргүүлэх” хэмжээний мэдэгдэл болов.

Түүнийг АТГ-ын мөрдөгчид Хөгжлийн банкны асуудлаар өнгөрөгч даваа гаригийн үдээс хойш 16.00 цагийн орчимд буюу түдгэлзүүлэх асуудал УИХ руу орж ирэхээс хэдхэн цагийн өмнө анх удаа дуудаж мэдүүлэг авсан гэнэ. Үүний дараа УЕП-ын УИХ-ын даргад хаягласан “гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлж шалгах тухай” албан бичиг эзэддээ илгээгдсэн бололтой юм. Магадгүй, Н.Алтанхуяг гишүүүний өөрийнх нь хэлсэнчлэн “МАН-ын гишүүдийн Хөгжлийн банктай холбоотой хэрэг уул овоо шиг байсан учраас АН-аас ядаж нэг хүнийг шонд өлгөх” шаардлага эрх баригч намынханд үүссэн байх л даа. Гэвч энэ удаад “Шинэ төмөр зам” болон зөвлөхийнх нь оролцсон “Шинэ Яармаг” төслөөр ороогдож байгаа Ерөнхийлөгч асан Х.Баттулгын биш, харин Н.Алтанхуягийн нэр дангаараа орж ирсэн нь сонирхолтой.

Уг нь бол Хөгжлийн банкы хэрэг анх задарснаас хойш Н.Алтанхуягийг Хөтөлийн цемент, Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрт хөрөнгө оруулсан “Кью Эс Си” компанитай “хамаарал бүхий этгээд” хэмээн зарлаж байсан ч АТГ-ын мөрдөгчийн өөрт нь танилцуулсан хэрэг огт өөр байсан гэв. Түүнийг одоогоос есөн жилийн өмнө MCS группийн барьсан авто замын асуудалтай холбон шалгаж байгаа, Ерөнхий сайд байхдаа тус компанид давуу эрх олгосон байж болзошгүй гэж сэрдэж байгаа юм байна. Товчхондоо эрх баригч намын зүгээс ямар нэг аргаар АН-ын лидерүүдээс аль нэгийг нь асуудалд хутгах сонирхол байгаа бололтой.

Гэсэн хэдий ч Н.Алтанхуяг Ерөнхий сайд асны хувьд 2012-2014 онд Хөгжлийн банкнаас босгосон Чингис бондын 1,5 сая ам.долларын зээл, түүний зарцуулалтын талаар нэг ч саар үг унагасангүй. Эндээс санхүүжилт авсан арав гаруй компаниас эргэн төлөлтөө хийгээгүй нэг ч компани байхгүй гэв. Харин ч “Түүнээс хойш гурван ч Чингис бондтой тэнцэх хэмжээний бонд босгосон, түүгээрээ юу хийсэн бэ?” гэдэг асуултыг одоогийн эрх баригчдад сөргүүлэн тавьж байна.

Яг үнэндээ бол Хөгжлийн банкнаас олгосон зээлээр хамгийн их бүтээн байгуулалт хийсэн нь Н.Алтанхуягийн Засгийн газар. Жилдээ гурван сая тонн цемент боловсруулах хүчин чадал бүхий гурван том үйлдвэр байгуулсан, аймгийн төвүүдийг нийслэлтэй, хилийн сумдаа боомттой холбосон 5500 км автозам (энэ замыг барих тухайд гэхэд 2011 онд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл тогтоолыг батлуулчихсан байсан) болон нийслэлд хийгдсэн “Гудамж” (нийслэлийн төв замуудын бүх уулзварыг шинэчилсэн) төсөл, эрчим хүчний системийн өргөтгөлүүд гээд нүдэнд үзэгдэж, гарт баригдаж үлдсэн бүхэн Н.Алтанхуягийн Засгийн газраар овоглодог.

Харин түүнтэй нэр холбогдоод байсан “Кью Эс Си” компанийн хувьд 2009 онд буюу С.Баярын Засгийн газрын үед, Ц.Элбэгдорж гэдэг хүнийг Ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа Хар төмөрлөгийн үйлдвэрийн төсөл рүү орж ирсэн, тус компанийн Төмөрлөгийн үйлдвэрээс Төрөмтэйн орд руу тавсан 37 км төмөр замыг төрд худалдаж авсан 100 гаруй тэрбум төгрөгийн асуудал Ч.Сайханбилэгийн Засгийн газартай холбоотой гэдгийг шуудхан хэлэв.

Бүр тодорхой хэлбэл, 2014 онд Н.Алтанхуягийн Засгийн газар огцорсны дараа Ч.Сайханбилэгийн үед төмөр замын концессийг (барих ашиглах, шилжүүлэх нөхцөлтэй) баталсан УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулж, “30 жил ашигласны дараа төрд шилжүүлэх” заалтыг хасаад шууд төр худалдаж авсан юм байна. Угаасаа компани төмөр замыг төрд худалдсан нь 2015 оны үйл явдал. Түүнээс хойш мөнгө нь шилжих дээр харин хугацаа авсан байх.

Н.Алтанхуягийн Засгийн газарт Хууль зүйн сайдаар ажиллаж байсан Х.Тэмүүжин хожим сонгуулийн дараа Засгийн газар огцорсон шалтгааныг “Хуулийн салбарт хийгдсэн шинэчлэлээсээ болж огцорсон юм бишээ. ХХБ “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авах асуудал дээр гарын үсэг зураагүй учраас огцруулсан юм шүү” гэдгийг тов тодорхой хэлсэн байдаг. Худалдан авалт 2016 оны сонгуулийн өмнө хийгдсэн гэдгийг ч бас санах ёстой. Тэгэхээр Н.Алтанхуягийг “Кью Эс Си” болон ХХБ-тай холбох нь угаасаа утгагүй болж байгаа юм.

Ийм тодорхой бус үндэслэлүүдээр Н.Алтанхуягийг оролцож эхэлсэн нь цаанаа өөр шалтгаантай байж таарна. Магадгүй, 2014 оны сонгуультай холбоотой, нэгэнт дэвэрсэн Хөгжлийн банкны асуудлыг сонгуулийн өмнө яаж ийгээд хаах, ингэхдээ АН-д хаяглаж үлдээх сонирхол МАН-д байж болох.

Гэвч баталгаатай хэлж болох нэг зүйл бол Н.Алтанхуягийн үед Хөгжлийн банкнаас олгогдсон зээл бүгд хуулиар хамгаалагдсан. Тодруулбал, банк зөвхөн “УИХ, Засгийн газраар баталсан", "экспортыг дэмжих, импортыг орлуулах” төслүүд дээр зээл олгож байсан. Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат энэ тухай өмнө нь маш тодорхой тайлбарласан. (Харин 2017 онд хуульд өөрчлөлт оруулж, банкны ТУЗ, зээлийн хороо бие даан шийдвэр гаргадаг болсноос хойш асуудал бишидсэн харагддаг)

Ингэхдээ төслийг бүхэлд нь биш, 30 хувьд нь л Хөгжлийн банк зээл олгосон юм байна. Н.Номтойбаярын хамаарал бүхий гэгдээд байгаа “МАК” компани гэхэд Европын сэргээн босголтын банкнаас хөрөнгөө босгож ирээд үлдсэн 30 хувьдаа Хөгжлийн банкнаас зээл авсан. Хөтөлийн цементэд хөрөнгө оруулсан “Кью Эс Си” гэхэд үйлдвэрийн өргөтгөл шинэчлэлд зориулсан 200 сая долларын 60 саяыг нь Хөгжлийн банкнаас зээлсэн байдаг. Нэгэнт мөнгө нь алга болоогүй, босгосон үйлдвэрүүд нь байж байгаа тохиолдолд Засгийн газар өнгөрсөн хоёр, гурван жилд эдийн засагт үүссэн хүндрэлээ тооцоод, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчтайгаа тохироод зээлээ төлүүлээд явах ёстой гэсэн байр суурийг Н.Алтанхуяг хэлсэн. Юун төрд авах...

Ингээд Хөгжлийн банкны найдваргүй зээл, бондын хөрөнгө шамшигдуулсан хэргийн “гол сэжигтэн” уснаас хуурай гараад явчихвал УЕП-ын УИХ-д оруулж ирсэн гишүүдийн бүрэн эрх яах нь эргэлзээтэй. Ямар ч байсан МАН-ын бүлэг гурван гишүүнээ дангаар нь үдээд явуулж чадахгүй нь тодорхой. Гэтэл энэ асуудлыг анхлан хэлэлцэх ёстой Халдашгүй байдлын дэд хороо хуулийн зайлшгүй үндэслэл, хэргийн нотлох баримт дээр тулгуурлаж шийдвэрээ гаргах ёстой. Яг одоогийн нөхцөлд бол Н.Алтанхуягийн тухайд АТГ ямар ч нотолгоогүй л явж байгаа юм байна гэж ойлгогдлоо.

Харин Г.Амартүвшингийн хувьд бол аль хэдийн буруугаа хүлээгээд чөлөөлөгдөх хүсэлтээ өгчихсөн, Х.Ганхуяг нь зээлээ аваад зарцуулчихсан. Ё.Баатарбилэгийн хувьд илүү ноцтой, хөгжлийн банкнаас зээл авсан “НВЦ”-ийн захирлаас (өөрийнх нь амьдай) хахууль авсан хэргээр шалгагдаж байгаа. Өндөг үйлдвэрлэдэг компанид 20 сая долларын зээл олгоно гэдэг яаж бодсон хэвийн зүйл биш л дээ.

Тэгэхээр хэрэв МАН 2024 оны сонгуулиа бодвол “гуя дагаж хүзүү” гэдэг шиг Н.Алтанхуягтай нь хамт олонхиороо кноподчихож магадгүй л юм. Ингэвэл 2016 оноос хойш өөрсдийнх нь зарцуулсан зээлийн асуудал хаагдаад, Хөгжлийн банкны хэрэг ганц Н.Алтанхуяг гэдэг хүн дээр хаяглагдаж үлдэнэ гэсэн үг. Эсрэгээрээ Н.Алтанхуягийг явуулж чадахгүйд хүрвэл нөгөө гурваа ч гэсэн ямар нэг аргаар хэргээс мултлах арга сүвэгчилж таарна.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (172.69.252.148)
    MCS .ийнхэн эсрэг дугарсан бүхнийг няц дарахаар Оюуктай тохирчээ.Тохироогүй бол Сү ч, Дамдин хэн билээ тэр, бас бус хүн дээлээ нөмрөх байлаа. Сөрсөн базаа ХИЙН Алтанхуяг нарыг шоронд хийхээр Оюунэрдэнээр могой байгуулав. Тэр прокурор гэж бас нэг хүүхэлдэй...
    2022 оны 04 сарын 29 | Хариулах
  • Зочин (162.158.179.178)
    Алтанхуяг их бүтээн баыгуулалт хиисэн хииснииг нь үгүйсгэж болохгүй
    2022 оны 04 сарын 29 | Хариулах
  • Зочин (172.69.252.150)
    Altankhuyag shug sain ajillsan EC baihgui shuu besdaa
    2022 оны 04 сарын 29 | Хариулах
iШинэ мэдээ
Баянхонгор аймгийн нийтийн номын сангаас "Уншлагын 14 хоногийн марафон" эхлүүлжээ 7 цаг 33 мин Зүүн Нарангийн гудамж орчмын 10 га газрыг чөлөөлж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 7 цаг 36 мин Д.Цэрэнтогтох аваргын нэрэмжит өсвөр үеийн үндэсний бөхийн УАШТ боллоо 7 цаг 37 мин Өргөдлийн байнгын хороо хөрсний бохирдол, нүхэн жорлонгийн асуудлаар мэдээлэл сонслоо 7 цаг 38 мин Хуучин мөсөн гулгуурын талбайг нийтийн эдэлбэр газар болгож тохижуулна 7 цаг 38 мин Нийслэлд 55 км явган хүний замыг шинэчилж байна 7 цаг 39 мин Нийслэлийн байгаль хамгаалагчдад мотоцикл хүлээлгэн өглөө 7 цаг 40 мин Ши Жиньпин аврах ажиллагаанд бүх хүчээ дайчлахыг үүрэг болгожээ 9 цаг 43 мин Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөлтэй холбогдлуулан боловсруулсан хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ 9 цаг 45 мин Олон нийтийн газар байршуулсан сэжигтэй QR кодыг уншуулахгүй байхыг анхаарууллаа 9 цаг 46 мин Сүрьеэтэй өвчтөнд үзүүлэх нийгмийн халамжийн үйлчилгээг сайжруулах сургалт зохион байгууллаа 9 цаг 46 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУИС, ШУТИС-ийн хамт олонтой уулзлаа 9 цаг 48 мин Японд хүүхдийн тоо түүхэн доод хэмжээнд хүрч буурлаа 10 цаг 25 мин Аялал жуулчлалын салбарыг дэмжих хөнгөлөлттэй зээлийн олголтын талаар хэлэлцлээ 10 цаг 25 мин Дэлхийн Цэргийн спортын холбооны чуулга уулзалт Монакод болж байна 10 цаг 35 мин СЗХ-ноос жендэрт суурилсан хүртээмжтэй санхүүжилтийн олон улсын сургалт зохион байгуулж байна 10 цаг 36 мин “Чингисийн Хүлэгүүд” баг Азийн аваргуудын лигийн хүрээнд эх орондоо тоглоно 10 цаг 37 мин Японы хөрөнгө оруулалт бүхий компаниудыг Монголд нутагшуулахад бодлогын дэмжлэг үзүүлнэ 10 цаг 38 мин УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-ын Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзлаа 10 цаг 39 мин Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн 10 цаг 42 мин
iИх уншсан
Зургаан настын зовлон: Малчин-сурагч Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гар... Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй "Улсын Их Дэлгүүр" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд сууж ү... Р.Даваадорж: НӨАТ манайх шиг улсад баримт, буцаалт, бүртгэл ... Б.Онон: Хэвлэлийн эрх чөлөөнд хууль хүчний байгууллага, эрх ... Төсвийг сорогч ТӨК-үүдийг ЗОГСООЁ: Монголын эдийн засгийн тү... Эдийн засагч Л.Доржсүрэн: Том төслүүд бол эдийн засгийн хурд... Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарл... Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран а... Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны ... Монголын балетчид ОХУ-д болсон "Арабеск" олон улсын уралдаан... Бурхан Харвард руу нүүв Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүү... Эрдэнэтийн-Овооны "Оюут" ордын нөөцийг 404 сая тонноор албан... Өнөөдөр Олон улсын ихрүүдийн өдөр тохиож байна МУЗН болон "Тэрбум мод" сан хамтран ажиллах санамж бичиг бай... Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, ногдол ашгийг нөх... Хөвсгөл аймгийн эмнэлэгт нүдний болор солих мэс засал хийж э... Шадар сайд Н.Номтойбаяр хүнс үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уул...
Top