x

Г.Сайханбаяр: ЗХЖШ-ын бүтцийн нэгжид Цэргийн тагнуулын газар шинээр байгуулагдана

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр өнөөдөр Тагнуулын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсонтой холбоотой Төрийн ордонд хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. 

Тэрээр "Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн Тагнуулын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл эцэслэн батлагдлаа.

Тагнуулын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болсон үндсэн үзэл санаа нь одоогоос 7 жилийн өмнө буюу 2015 онд ЗХЖШ-ын бүтцэд байсан Цэргийн тагнуулын газрыг Тагнуулын Ерөнхий газрын бүтцийн нэгж болгон шилжүүлсэнтэй холбоотой гажуудлыг засахад оршиж байсан. Өнгөрсөн долоон жилийн хугацаанд Зэвсэгт хүчний мэргэжлийн цэргийн тагнуулын бодлого алдагдаж, залгамж халаа, хүний нөөц ч дагаад алдагдсан. Үүнийг заавал засах ёстой байсан. Өнөөдөр харин заслаа. Одоо богино хугацаанд эмхлэх ёстой.

Өнгөрсөн хугацаанд Зэвсэгт хүчин цэргийн мэргэжлийн байгууллагагүй байсан нь нүдгүй, чихгүй болсон үйл явдал байсан. Хууль батлагдсанаар ЗХЖШ-ын бүтцийн нэгжид Цэргийн тагнуулын газар шинээр байгуулагдана. Засгийн газрын шийдвэр ч гарна. Бүх Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад цэргийн тагнуулын албад байгуулагдаж, албан тушаалтнууд томилогдоно.

Хэрэв Монгол Улс цэргийн мэргэжлийн тагнуулын байгууллагагүй байх энэ цаг үед үндэсний аюулгүй байдал, бүрэн эрхт байдалд эрсдэл учирсан бол  шууд л горыг нь мэдрэх байлаа. Тийм л чухал хууль. Мэдээж Цэргийн тагнуулын газар нь Тагнуулын Ерөнхий газарт шилжсэн бүтэц бүрэлдэхүүн, төсөв, тоног төхөөрөмж гээд бүх зүйлтэйгээ ЗХЖШ-ын бүтцэд шилжиж ирнэ" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top