x

Д.Тогтохсүрэн: Хот, хөдөөгөөрөө ялгараад "бидний хөрөнгө оруулалтыг хассан" гэдэг зүйл огтхон ч байхгүй

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийлээ.

Өнөөдрийн хурлаар LRT барих төслийг хэлэлцсэн байна. 

Энэ талаар Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Өнгөрсөн долоо хоногт Засгийн газраас төсвийн тодотголтой холбоотой хууль, тогтоолын төслүүдийг УИХ-д өргөн барьсан. Энэ дотор Төсвийн байнгын хороо болон нэгдсэн чуулганаар хэлэлцээгүй нэг тогтоол бий. Энэ бол “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газраас зээлийн баталгаа гаргахтай холбоотой асуудал байсан.

Энэ тогтоолын өнөөдрийн бүлгийн хурлаас нухацтай хэлэлцлээ.

Энэ нь Улаанбаатарын түгжрэлийг бууруулахтай холбоотой асуудал учраас нийслэлийн удирдлагуудыг байлцуулан LRT төслийн талаарх танилцуулгыг сонслоо. Ингээд бүлгээс LRT төслийн дахин хэлэлцэх шаардлагатай гэж үзлээ. Энэ нь төсвийн тодотголыг дагалдуулан яаран шийдэх асуудал биш учраас тэр.

“Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газраас зээлийн баталгаа гаргахтай холбоотой тогтоолын төсөлд хөнгөн галт тэрэг буюу LRT төсөл, Тавантолгойн дулааны цахилгаан станцын асуудал байгаа. Энэ хоёр том төсөл дээр бүлгээс ажлын хэсэг гарган Засгийн газартай хамтран ажиллая гэж тогтлоо” гэсэн юм. 

Мөн тэрээр "Нийслэлийн түгжрэлийг шийдэх шаардлагатай гэдэг дээр гишүүд 100 хувь санал нэгдэж байгаа. Энд төсөв танасан асуудал ямар ч хамаагүй. Харин төсөвт өртөг, үйлчилгээний үнэ тариф, цаашдын хөгжлийн асуудалтай холбоотой олон зүйл бий. Энд зөвхөн нэгдүгээр ээлжийнх нь төсөл яригдаж байгаа. Нийтдээ гурван ээлжийн төсөлтэй, 49 км урт замтай холбоотой асуудал учраас дахин сайтар ярилцах шаардлагатай гэж үзсэн. Түүнээс биш хот, хөдөөгөөрөө ялгараад, орон нутгаас сонгогдсон гишүүд "бидний хөрөнгө оруулалтыг хассан" гэдэг байдлаар хандсан зүйл огтхон ч байхгүй гэдгийг хэлье" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 1 цаг 8 мин Монтенегро улсын түүхийн товч 1 цаг 17 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 1 цаг 23 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 1 цаг 28 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 1 цаг 32 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 1 цаг 36 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 2 цаг 30 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 16 цаг 21 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 16 цаг 25 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 16 цаг 48 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 16 цаг 55 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 17 цаг 17 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 17 цаг 25 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 17 цаг 48 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top