x

А.Ариунзаяа сайдын АНДУУРСАН СУГАЛАА: Сая төгрөг тансаглал мөн үү?

Өнгөрөгч баасан гаригт УИХ 2022 оны төсвийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ. УИХ-ын хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу төсвийн хууль, түүнд оруулах өөрчлөлтийн тухай хуулийг гурав дахь хэлэлцүүлэгт оруулах ёстой. Төслийн анхны хэлэлцүүлгийг пүрэв гаригт чууланд оруулна.

Төсвийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг лхагва гаригт Засгийн газар УИХ-д өргөн барьснаас хойш сүүлийн хэд хоногт олон нийтийн хамгийн их анхаарал хандуулсан сэдэв нь НӨАТ-ын сугалааг зогсоох болон ажилтнаас төлсөн НДШ-ийн 50 хувийг буцаан олгох асуудал байв.

Иргэд, олон нийтийн зүгээс НӨАТ-ын сугалааг зогсоох нь зөв боловч үүнийхээ ард буцаан олголтын хувь хэмжээг нэмэгдүүлэх ёстой гэсэн байр суурьтай байгаа билээ. Харин УИХ дахь АН-ын бүлгийн хувьд НӨАТ-ын 10 хувийг  5 хувь болгох нь ажил олгогчид буюу ААН-үүдээ дэмжсэн бодлого болно гэж үзсэн байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж одоогоос гурван жилийн өмнө 2019 онд анх энэ асуудлаар хуулийн төсөл өргөн барьсан боловч одоог хүртэл УИХ-аар хэлэлцээгүй байгаа аж. Өргөн барьсан төсөлд НӨАТ-ын 10 хувийг таван хувь болгож бууруулаад буцаан олголтын 2 хувийг хэвээр үлдээхээр тусгажээ. Өөрөөр хэлбэл, буцаан олголтын хэмжээ хоёр дахин нэмэгдэнэ гэсэн үг

Үүнээс илүү маргаан дагуулж буй бас нэг асуудал нь сая төгрөг хүртэлх цалинтай ажилтны НДШ-ийн 50 хувийг /цалингийн 5 хувь/ буцаан олгохоор хуулийн төсөлд тусгасан явдал. Ялангуяа, ХНХ-ын сайд А.Ариунзаяагийн энэ талаар хийсэн тайлбар нь хуулийн төслийн заалтаас ч илүү бухимдал үүсгээд байна. Тэр “Сая төгрөгөөс илүү цалинтай ажилтны НДШ-ийг яагаад буцаахгүй байгаа юм бэ?” гэсэн асуултад “Өндөр орлоготой иргэдийн НДШ-д буцаалт хийх шаардлагагүй” хэмээн хариулсан нь бодит байдлаас хол зөрүүтэй зүйл болов.

Тодруулбал, НДЕГ-ын 2021 оны нэгдүгээр улирлын тайлангаар НДШ төлсөн 700 мянга орчим ажилтны сарын дундаж 1,3 сая болж, өмнөх улирлаас /2020.12-р сар/ 13,2 хувиар буурсан дүн гарсан байна. Эдгээр бүх ажилтны цалинг багаас нь их рүү жагсаагаад, жагсаалтын голд байгаа ажилтны цалинг “медиан цалин” гэж нэрлэдэг ба энэ тоо 945,7 мянга гарчээ. Өөрөөр хэлбэл, НДШ төлж байгаа нийт ажилтны 50 хувь нь 947 мянгаас бага цалин авдаг гэсэн үг.

Үүнээс жилийн дараа /2022.04.05/ Үндэсний статистикийн газраас мэдээлэхдээ “2021 онд улсын дундаж цалин 1,4 сая төгрөг буюу 507 ам.долларт хүрсэн” гэв. ҮСХ-ны ХАА, байгаль орчин, үйлдвэрлэлийн статистикийн хэлтсийн дарга Э.Мягмархандын хэлснээр НДШ төлсөн ажиллагчдын 76.7 мянга /10.7 хувь/ нь 420 мянган хүртэлх цалинтай, 49.4 мянга /6.9 хувь/ нь гурван сая төгрөгөөс дээш цалинтай иргэд байгааг  хэлж байв. Эндээс дахиад "медиан цалин"-гаа тооцож болно.

Аль ч статистикаас харсан нэг сая төгрөгийн цалин гэдэг монголчуудын хувьд Хөдөлмөрийн сайдын хэлсэнчлэн “өндөр орлогод” тооцогдохгүй. Харин ч дундажаас бага цалинд тооцогдож байна. Төгрөгийн ханш өдөр өдрөөр унаж, амьдралын өртөг өдөр өдрөөр өсч байгаа ийм үед сая төгрөг гэдэг Монголын нөхцөлд юу билээ. Ядаж банкууд ипотекийн зээлд хамруулах уу? Тийм болохоор иргэдийн бухимдах нь зүй ёсны хэрэг. Засгийн газар ч гэсэн албан ёсны мэдээгээ “бага орлоготой иргэдийн” гэж засч залруулах нь хэрэгтэй. 

Ер нь бол Л.Оюун.Эрдэнийн Засгийн газрын хувьд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнээсээ илүү сайд нарынхаа хэлсэн үгнээс болж унаж тусах нь олширч байна. Ядаж нэг тоо хэлэхдээ ардах утгыг нь уншсан, гадарласан байх ёстой. Юуны төлөө бүхэл бүтэн яам, тамга ажиллаж байгаа билээ. Дутуу бодсон бодлого буцаж, нурахдаа амархан байдаг. Ямар ч зөв, сайн бодлогыг ганц удаагийн буруу үг, үйлдлээр буцааж, нурааж болдог гэдгийг санах ёстой.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 14 цаг 23 мин ЭМГЭНЭЛ 14 цаг 32 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 14 цаг 32 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 14 цаг 33 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 14 цаг 34 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 14 цаг 35 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 14 цаг 36 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 14 цаг 37 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 18 цаг 2 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 18 цаг 4 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 18 цаг 4 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 18 цаг 5 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 18 цаг 8 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 18 цаг 9 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 20 цаг 1 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 20 цаг 5 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 20 цаг 6 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 20 цаг 7 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 20 цаг 8 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 20 цаг 9 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л...
Top