x

С.Одонтуяа: Хүнсний бүтээгдэхүүнээ өөрсдөө үйлдвэрлэх чиглэлд ажиллах зөвлөмжийг Засгийн газарт хүргүүлнэ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийлээ. Бүлгийн гишүүд хуралдааны дараа мэдээлэл хийсэн бөгөөд энэ үеэр УИХ-ын дэд дарга С.Одонтуяа дараах мэдээллийг өглөө. 

Тэрээр "Миний хувьд цэцэрлэгийн асуудлыг дэмжиж байгаа. Цэцэрлэг олноор байгуулснаар эцэг эх нь ажилдаа явах боломжтой болж, татварын орлого нэмэгдэж, ядуурал буурна. Улс бэлэн мөнгө тараадаг биш ажлын байрыг олноор бий болгох бодлого хэрэгжүүлэх ёстой. Хэмнэлтийг ойр зуур аргацаасан байдлаар бус өргөн хүрээнд хийхийн тулд ТӨХК-иудаа зоригтой хувьчилж эхлэх хэрэгтэй. ТӨХК-иудын нийт хөрөнгө 40 их наяд хэрнээ жилд 100 хүрэхгүй тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байна. Түүнчлэн эдийн засгийн хүндрэлийнхээ оношийг зөв тавьж байж, дараагийн алхам зөв болно. Хямралаас гарахын тулд эдийн засгаа либералчлах нь зөв. Аж ахуйн нэгжүүдээ дэмжиж хүнд үеийг давна. Тиймээс эрдэмтэн, судлаачдын багийг УИХ-ын дэргэд ажиллуулж, нөхцөл байдлаа зөв үнэлэн, оношоо олох нь чухал байна. Түүнчлэн экспортын гацаагаа гаргахгүй бол таг зогслоо шүү" гэлээ.

Мөн тэрээр үргэлжлүүлэн "Хүнсний үнэ өсөж байгаа тул хомсдол үүсэх эрсдэлтэй. Тиймээс хүнсний бүтээгдэхүүнээ өөрсдөө үйлдвэрлэх чиглэлд ажиллах зөвлөмжийг Засгийн газарт хүргүүлж байгаа" гэсэн юм.

Ардчилсан намын бүлэг эдийн засгийн эрх чөлөөний үзэлтэй баруун төвийн онол дээр суурилсан бодлогынхоо хүрээнд макро эдийн засгийн суурь өөрчлөлтүүдийг тусгасан зөвлөмжийг Засгийн газарт хүргүүлэхээр ажиллаж байгаа талаар мэдээллээ. Ингэхдээ эдийн засаг, нийгмийн реформ хийж байсан Да.Ганболд, М.Энхсайхан, С.Баярцогт, Н.Золжаргал нарын саналыг авч тусгасан бөгөөд өнөөдрийн хурал дээр бүлгийн гишүүдээс гарсан саналыг нэмж тусгаад, ойрын үед Засгийн газарт хүргүүлэхээр болсноо мэдэгдсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top