x

ТБХ: Азийн хөгжлийн банкаас авах 30.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжсэнгүй

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өчигдөрийн хуралдаанаар Засгийн газраас 2022 оны Гуравдугаар сарын 23-ны өдөр ирүүлсэн Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээр (“Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл-II үе шат”)-ийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ. 

Зээлийн төслийн талаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан танилцуулав. 

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын хамтын ажиллагааны хүрээнд “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл-II үе шат”-ыг Азийн хөгжлийн банкны 30.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Төслийн II үе шатны хүрээнд Монгол Улсын баруун бүсэд орон нутгийн иргэдэд түшиглэсэн хүртээмжтэй аялал жуулчлалыг хөгжүүлэх, байгаль орчинд ээлтэй дэд бүтцийг бий болгох, соёлын өв бүхий газар тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг бэхжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тусгасан гэж Сангийн сайд танилцуулгадаа онцолсон юм.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Г.Тэмүүлэн, Д.Өнөрболор, Б.Пүрэвдорж нар асуулт асууж, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, С.Одонтуяа, Ж.Батсуурь, Ш.Адьшаа нар санал хэллээ.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, төслийн санхүүжилтийг зөв зарцуулахын тулд хувийн хэвшлийнхний дунд төслийн шалгаруулалтыг явуулж, зээлийг нь төлүүлэх зохицуулалт хийх саналтай байсан бол УИХ-ын гишүүн С.Одонтуяа, эдийн засгаа тэлэх, сэргээх, валютын урсгалыг нэмэгдүүлэхийн тулд аялал жуулчлалын салбарыг дэмжих шаардлагатай. Үүнийг дагаад ажлын байр нэмэгдэх, иргэд орлоготой болох, цаашлаад  ариун цэврийн байгууламж барих, дэд бүтэц зэрэг агуулгыг төсөлд тусгасныг дэмжиж байгаа илэрхийлсэн бол УИХ-ын гишүүн Ш.Адьшаа аялал жуулчлалаар дамжуулж, байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, орон нутгийн иргэдийг тодорхой хэмжээгээр дэмжих асуудалд төрийн бодлого зайлшгүй шаардлагатай тул зээлийн хэлэлцээрийг дэмжих нь зүйтэй гэлээ.

Харин УИХ-ын гишүүн Ж.Батсуурь эсрэг саналтай байгаагаа илэрхийлсэн юм. 

Тэрээр, өнгөрсөнд Монгол Улсын авсан зээл багадаагүй гэдгийг тодотгоод улс орны эдийн засаг амаргүй байгаа энэ үед өр, төлбөрийг 100 тэрбум төгрөгөөр ч болтугай нэмэхгүй байх үүднээс зээлийн төслийг дэмжихгүй гэсэн юм. Ер нь гишүүдийн зүгээс төслийн I үе шатны үр дүн сул, нийгэм, эдийн засгийн байдал хүнд байгаа энэ цаг үед төслийн II шатыг эхлүүлэх шаардлага байгаа эсэхийг илүүтэй хөндөж ярилцав.

Ингээд Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээр (“Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл-II үе шат”)-ийн төслийг зөвшилцөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.

Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд танилцуулахаар болсон байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 1 цаг 9 мин Монтенегро улсын түүхийн товч 1 цаг 18 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 1 цаг 24 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 1 цаг 29 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 1 цаг 33 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 1 цаг 36 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 2 цаг 31 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 16 цаг 22 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 16 цаг 26 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 16 цаг 49 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 16 цаг 56 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 17 цаг 18 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 17 цаг 26 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 17 цаг 49 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top