x

Ерөнхийлөгч асан Х.Баттулга Беларусийн ерөнхийлөгчтэй хамтран мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэв

Ардчилсан Намын удирдлагууд АНУ болон Европын Холбооны хууль, прокурорын байгууллагад хандаж, Монголын зарим төрийн өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийн Монгол Улсын болон олон улсын хууль дүрмийг ноцтой зөрчсөн асуудлаар мэдэгдэл хүргүүлж буй талаар мэдээлэл хийлээ. 

С.Эрдэнэ "Бид Монгол улсын хуулийн байгууллагуудад асуудлыг удаа дараа тавьж байсан ч өнөөдрийг хүртэл доривтой арга хэмжээ авахгүй байна. Мөнгө угаах гэмт хэрэгтэй холбоотой асуудалд хайнга хандаж байгаад харамсаж байна. 

Бид эхний ээлжинд АНУ болон Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд нарт юун түрүүнд захидал, мэдэгдэл хүргүүлж байгаа. Манай улсын зарим төрийн өндөр албан тушаалтан хууль дүрэм зөрчиж ноцтой гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй үндэслэл бүхий баримт байна.

Эдгээр албан тушаалтнууд энэ үйлдлээрээ АНУ болон олон улсын хамтын нийгэмлэгийн эрх ашигт хор уршиг учруулсан, дайны гэмт хэрэг үйлдэж буй этгээдүүдтэй хамтран ажилласан зэрэг үндэслэл байгаа юм.

Хууль сахиулах байгууллага зориуд шалгахгүй байгаа тул эдгээр гэмт хэрэгтэнгүүд үндэстэн дамнасан гэмт хэргээ үргэлжлүүлсээр байна.

Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн /ҮАБЗ/ нарийн бичгийн дарга асан А.Гансүх нар нь ОХУ-ын томоохон албан тушаалтнуудтай бүлэглэн мөнгө угаасан гэх гэмт хэргийн шинжтэй үйлдлийн талаар мэдэгдэлд дурдсан.

ҮАБЗ-ийн нэр бүхий ажилтнууд ЛАНД-200 маркийн автомашинаар Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор ОХУ-ын хил нэвтэрсэн нь холбогдох баримтаар тогтоогдсон. Тэд тухайн үеийн ерөнхийлөгч Х.Баттулгын ОХУ-д хийх албан ёсны айлчлалын бэлтгэл ажлыг хангахаар явж байна хэмээн мэдүүлж хилээр гарсан байдаг. Ингээд хилээр гарсан даруйдаа тус улсын аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд, Батлан хамгаалах яамны зарим албан тушаалтнууд, газрын тосны томоохон компанийн төлөөлөл, төмөр замын удирдлагуудтай уулзсан байна. 

Монгол Улсын хилээр орж ирсэн нэр бүхий ажилтнууд ОХУ-аас бэлнээр хоёр сая ам.долларыг дөрвөн ширхэг хайрцагт хийж, машиныхаа хаалгыг ҮАБЗ хэмээн лацдаж ямар ч хяналтгүйгээр оруулж ирсэн болохыг олон нийтийн сүлжээгээр тухайн үед мэдээлж байсан. Түүнчлэн хууль хяналтын байгууллагууд үзлэг шалгалт хийсэн.

Энэ их хэмжээний бэлэн мөнгө хилээр хяналтгүйгээр орж ирээд юунд зарцуулагдсан бэ гэдэг нь одоо хүртэл тодорхойгүй байна. Хуулийн байгууллага энэ талаар ямар шалгалт явуулж байгаа нь мэдэгдэхгүй байна. Энэ хэрэгт ҮАБЗ-ийн нэр хүндийг ашигласан. 

Мөн Ерөнхийлөгч асан Х.Баттулга Беларусийн ерөнхийлөгчтэй хамтран мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн талаар мэдэгдэлдээ дурдсан байгаа. ОХУ, Беларусийн аж ахуйн нэгжтэй хамтран их хэмжээний валютыг Монгол Улсад оруулж ирээд эзэн холбогдогчгүй алга болсон нь ноцтой гэмт хэрэг.

Хамаарал бүхий 20 хүний материал, 10 гаруй гэмт хэргийн шинжтэй баримтыг холбогдох албаныханд хүргүүлж байгаа" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 1 цаг 11 мин Монтенегро улсын түүхийн товч 1 цаг 20 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 1 цаг 26 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 1 цаг 31 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 1 цаг 35 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 1 цаг 39 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 2 цаг 33 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 16 цаг 24 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 16 цаг 28 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 16 цаг 51 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 16 цаг 58 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 17 цаг 20 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 17 цаг 28 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 17 цаг 51 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top