x

АН: Компаниуд хаалгаа барьж, олон мянган ажилчдаа цомхтгохоос өөр аргагүй байдалд хүрч байна

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр дараах гурван асуудлаар мэдээлэл сонслоо.

Үүнд:

  1. Монгол улсын эдийн засаг стагфляцид (stagflation) ороход тун ойрхон болоод байгаа энэ эгзэгтэй үед Засгийн газраас өнгөрсөн баасан гаригт зарласан арга хэмжээнүүд хэр оновчтой байсан бэ; 
  2. УИХ-ын 2022 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн нэгдсэн чуулганаар батлагдсан “Хяналт шалгалтын түр хороо байгуулах тухай” тогтоол хууль зөрчсөн үү;
  3. ОXУ-ын ДУМ-ын гишүүн Константин Косачев өнгөрсөн долоо xоногт өгсөн телевизийн ярилцлагынxаа үеэр “АНУ Украинд байсан биологийн нууц лабраторио Монголд байгуулаxаар төлөвлөж байгаа” хэмээн мэдээлсэнтэй холбогдуулан цаг үеийн асуудлаарх танилцуулга, мэдээллүүдийг тус тус сонсов.

УИХ дахь АН-ын бүлгийн зөвлөх, ЭЗ-ын ухааны доктор Р.Даваадорж "Өнөөдөр Монгол улсын эдийн засаг хүндэрсэн төдийгүй гадаад орчин, нөхцөл байдал нэн хурцдах таагүй төлөвтэй байгаа. Монгол улсын эдийн засаг хямралтай, өндөр инфляцтай байна. Энэ нь ойрын хугацаанд ажилгүйдэл, ядуурал нэмэгдэх дохио юм. Мөн ОХУ-ын Украинд явуулж байгаа дайнтай холбоотойгоор хүнсний хомстол нүүрлэх, бусад тодорхойгүй байдал бүрдээд байгаа" гэв.

Мөн тэрээр "Энэ хүнд үед Засгийн газрын үйл ажиллагаа болон МАН-ын хэт олонхоос бүрдсэн УИХ-аас гаргаж буй бодлого туйлын сул, алсын хараагүй, үүсч болох эрсдэлээ тооцож чадахгүй, суурь том асуудлуудаа шийдэх боломжуудыг олж харахгүй, дандаа аргацаах, түр зуурын гал унтраах аргаар яваад байна" гэсэн юм.

УИХ дахь АН-ын бүлэг эрх баригчдад хэлж сануулах үүрэгтэй. Дэлхийн бусад улс орнууд үүсээд буй дайны нөхцөл байдалд бодитой дүн шинжилгээ өгч ирээдүйгээ харсан шийдвэрүүдийг ид хэлэлцэж байна. Иймд Монгол Улс ч бас ирээдүйгээ харсан том асуудлуудад анхаарал хандуулах ёстой гэдгийг онцлов. 

Мөн "2020 онд Монгол улсын эдийн засаг 5.3 хувиар агшсан үзүүлэлттэй байна. Ардчилсан хувьсгал ялж зах зээлийн нийгэмд шилжсэн цагаас хойш манай улсын эдийн засаг ийм хэмжээнд агшиж байсангүй. 2021 онд ДНБ-ний өсөлт ердөө 1.4 хувьтай байсан нь манай улсын эдийн засаг гүн хямралд орсныг илтгэнэ. Өнгөрсөн гуравдугаар сард Монгол улсын хэмжээнд инфляц 14.4 хувьтай гарсан нь Ази тивд Шри-Ланк, Иран улсын дараа гуравт орох өндөр үзүүлэлт юм. Бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ өдөр ирэх бүр өсөж орлого хумигдсан нь ард иргэдийн амьдралд ялангуяа дундаас доош орлоготой болон ахмад настнуудын амьдралд туйлын хүндээр нөлөөлж байна. Сүүлийн хоёрхон сарын хугацаанд ам.долларын ханш 12-15 хувиар чангарч олдоц нь эрс багасаж, бизнесийн үйл ажиллагаанд хүндрэл учирч эхэлсэн. Компаниуд хаалгаа барьж, олон мянган ажилчдаа цомхтгохоос өөр аргагүй байдалд хүрч ажилгүйчүүдийн эгнээ тэлж байна. Энэ бүхэн Монгол улс стагфляцад нэрвэгдсэнийг батлан харуулж байна" гэж танилцуулгынхаа үеэр онцолсон юм.

АН-ын Бүлгийн дарга Д.Ганбат "Засгийн газар ажил олгогч, хувийн хэвшлийг дэмжсэн арга хэмжээ хэрэгжүүлэхгүй байна. НДШ-ийн 50 хувийг буцаан олгох саналыг дэмжиж байгаа ч, ажил олгогчийн төлдөг талыг орхисон нь алдаа. Хоёр хөршөөс гадна олон улсын хамтын нийгэмлэгийн бусад оронтой манай Засгийн газар ойлголцох хэрэгтэй байна. Ялангуяа гадаадын хөрөнгө оруулалтыг татах тал дээр санаачилгатай ажиллаж, зээл тусламжийг зөв зарцуулж, УИХ ард түмэндээ тайлагнах шаардлагатай. Төрийн албан хаагчдын орон тоо ихэдсэн. Ямар ч хэрэггүй олон албан тушаалыг арилгаж, хэмнэлтийг дээрээсээ эхлэх санаачилгыг дэмжиж байгаа" гэлээ. 

Харин УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Засгийн газраас хүүхдийн цэцэрлэгийн хүрэлцээний асуудалд онцгойн анхаарч байгааг дэмжиж байна. Цэцэрлэгийн асуудлыг дагаад ажил эрхлэлтийн асуудал хамт явдаг. Төр өөрөө ажлын байр бүтээгч биш, ажил олгогч биш ч тэр боломжийг бүрдүүлж өгөх нь үүрэг юм" гэв.

Түүнчлэн Хөгжлийн Банкны асуудлаар хянан шалгах түр хороог байгуулахдаа хууль зөрчсөн. Гуравны нэгээс доошгүй нь цөөнхийн бүлгийн төлөөлөл байна гэдэг үндэслэлийг хангаагүй байна. Мөн бүлгийн саналыг аваагүй шийдвэрлэсэн зэрэг зөрчлүүд байгаа тул тус түр хороо хууль бус юм гэж мэдэгдлээ. Иймд хуулийн хэрэгжилтийг хангуулах үүднээс УИХ-ын даргад хандан “Хяналт шалгалтын түр хороо байгуулах тухай” УИХ-ын тогтоолыг хүчингүй болгох саналыг хүргүүлэх нь зүйтэй гэлээ. 

Мөн өнөөдөр сонссон гурав дахь асуудлаар УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Засгийн газарт санал хүргүүлэхээр боллоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Дүдү машин" хүүхдийн хөгжлийн хөтөлбөр орон даяар хэрэгжиж байна 8 цаг 5 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев угтан авлаа 8 цаг 7 мин Олимпын аварга Японы уран гулгагчид зодог тайлахаар болжээ 8 цаг 9 мин ДЦС-5 төслийг 2028 он хүртэл үе шаттайгаар ашиглалтад оруулна 8 цаг 10 мин НӨАТ-ын сугалааны тохирол дөрөвдүгээр сарын 22-нд явагдана 8 цаг 12 мин Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт 131 сая төгрөгийн мэс заслын багаж хэрэгсэл олгов 8 цаг 14 мин Орон нутгийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн мэдүүллээ 11 цаг 1 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм орчим дулаан 11 цаг 1 мин Дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж, төрийн худалдан авалтыг дотоод руу чиглүүлнэ 11 цаг 6 мин АТГ: ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргад хариуцлага тооцуулахаар ЗГХЭГ-т хандлаа 11 цаг 7 мин Татварын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж дууслаа 11 цаг 8 мин Сэлбэ дэд төвийн эхний ээлжийн 3818 айлын орон сууцыг 2027 онд ашиглалтад оруулна 11 цаг 8 мин Замын-Үүдийн гаальд татвараас зайлсхийсэн зөрчил илрүүлж, 65.7 сая төгрөг нөхөн төлүүлэв 11 цаг 9 мин Нийслэлээс хүүхдүүдийг хеликобактерийн шинжилгээнд хамруулж, папиллома вирусийн вакциныг эрчимжүүлнэ 11 цаг 11 мин Тариаланчдад 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгожээ 11 цаг 12 мин Япон улс зэвсгийн экспортод тавьсан хязгаарлалтаа цуцаллаа 12 цаг 58 мин Н.Учрал: Төр мэдээллийн технологийн салбарт хөгжүүлэгч биш, зохицуулагч байна 13 цаг 8 мин E-Mongolia системийн API үйлчилгээг хувийн хэвшилд нээж эхэллээ 13 цаг 9 мин Яаралтай тусламжийн дугаарыг 112 нэгдсэн дугаарт шилжүүлэх бэлтгэлийг эрчимжүүлнэ 13 цаг 10 мин "Монголын төмөр зам" ТӨХК-ийн 300 тэрбумын бонд амжилттай арилжаалагдаж дууслаа 13 цаг 11 мин
iИх уншсан
Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... Хөгжих үү, хоцрох уу? УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэр... 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов
Top