x

Хар төмөрлөгийн үйлдвэрийг төрд авах санаачилгыг "доороосоо гаргасан" байх вий

Ердөө хэдхэн хоногийн өмнө буюу 2021 оны арванхоёрдугаар 12-р сарын 24-нд Дархан-Уул аймгийн ЗДТГ болон МҮХАҮТ-ын Дархан-Уул аймаг дахь салбартай хамтран “Аймаг орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулж буй хувь нэмрийг” нь үнэлж “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийг 2021 оны Дархан-Уул аймгийн “ТОП АЖ АХУЙН НЭГЖ”-ээр шалгаруулжээ. Энэ үйл явдлыг тохиолдуулан үйлдвэрийн 40 ажилтан УУХҮЯ, Дархан-уул аймаг, сум, салбарын Тэргүүний ажилтан цол тэмдэг, Жуух бичиг болон Төрийн дээд одонгоор энгэрээ мялаасан байна.

Гэтэл өчигдөр аймгийн Засаг дарга Б.Азбаяр /ковидын хөл хорионы үеэр нийгмийн сүлжээгээр хамгийн их “од” болсон орон нутгийн удирдлага гэдгийг хэлэх хэрэгтэй/ Дархан хотын залуучуудын теарт нэгэн сонирхолтой хэлэлцүүлгийг зохион байгуулжээ. “Ингэдийн индэр” нэртэй энэ хэлэлцүүлгийн үеэр Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг төрд авах тухай асуудлыг хэлэлцсэн байна. Хэлэлцээд зогсохгүй энэ асуудлыг судлахаар ажлын хэсэг байгуулсан ч юм шиг байна. Ажлын хэсгийн гаргасан судалгаа, дүгнэлтийг Ерөнхий сайдад удахгүй гардуулж магадгүй.

Саяхан манай бас нэг Засаг дарга /Увс аймгийн Өмөговь сумын Улиаст багийн Засаг дарга “БНХАУ-ын ЭксИм банкны санхүүжилтээр барих гэж байгаа Эрдэнэбүрэнгийн УЦС-ын ажлыг Улиаст багийн иргэд, малчид дэмжихгүй байгаа тул Хятад улс хөрөнгө оруулалтаа татна уу” гэдэг бичгийг манай улсад суугаа тус улсын Элчин сайдад хаяглан явуулсан байдаг. Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээгээр хэрэгжүүлж байгаа төслийг Багийн засаг дарга зогсоохоор шийдсэн байдаг юм. Тэр болтол ямар ямар ажил хийгддэж, хэр их хугацаа, хөрөнгө хүч зарцуулдгийг энд ярихаа больё. Ер нь бол албан, тамга хоёр байхад хаана ч хүрч, юу ч хийж болно гэдэг сэтгэлгээтэй нөхөд орон нутагт олон байдаг бололтой.

Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг багийн иргэд зөвшөөрөхгүй байна гэдэг шиг Дарханы Засаг дарга ч гэсэн бас нэг шалтгаан бодож олсон байдаг юм. Хар төмөрлөгийн үйлдвэрийг төрд авах асуудлыг залуучууд эхлээд хөндсөн, залууст ажлын байр хэрэгтэй гэв. Ядаж байхад тэр үед нь Улаанбаатарын залуус Сүхбаатарын талбайд гарчихсан байсан үе. Ингээд “доороосоо” гарсан санаачилгыг “дээд хүмүүст”, шийдвэр гаргах түвшинд буюу Засгийн газар, УИХ-д хүргэхийн тулд энэ хэлэлцүүлгийг зохион байгуулсан ажээ.

Тэгээд өчигдөр болсон хэлэлцүүлэг дээр Засаг дарга “Өнгөрсөн онд ашиглалтанд орох ёстой байсан Гангийн цогцолбор одоо болтол ажилд ороогүй байна. Энэ бол аймгийн хэмжээнд ажилгүйдлийг бууруулах, эдийн засгийг дэмжих том төсөл учраас энэ хүрээнд нь харах ёстой” гэсэн байдаг юм. Товчхондоо үйлдвэрийг өмчлөгч нар ажлаа хийж чадахгүй байгаа учраас төр аваад ажлыг нь хийе гэж байгаа юм.

Гэтэл өнгөрсөн онд ашиглалтанд орох ёстой байсан Гангийн цогцолборынх нь ТЭЗҮ-г УУХҮЯ-ны Эрдэс баялгийн зөвлөл дөнгөж өнгөрөгч есдүгээр сард баталсан байх жишээтэй. Компанийн өөрийнх нь сайтад “Монгол улсад хүнд аж үйлдвэрийг хөгжүүлэх Монгол Улсын Засгийн Газрын мөрийн хөтөлбөрийн хүрээнд Дархан Сэлэнгийн бүсийн төмрийн хүдрийн ордуудыг түшиглэн байгуулах “Монгол Ган цогцолбор-1” төслийн техник эдийн засгийн үндэслэлийг УУХҮЯ-ны дэргэдэх Эрдэс баялагын мэргэжлийн зөвлөлөөр 2021 оны 09-р сарын 30 өдөр хэлэлцэж 100 хувь дэмжиж баталлаа” гэсэн байна. Тэгэхээр Засаг дарга худлаа “яасан” болж таарав.

Улиаст сумын Засаг дарга бол Элчид сайдад явуулсан бичигнээсээ болж арьсаа хуулуулаад, ажлаасаа халагдаад дууссан. Харин Дарханы Засаг даргын энэ санаачилга юугаар дуусах бол гэдэгт үнэнхүү санаа зовж байна.

Тодруулбал, сая Хөгжлийн банкинд үүссэн найдваргүй зээлээс болж Хөтөлийн Цемент, шохойн үйлдвэрийг хурааж авсныхаа дараа Засгийн газар “дараачийнх нь Төмөрлөгийн үйлдвэр шүү” гэдгийг тов тодорхой хэлсэн. Харин энэ удаад төр өөрийн санаачилгаар биш, “залуучуудын” буюу “орон нутгийн” шаардлага, захиа даалгавраар Төмөрлөгийн үйлдвэрийг төрд нийгэмчлэх гэж байгаа юм биш биз?

Ингэхэд Монголын төрд хууль гэдэг юм үйлчилдэг үү? Хэрэв тийм бол төрийн өмчийг хувьчлах болон хувийн өмчийг нийгэмчлэх бүх процесс хуулийн дагуу явах ёстой. Монгол Улсын үндсэн хуульд “Хувийн өмчийг хууль бусаар /шүүхийн шийдвэргүйгээр/ хураах, дайчлан авахыг хориглоно” гээд заачихсан. Атал сүүлд Хөтөлийн Цемет шохойн үйлдвэрийг төрд хурааж авсан асуудал дээр Засгийн газар нэг ч хуулийн зүйл, заалт дурьдаагүй. Ядахдаа шүүхийн шийдвэр ч гараагүй. Барьцаа ахиулаад Төмөрлөгийн үйлдвэр...

Товчхондоо манай дарга нар Хөгжлийн банкны хэргийн дараа “сахал” Эрдэнэбилэг гэдэг албан ёсны нэг дайсантай болж аваад түүнд хамааралтай бүх өмч хөрөнгийг хурааж авах нь “нийтийн шударга ёс юм” гэдэг сэтгэлзүйг нийгэмд бий болгоод байгаа. Энгийнээр хэлбэл, улс төр, бизнесийн нэг бүлэглэл нь нөгөөгөө залгиж байгаа л дүр зураг харагддаг.

Сануулахад, Монгол Улсын Засгийн газраас 2009-2010 онд /С.Баяр, Сү.Батболдын Засгийн газрын үед/ уул уурхайн металлургийн цогцолбор төслийг “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т түшиглэн хэрэгжүүлэх тухай тогтоол гаргаж, төслийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулагчийг татахаар олон улсад нээлттэйгээр сонгон шалгаруулалт зарласан байдаг. Сонгон шалгаруулалтад БНХАУ-аас хоёр, Австрали, Энэтхэг, БНСУ-ын компаниуд өрсөлдөж, тэдэн дотор цорын ганц үндэсний компани байсан нь “Кью Эс Си” ХХК. Гол санхүүжүүлэгч нь ХХБ. Өөрөөр хэлбэл, сахал хочит Д.Эрдэнэбилэг. 

Тэрнээс хойш Төмөртэйн орд руу төмөр зам тавьсан, Ганбөмбөлгийн үйлдвэр байгуулж, 100 хувь Хятадаас авдаг, дунд нь манай төрийнхөн шахаагаа хийдэг байсан ган бөмбөлгийг дотооддоо үйлдвэрлэдэг болсон, Монгол улсад анх удаа төмрийн хүдрийг нойтон соронзон аргаар баяжуулах үйлдвэрийг амжилттай нээсэн гээд олон өөрчлөлт хийгдсэн. Өмнөх 20 жилд нь манайхан оросоос оруулж ирсэн төмрийнхөө хаягдлыг Хятад руу түүхий эдэнд тушаачихаад Төмөрлөгийн үйлдвэр нь сул зогсдог л үе байсан шүү дээ. Энэ үеийг Л.Оюун-Эрдэнэ нар бол мэдэх ч үгүй.

Д.Эрдэнэбилэг гэдэг хүнд монголчууд нийтээрээ дургүй байж болно. Зарим нэгийг нь хохироосон, гомдоосон ч байж магадгүй. Гэхдээ л энэ чинь XXI зуун, өнгөрсөн зууны ерээд он биш гэдгийг санах ёстой. Бүх зүйл хуулийн л дагуу явах ёстой.

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 1 цаг 7 мин Монтенегро улсын түүхийн товч 1 цаг 16 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 1 цаг 22 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 1 цаг 27 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 1 цаг 31 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 1 цаг 35 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 2 цаг 29 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа 16 цаг 20 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ 16 цаг 24 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо 16 цаг 47 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно 16 цаг 54 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ 17 цаг 16 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ 17 цаг 24 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй 17 цаг 47 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top