x

НДШ-ийн буцаалтыг ажил олгогчдод ч гэсэн олгоё

Энэ долоо хоног чухам төсвийн хэмнэлт, төрийн зардлыг бууруулах асуудлаар давалгаалсан долоо хоног болж өнгөрөв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрөгч лхагва гаригт УИХ-ын гишүүдэд танилцуулахдаа “Төрийн хэмнэлтийн тухай анхдагч хууль” хэмээн тодорхойлсон 2022 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг хууль, тогтоолын төслүүдийг УИХ-аар хэлэлцэж байна. Засгийн газраас дөрөвдүгээр сарын 20-нд УИХ-д өргөн барьсан төслүүд өчигдөр Байнгын хороодоор дэмжигдэж, нэгдсэн чуулганд орж ирэв.

Засгийн газраас танилцуулснаар  2022 оны төсөвт тавьсан нэг их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтаас 500 тэрбумыг нь танаж байгаа гэсэн. Мөн төрийн захиргааны байгууллагууд, УИХ, Засгийн газрын харьяа агентлагууд дээр орон тооны таналт, цомхотгол хийгдэх юм байна. Зөвхөн 80 орон тоог танахад 30 гаруй тэрбум төгрөгийн хэмнэлт гарна гэсэн байна лээ. Тэгэхээр орон тоог ч гэсэн арай олноор нь “хэмнэх” хэрэгтэй бололтой.   

өсөвт байгууллагын 9800 автомашиныг хамгийн багадаа 60 гаруй хувиар бууруулна, цаашлаад төрийн байгууллагууд автомашин эзэмшдэггүй болно" гэсэн. Тэр нь мэдээж явган таваргаад бай гэсэн үг биш л дээ. Машины түрээсийн үйлчилгээ хөгжинө, ажлын байрууд шинээр гарч ирнэ. Ядаж л жил болгон төсвийн мөнгөөр автомашин худалдаж авахгүй, тэрнийхээ засвар үйлчилгээг төсвийн мөнгөөр төлүүлэхгүй болно.

Ер нь бол Ерөнхий сайдын сэдсэн төсөвт хэмнэлт хийх, төрийн зардлыг бууруулах санаачлага анхных нь биш. Тухайлбал, 2014 онд Н.Алтанхуягийн Засгийн газрын баталсан “Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол интернэтэд байна.

Тэнд,

-Төрийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, чиг үүргийн давхардлыг арилгах, албан хаагчдын орон тоог бууруулах, чиг үүрэг ойролцоо, харилцан уялдаа бүхий үйл ажиллагаа гүйцэтгэж байгаа төсөвт байгууллагуудыг нэгтгэх,

-Засгийн газрын тусгай сангуудын зориулалт, зохицуулалтыг оновчтой болгох, давхардлыг арилгах, улсын төсвөөс санхүүжилт авдаг тусгай сангуудыг төсөвт шингээх, биеийг нь даалгах, татан буулгах;

-Бүх шатны Засаг даргын орлогч, төсөвт байгууллагын дэд дарга, яам, агентлагийн газрын орлогч дарга, даргын туслах, төсвөөс цалинждаг зөвлөхийн орон тоог цөөлөх,

-Төсвийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах үүрэгтэй харуул хамгаалалт, халаалт дулаан, цэвэрлэгээ зэрэг үйлчилгээг гэрээний үндсэн дээр хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх, төрийн албаны гэрээт ажилтны орон тоог 50 хувиар бууруулах санал боловсруулж шийдвэрлүүлэх;

-Төсвөөс цалинждаг төрийн албан хаагчдын орон тооны дээд хязгаар тогтоох, түүнийг бууруулах,

-Төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуульд улсын төсвөөс олгох хувьсах зардлын хэмжээг сургалтын төлбөртэй нь уялдуулан ялгавартай тогтоож байхаар холбогдох хуульд өөрчлөлт оруулах.

-Улсын төсвийн татаас, орон нутгийн төсвийн урсгал зардлыг 20-иос доошгүй хувиар бууруулах,

-Төрийн болон төсөвт байгууллагуудын албан тушаалын болон албан ажлын автомашины хэрэглээний зардлыг 20 хүртэл хувиар хэмнэх,

-Гадаад албан томилолтын зардлыг бууруулах, төсвийн хөрөнгөөр бизнес ангиллын нислэгээр зорчихгүй байх;

-Улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр, ялангуяа төсвийн нэмэлт орлого, хандив болон тусламжийн орлогоор гадаад, дотоодын тойрон аялал, зугаалга, ой тэмдэглэх арга хэмжээ, урлагийн наадам, уралдаан тэмцээн зохион байгуулахгүй байх,

-Хурал, сургалт, зөвлөлгөөний давтамжийг багасгах, төлөөлөгчдийн тоог цөөлөх, эсхүл цахим хэлбэрээр зохион байгуулах... гэх мэтчилэн одоо гарч байгаа хэмнэлтийн бодлогод орсон болон ороогүй олон асуудлыг тусгасан байдаг юм. Гэхдээ тэр нь ажил болсон нь цөөхөн, мөн дараа дараачийн Засгийн газруудад огт хамаагүй явж ирсэн. Тиймээс Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын хувьд энэ бодлогоо хуульчилж гаргая гэсэн нь өмнөх Засгийн газруудаас онцлог. Үүгээр нь “анхдагч хууль” хэмээн тодотгосон байх.

Энэ удаагийн санаалчлагаас олон нийт хамгийн их анхаарал татаж, маргаан, шүүмжлэл дагуулж байгаа нь НДШ-ийн буцаан олголт, мөн НӨАТ-ийг сугалааг зогсоож байгаа явдал. Яалт ч үгүй иргэд өөрийнхөө гар дээр авч байгаа цалин, орлогоор амжиргаагаа хэмждэг учраас тусгал нь хурдан.

Анх ажилтнаас төлдөг шимтгэлийн 50 хувийг буцаана гэж мэдээлсэн боловч хуулийг хэлэлцэх явцдаа сая төгрөгөөс доош цалинтай ажилтны 50 хувийг буцаахаар тодотгосон нь шүүмжлэлд өртөөд байна. Гэвч энэ ч гэсэн “хөнжлийнхөө хэрээр хөлөө жийсэн” арга хэмжээ гэдгийг бас бодолцох ёстой.

Статистикийн байгууллагаас мэдээлснээр одоо манай улсад цалингийн дундаж хэмжээ 1,1 сая төгрөг байгаа. Тэгэхээр Засгийн газраас дунджаас доош орлоготой иргэдээ дэмжиж, НДШ-д төлсөн мөнгөнийх нь 50 хувийг буцаахаар болжээ гэж шууд ойлгогдоно. Тийм болохоор саяаас дээш цалинтай ажилтны НДШ-ийг буцаая гэхээсээ илүү сая хүртэл цалинд ажил олгогчоос төлж байгаа НДШ-ийг буцаая гэж ярих ёстой. Буцааж чаддаг бол буцаах хэрэгтэй. Энэ нь иргэдээ дэмжээд зогсохгүй ААН-үүдээ ч гэсэн дэмжсэн бодлого болж гарна. Хэрэв тэгвэл аж ахуйн нэгжүүд маань буцаалтынхаа мөнгөөр дахиад нэг хоёр хүнийхээ цалинг нэмэх, нэмээд нэг хоёр хүн цалинжуулах боломжтой болно шүү дээ.  

Хоёрдугаарт, НӨАТ-ын сугалааг зогсоож байгаа нь яалт үгүй цагаа олсон зөв бодлого. Анх Н.Алтанхуягийн Засгийн газар НӨАТ-ын буцаан олголыг гаргаж ирэхдээ ерөөсөө орлогыг бүртгэлжүүлье, татвараас гадуур ашиг олдоггүй байя гэсэн л зорилго тавьсан. Үүний үр дүнд улсын төсөвт ордог татварын орлого хоёр дахин нэмэгдсэн байдаг. Иргэдийг НӨАТ-ын баримтаа нэхэж авдаг болгохын тулд сугалаатай болгосон. Анхандаа 500 сая төгрөг хүртэл супер хонжвортой байсан сугалаа явцын дунд тохирлын хэмжээ буурсаар одоо дээд тал нь 5-10 сая болсон, дээр нь тохирол зөв шударга явагддаг эсэх ч эргэлзээтэй байгаа. Тиймээс бараг “залилангийн” шинжтэй болчихоод байгаа сугалааг зогсоогоод оронд нь буцаан олголтоо нэмэгдүүлэх нь татварын орлогыг нэмэгдүүлэх, төгрөг нэг бүрийг бүртгэхэд илүү их дэмжлэг болж чадна.

Одоо ч гэсэн худалдааны томоохон төвүүд дээр гар дээрээс худалдаа хийж байгаа бүх лангуунууд НӨАТ-ын баримт олгодоггүй, зарим нь “НӨАТ-аа хасаад тэдэн төгрөг” гэх замаар худалдан авагчдаа хуурах явдал хэвийн үзэгдэл болсон. Үүнийг өөрчлөхийн тулд худалдан авагчидтай нь ажиллахаас өөр замгүй. Тэр нь НӨАТ-ын буцаан олголтын хувь хэмжээг нэмэгдүүлэх явдал юм. Энэ нь сугалаа зарласнаас илүү шударга хуваарилалт, бас урамшуулал болно.

Харамсалтай нь үүн дээр төрийн бодлого хараахан цэгцрээгүй, жигдрээгүй байгаа бололтой. Тухайлбал, Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн гэж нөхөр “НӨАТ-ын буцаан олголтын хувь хэмжээг нэмэгдүүлэх нь өндөр орлоготой иргэдийн хэрэглээг дэмжсэн эрсдэлтэй алхам болно” гэж дэмийрсэн байх жишээтэй. Гэтэл уг нь тэр өндөр орлоготой иргэд нь хэрэглээгээрээ төсвийг орлогыг нэмэгдүүлж, татварыг бүрдүүлж байгаа шүү дээ. Үүнийхээ өчүүхэн хувийг буцаан олголтоор авдаг. Ийм энгийн логикийг ойлгохгүйгээр “буцаан олголтыг нэмэгдүүлэх нь буруу, зөв” гэж цэцэрхэж, эрсдэл энэ тэр ярьж бүлтрэх хэрэггүй л дээ.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Баянхонгор аймгийн нийтийн номын сангаас "Уншлагын 14 хоногийн марафон" эхлүүлжээ 7 цаг 34 мин Зүүн Нарангийн гудамж орчмын 10 га газрыг чөлөөлж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 7 цаг 37 мин Д.Цэрэнтогтох аваргын нэрэмжит өсвөр үеийн үндэсний бөхийн УАШТ боллоо 7 цаг 38 мин Өргөдлийн байнгын хороо хөрсний бохирдол, нүхэн жорлонгийн асуудлаар мэдээлэл сонслоо 7 цаг 39 мин Хуучин мөсөн гулгуурын талбайг нийтийн эдэлбэр газар болгож тохижуулна 7 цаг 39 мин Нийслэлд 55 км явган хүний замыг шинэчилж байна 7 цаг 40 мин Нийслэлийн байгаль хамгаалагчдад мотоцикл хүлээлгэн өглөө 7 цаг 41 мин Ши Жиньпин аврах ажиллагаанд бүх хүчээ дайчлахыг үүрэг болгожээ 9 цаг 44 мин Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөлтэй холбогдлуулан боловсруулсан хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ 9 цаг 46 мин Олон нийтийн газар байршуулсан сэжигтэй QR кодыг уншуулахгүй байхыг анхаарууллаа 9 цаг 47 мин Сүрьеэтэй өвчтөнд үзүүлэх нийгмийн халамжийн үйлчилгээг сайжруулах сургалт зохион байгууллаа 9 цаг 47 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУИС, ШУТИС-ийн хамт олонтой уулзлаа 9 цаг 49 мин Японд хүүхдийн тоо түүхэн доод хэмжээнд хүрч буурлаа 10 цаг 26 мин Аялал жуулчлалын салбарыг дэмжих хөнгөлөлттэй зээлийн олголтын талаар хэлэлцлээ 10 цаг 26 мин Дэлхийн Цэргийн спортын холбооны чуулга уулзалт Монакод болж байна 10 цаг 36 мин СЗХ-ноос жендэрт суурилсан хүртээмжтэй санхүүжилтийн олон улсын сургалт зохион байгуулж байна 10 цаг 37 мин “Чингисийн Хүлэгүүд” баг Азийн аваргуудын лигийн хүрээнд эх орондоо тоглоно 10 цаг 38 мин Японы хөрөнгө оруулалт бүхий компаниудыг Монголд нутагшуулахад бодлогын дэмжлэг үзүүлнэ 10 цаг 39 мин УИХ-ын дарга С.Бямбацогт ОХУ-ын Элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзлаа 10 цаг 40 мин Улаанбаатарт шөнөдөө 3 хэм хүйтэн 10 цаг 44 мин
iИх уншсан
Зургаан настын зовлон: Малчин-сурагч Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гар... Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй "Улсын Их Дэлгүүр" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд сууж ү... Р.Даваадорж: НӨАТ манайх шиг улсад баримт, буцаалт, бүртгэл ... Б.Онон: Хэвлэлийн эрх чөлөөнд хууль хүчний байгууллага, эрх ... Төсвийг сорогч ТӨК-үүдийг ЗОГСООЁ: Монголын эдийн засгийн тү... Эдийн засагч Л.Доржсүрэн: Том төслүүд бол эдийн засгийн хурд... Цахилгаан авто машинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарл... Монголбанк Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоотой хамтран а... Дамбадаржаа болон Сэлбэ дэд төвийг хангах 63 МВт-ын дулааны ... Монголын балетчид ОХУ-д болсон "Арабеск" олон улсын уралдаан... Бурхан Харвард руу нүүв Өнөөдөр 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн дансанд шилжүү... Эрдэнэтийн-Овооны "Оюут" ордын нөөцийг 404 сая тонноор албан... Өнөөдөр Олон улсын ихрүүдийн өдөр тохиож байна МУЗН болон "Тэрбум мод" сан хамтран ажиллах санамж бичиг бай... Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, ногдол ашгийг нөх... Хөвсгөл аймгийн эмнэлэгт нүдний болор солих мэс засал хийж э... Шадар сайд Н.Номтойбаяр хүнс үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уул...
Top