x

Д.Ганбат: Хоёр сар тутам төсвийн бодлогоо өөрчилдөг улс дэлхий дээр байхгүй

АН: Төрийн өмчит компаниудыг хувьчлах нь хэдэн дэд сайд цомхотгохоос илүү үр дүнтэй!

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийлээ. 

Тус хурлаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийн талаарх мэдээлэл болон УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Засгийн газарт явуулах зөвлөмжийн төслүүдийг тус тус хэлэлцжээ.

2022 он гараад хагас жил ч болоогүй байхад Монгол Улс 2022 оны төсвөө хоёр дахь удаагаа өөрчлөхөөр тодотгол оруулж ирж байна. Ингэснээр ердөө 5 сарын дотор бид төсвийг 3 дахь удаагаа хэлэлцэж байна гэсэн үе юм. Хоёр сар тутам төсвийн бодлогоо өөрчилдөг улс дэлхий дээр байхгүй. Төсөвт тодотгол хийх шалтгаануудыг хуулиар тодорхой заасан байдаг. Тухайлбал, ДНБ-ий хэмжээ гурван хувиар буурвал тодотгол хийх хуультай. Гэвч өнөөгийн тодотгол дайн, ковидоос шалтгаалсан гэх боловч ДНБ яг хэдэн хувиар буурсан тодорхой тоо байхгүй байна. Тодотгол хийх шалтгаан нь бүрхэг, хуульд нийцээгүй байгаад Ардчилсан намын бүлэг шүүмжлэлтэй хандаж, төрийн бүх ажил хууль дээдлэх зарчмыг барьж хийгдэх учиртайг санууллаа.

Мөн бүлгийн гишүүд, төсвийн тодотголд эдийн засгийн суурь реформуудыг тусгаагүй, орлого бүрдүүлэх салбарт анхаараагүй, зардлаа хэмнэж байна гэх боловч хэмнэлт нь ердөө 39 тэрбум хэрнээ Засгийн газрын өрийг 7 ихнаядаар нэмэгдүүлэн оруулж ирсэнд ихээхэн шүүмжлэлтэй хандлаа. Төр өөрөө өөрийгөө хуурч зарим өрийг өөр ангилалд оруулж байгаагаас бус өр ДНБ-ээс хэд давсан нь улсаа өрийн хавханд оруулах эрсдэлд оруулж байна.

Мөн хэмнэлтийн хууль гаргаж хэдэн дэд сайд цомхотгохоос илүүтэй, төрийн өмчит компаниудаа яаралтай хувьчлах шаардлагатай гэдэг дээр санал нэгдсэн байна.

Төсвийн шинэчлэл, бодлогын реформ нэн даруй хийх ёстой. Эдийн засаг хүндэрсэн энэ үед хувийн хэвшлээ тэлэх, эдийн засгийг чөлөөлөх, эрчим хүчний хараат байдлаасаа гарах, төрийн өмчит том компаниудыг хувьчлах гэх мэт зарчмын суурь асуудлууддаа анхаарсан, төсвийн шинэчлэл, төлөвлөлт, хяналт, төсвийн сахилга бат, үр ашгаа сайжруулах нь чухал юм. 

Бүлгийн хурлын дараа олон нийтэд хандаж мэдээлэл хийх үеэр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат "Төсвийн хэмнэлтийг дэмжиж байгаа. Гэвч Засгийн газрын өр 26 их наядад хүрсэн байсан. Оруулж ирж буй төсвийн тодотголоор энэ их өрийг дахин 7 ихнаядаар нэмж 33.9 ихнаяд болгосон байна. Энэ бол Монголбанкны Хятадтай хийсэн 3 тэрбум ам.долларын своп хэлэлцээний дүн ороогүй дүн. Монгол Улс урьд өмнө хэзээ ч байгаагүй их хэмжээний өртэй боллоо. Гадны санхүүгийн байгууллагуудын судалгааны дүнд дурьдсанчлан, өрийн хавханд ороод байгаа 5 улсын тоонд манайх багтсан байгаа. Гэтэл нэмж өр тавихаар оруулж ирж буй нь өрийн хавханд орох бодит эрсдлийг нэмэгдүүлж байна" гэлээ.

Мөн тэрээр "LRT буюу хөнгөн галт тэрэгний төслийг сайн нягталж, хотын иргэдээс санал асуух хэрэгтэй. Харин эрчим хүчний эх үүсвэрийн хувьд анхаарах асуудал. Хотын иргэд даргаа сонгодог байх нь зүйтэй гэсэн зарчмыг намын зүгээс баримталдаг" гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top