x

УИХ: 2022 оны төсвийн тухай хуульд оруулах өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийнэ

УИХ-ын 2022 оны хаврын ээлжит чуулганы баасан гаригийн (2022.04.22) нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжлээ. Энэ долоо хоногт УИХ төсвийн хуульд оруулсан өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийнэ.

Хуулийн төслийн талаар Монгол Улсын Шадар сайд, УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Баделхан нар танилцуулав.

Дэлхий нийтийг хамарсан халдварт цар тахлын эрсдэлийг даван туулахын тулд Монгол Улсын Засгийн газар санхүү, төсвийн бүхий л боломжит нөөцөө дайчилж иргэдийнхээ эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжүүдийг дэмжих, эдийн засгаа идэвхжүүлэх арга хэмжээг цогцоор нь авч хэрэгжүүлж ирлээ. Үүнээс гадна ОХУ болон Украин улсын хооронд үүсээд буй нөхцөл байдлаас шалтгаалан 2022 оны төсвийн орлого тасалдах, зайлшгүй шаардлагатай зардлыг дахин хуваарилах нөхцөл байдал үүсээд байна. Монгол Улсын Засгийн газарт уг асуудлыг нэн яаралтай шийдвэрлэн төсвийн хэмнэлтийн чиглэлээр тодорхой шийдлийг дотоод нөөц бололцоогоо дайчлан яаралтай боловсруулж, үе шаттай авч хэрэгжүүлэн ажиллах шаардлага үүссэн. Энэхүү төсвийн зохицуулалтыг Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нийцүүлэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд заасан нэгдсэн төсвийн алдагдлын нийт хэмжээг өөрчлөхгүйгээр, төсвийн тусгай шаардлагыг баримтлан хуулийн төсөлд тусгасан гэдгийг Шадар сайд танилцуулгадаа дурдсан. 

Хуулийн төслийн хэлэлцэх эсэхийн хэлэлцүүлгийг Төсвийн байнгын хороо 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн байна. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 58.3 хувийн саналаар дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Хуралдаанд Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат, Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал болон холбогдох албан тушаалтнууд оролцжээ.

Гишүүдийн зүгээс хуулийн төсөл нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиас гадна Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль, үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын хүрээнд тусгагдсан тодорхой шаардлагуудыг хангасан эсэх, төсвийн орлого, зарлагыг хэр  бодитой төлөвлөснийг лавлахын зэрэгцээ экспорт, төсвийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр хэрхэн ажиллаж байгааг тодруулсан.

2022 оны эдийн засгийн өсөлтийг 5 хувиар тооцож төсвийг баталсан ч хэд хэдэн хүчин зүйлээс хамаараад өөрчлөгдөж байна. ОХУ болон Украин улсын хооронд үүсээд буй нөхцөл байдлын улмаас дэлхийн улс орнууд эдийн засгийн өсөлтүүдээ бууруулж эхэлсэн. Бидний хувьд ч эдийн засгийн өсөлтөө 2,6 хувь гэж тооцсон байгааг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат хариултдаа тодотгоод энэ оны эхний улирлын байдлаар төсвийн орлого 97 хувийн биелэлттэй явж байгаа ч БНХАУ-ын ковидын нөхцөл байдлын улмаас экспортод хүндрэл үүсэж байна. Өнөөдрийн байдлаар Гашуун сухайт, Булган зэрэг хилийн гол боомтуудаар 500 гаруй нүүрсний машин гарч байна. Энэ сардаа багтаад Шивээ-Овоо боомтоо нээх зэргээр экспортоо нэмэгдүүлэх чиглэлд холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр харьцангуй тогтвортой, бидний төсөөлж байснаас өндөр байгаа тул төсвийн орлогод эерэгээр нөлөөлж байна гэв. Мөн тэрбээр, энэ жил хоёр удаа батлагдсан төсвөө тодотгож байгааг дурдаад энэ хүрээнд нийт 1.2 их наяд төгрөгөөр зардлаа бууруулсан  хэмээлээ.

Харин Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 19-д урт, дунд хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт дараах тохиолдолд нэмэлт, өөрчлөлт оруулж болно гээд 19.1.2-т “гадаад, дотоод орчны нөлөөлөл, хүчин зүйлээс шалтгаалан улсын эдийн засаг, нийгэм, төсөв, санхүүгийн нөхцөл байдал өөрчлөгдсөн байх” гэж заасан  байдаг. Энэхүү нөхцөл хангагдсан хэмээн хариулжээ. 

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 61,2 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top