x

Б.Батцэцэг: Монгол Улсад биологийн зэвсэглэлийн зориулалттай лаборатори огт байхгүй

Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Холбооны Зөвлөлийн (парламентын дээд танхим) төлөөлөгч Константин Косачев хэвлэлд Америкчууд Украин дахь биолабораториудаа Монгол улсын нутаг дэвсгэрт шилжүүлэхээр төлөвлөж байгаа хэмээн ярьсан билээ. Үүний дараа Гадаад харилцааны яамнаас ОХУ-ын зарим өндөр албан тушаалтан бодит байдалд нийцэхгүй, ор үндэслэлгүй мэдээлэл хийж байна хэмээн албан ёсоор мэдэгдэл гаргасан.

Үүнтэй холбоотойгоор Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг дэлгэрэнгүй тайлбар хийлээ. 

Тэрээр "Монгол Улсад биологийн зэвсэглэлийн зориулалттай био лаборатори огт байхгүй. Ийм лабораторитой болох эрх зүйн үндэслэл ч байхгүй. Энэ төрлийн лабораторийг байгуулах, хөгжүүлэх зорилго байхгүй, яриа хэлэлцээр байхгүй. Тэр дундаа АНУ болон Европын Холбооны улсуудтай энэ талын харилцааг хөгжүүлэх, лаборатори байгуулах асуудал огт яригдаагүй" гэлээ. 

Мөн тэрээр "Дэлхийн геополитикийн байдал маш хүнд байна. Хардах эрх хэнд ч бий. Цар тахалтай холбоотойгоор дэлхийн улс орнууд хамтран төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаа идэвхжсэн. Энэ мэдээлэл ОХУ-ын "Извезтия" сонинд 3-4 удаа нийтлэгдсэн. Анхны эх сурвалж болох судлаач, эрдэмтэн хүн энэ саналыг гаргасан. Мөн Хятадын хэвлэлд гарсан байсан. Олон улсын хэвлэлүүд дээр гарч байгаа мэдээлэл нь үнэн бодит байдал нийцээгүй. Манай гадаад бодлого нээлттэй, олон тулгуурт, энхийг эрхэмлэсэн зарчмаа баримталж байгаа тул эргэлзэх зүйл байхгүй.

Цаашид хэрэв хүсэх юм бол олон улсын зохих байгууллага, энэ асуудлыг гаргаж ирж байгаа ОХУ-ын байгууллага болон хүмүүсийг хардаж байгаа лаборатори, байгууллагын үйл ажиллагаатай танилцуулахад нээлттэй. Бид өнгөрсөн өдрүүдэд энэ мэдээлэл гарч, хардалт төрүүлж болохуйц ямар үйл ажиллагаа явагдсаныг нягталсан. Монгол Улсын Ерөнхийлөгч холбогдох байгууллагуудыг мэдээллээ нэгтгээд ҮАБЗ дээр танилцуулах үүрэг өгсөн" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 1 цаг 3 мин Монтенегро улсын түүхийн товч 1 цаг 12 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 1 цаг 19 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 1 цаг 23 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 1 цаг 28 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 1 цаг 31 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 2 цаг 26 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 16 цаг 17 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 16 цаг 21 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 16 цаг 44 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 16 цаг 51 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 17 цаг 13 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 17 цаг 21 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 17 цаг 44 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top