x

"Органик жагсаал нь явж, не органик жагсаал нь үлдэх нь үү дээ..."

Залуус жагслаа, өнгөрсөн долоо хоногт. Харагдах үзэмж, мэдрэгдэх агуулга, хэлэх мэссеж нь ярих юмгүй гоё жагсаал. Цагаан морин жилийн хувьсгалаас хойш цэл залуу хорьтнууд анх удаа ийм олноороо дуу хоолой, үзэл бодлоо ингэж тод илэрхийлсэн байх шүү. Тэр утгаараа сонирхолтой харагдаж олны анхаарлыг татаж чадлаа.

Төв талбайд цугласан сайхан охид, гоё залуусын барьсан лоозон нь ч анхаарал татахгүй байх аргагүй содон байсныг зориуд тодотгомоор байна. Бичдэггүй хүмүүс битгий хэл бичдэг нь ч атаархам агуулга, илэрхийлэмж, логиктой гоё лоозонгуудаар талбай дүүрсэн. “Эзэн заяа хоёулаа хичээгээд байхад л болохгүй байна шдээ”, “Ажиллаж байгаа тулдаа мөнгөгүй байна” гээд жагсаавал эшлэл болохоор гоё лоозонгууд маш олон харагдсан. Маш олон ч биш юм аа, ер нь бүх лоозонгийнх нь текст гайхаж дуу алдмаар утга төгс уран илэрхийлэмжтэй байсныг уншигч та ч хүлээн зөвшөөрөх байх. Манай сонины онцлох нийтлэлийн санааг бүр үг өгүүлбэрээр нь бичсэн лоозон ч анзаарагдана лээ.

“Залуучуудын ордныг эмнэлэг болгоё” гэсэн лоозон. Монголын залуучуудын холбооны ордны байрыг эмнэлэг болгох тухай санааг манай сонин онцлох нийтлэлдээ тодотгож байсан юм. За тэгээд олонд түгсэн жиргээнүүдээс ч сүрхий сонгож бичсэн цаас олон үзэгдсэн. Шинэ цагийн залуус сонин уншиж, онцлох нийтлэлийнх нь шигтгээ өгүүлбэрийг олж хараад цаасан дээр буулгачихсан талбай дээр сууж байгаа бол сайн л байна. Залуус үнэхээр ийм өөр болж байна уу, эсвэл ташраараа сонин содон, сэртхийж харахаас аргагүй агуулга өгүүлэмжтэй тэр лоозонгууд цаанаасаа дэглэлттэй шоуны нэг хэсэг байв уу? Өнөөхөндөө энэ асуултад яг таг хариулах боломжгүй. Ямартаа ч их гоё өнгөлөг утгалаг жагсаал боллоо.

Залуусын жагсаалын хоёр дахь өдөр Ерөнхий сайд гарч ирж шаардлагыг нь хүлээж авлаа. “Ардчилсан улсын гоё нь энэшүү дээ, Ерөнхий сайд нь залуусаа сонслоо. Ингэж залуусаа сонссон, талбай дээр иргэдтэйгээ уулзаж үгийг нь сонсох гээд гарч ирсэн гүйцэтгэх засаглалын тэргүүнийг хараагүй” гэж ирээд уянгалсан пост, жиргээ, мэдээ мэдээлэл хангалттай хөвөрлөө. Жагсаалыг эхлүүлсэн гоё лоозонтой гоё охид, залуус тэр өдөржингөө өхөөрдүүлж, магтуулсан уур амьсгал дунд төв талбайг гоёсныг олноороо харсан болохоор илүүг нуршаад яахав. Товчхондоо “Хэрсүү ухаалаг шинэ үе хүч түрээд гараад ирчихжээ, үнэхээр органик жагсаал болж байна, олон жилийн эцэст нэг юм органик жагсагчид төв талбайд цуглалаа” гэсэн утгатай магтаал сошиал ертөнцөд давлагаалсан.

Гэхдээ энд онцолж хэлэх учиртай нэг өнцөг байна аа. Гоёхон залуус харуй бүрийн өмнөхөн гэр гэрийн зүг явсан ч жагсаал дууссангүй. Үнийн өсөлт, барааны хомсдол, долларын чангарал, эрх баригчид ба энгийн иргэдийн хэтэрхий ялгаатай амьдрал, засаглалын хямралыг эсэргүүцсэн жагсаал шөнөжин үргэлжлэв. Органик залуус нь явсан ч жагсаалыг үргэлжлүүлсэн тэр залуусыг юу гэх вэ, не органик гэх үү. Биологийн хичээлээр органик гэдэг үгийг байгалийн, жамын, жинхэнэ оршихуйгаас ургасан жинхэнэ үнэн үзэгдэл гэж заадаг. Харин хуурамч, байгалийн биш, зүй жамаас өөрөөр өрнөсөн үзэгдэл юмсыг неорганик гэж тодотгодог.

Дахиад асууя. Жагсаалыг эхлүүлсэн залуусыг органик гэвэл тэднийг явсны дараа ч өнөө хэр жагсаалыг үргэлжлүүлсээр байгаа залуусыг юу гэх вэ? Шуудхан хэлэхэд,жагсаал үргэлжлүүлсэн залуус л органик харагдаад байна. Амьдралын буулганд даруулсан, долларын галзуурал, инфляцийн цойлолтод жинхэнэ утгаараа нэрвүүлж яваа учраас ажлаа тараад талбайг зүглэж нойроо хугаслан үгээ хэлж үзлээ илэрхийлсэн болохоор нь органик гэж тодотгоод байгаа юм.

Жагсаал эхлүүлсэн гоё лоозонтой гоё залуусыг одоо эргээд харж, ухаж эргэцүүлэх нь ээ театртчилсан жүжгийн гол дүрүүд байсан байж ч мэдэхээр санагдана. Тэгж хардах дэндүү олон өнцөг байна. Наад захын хардалт гэхэд л төгс утга, төгс илэрхийлэмж, төгс сонголт бүхий үгсээр дүүрэн лоозонгууд. Тал бүрээс хүслээрээ цугласан залуусын барьсан цаасан дээрх үгсийн сонголт бултаараа тийм төгс байгаа нь дэглэлттэй шоу гэх хардлага төрүүлээд байна. Жинхэнэ органик жагсаал юм бол ядаж лоозон нь өөр өнгөтэй, өөр илэрхийлэмжтэй, өөр найруулга, өөр өөр логиктой байх ёстой санагдах юм. Хар ухаанаар гөрдөж бодоход л ийм сэжиг төрж байна. Бас талбайг зорьж үгээ хэлэх гээд очсон зарим нэгнээ “Органик биш учраас чи зайл” гэж хөөж байгаа нь гайхал төрүүлээд байх юм. Органик жагсаал юм бол хэн ч очоод юу ч хэлж болмоор.

Дараагийн хардах өнцөг бол Ерөнхий сайдын байр суурь. Талбай дээр гарч ирж залуустай уулзсан Ерөнхий сайд “Хүсэлтийг чинь хүлээж авлаа” гэнгүүтээ Засгийн газрын ээлжит бус хурал зарлаатахсан. Гайхмаар нь ээлжит бус хуралдааны дараах өнгийг анзаарах нь ээ Засгийн газар хэт олон эрх мэдлийг өөртөө төвлөрүүлэх хүсэлдээ шатаж яваа юм байна гэсэн бодол төрлөө. Тэр хүслээ залуусын жагсаалыг далимдуулан хэрэгжүүлэх нь гэсэн хардлага төрлөө. Төв банкны эрхийг хүртэл авах гэж улайрч байгаагаа Ерөнхий сайд ил тод зарлачихав. Ингээд харахаар гоё лоозонтой гоё залуусын органик жагсаал Ерөнхий сайдын зориуд тавьсан жүжиг биш байгаа гэсэн хардлага төрөөд байна л даа.

Залуусын шаардлагаар шалтаглаж Их хурлыг шахаанд оруулж эрх мэдлийг өөртөө төвлөрүүлэх Ерөнхий сайдын тоглолт байвал яах вэ? Ингэж асууж, тэгж хардах нь бас органик, зүй жамын асуудал. Засгийн газрын ээлжит бус хуралдааны дараах өнгө, залуустай уулзахдаа Ерөнхий сайдын хэлсэн үгс дотор олзуурхахаар шийдэл байсныг ч үгүйсгэхгүй.

Хөгжлийн банктай холбоотой асуудал дээр хатуу шийдвэрүүд гаргахаар зүтгэж яваа улстөрийн эр зоригийг нь бол үнэлж байна.

Байсхийгээд жагсаж улстөрждөг Жагар гэдэг залуу “Би жагсаалаа дээрэмдүүлчихлээ” гэчихсэн зогсож харагдсан, залуусын жагсаалын үеэр. Улаан жагсагчийг ингэж хэлтэл нь өрнөсөн гэдэг утгаараа яалт ч үгүй сайн жагсаал болсон л доо. Мэргэшсэн жагсагчийг хүртэл айлгаж, жагсаалыг нь булааж авсан тэр жагсаалыг сүүлдээ жирийн ард иргэд булаагаад авчих шиг боллоо. Органик жагсагчдын эсэргүүцлийг жирийн иргэд, бүр тодруулж хэлбэл не органик жагсагчид үргэлжлүүлсээр байна. Мэдээж жагсаалыг үргэлжлүүлэгчид дунд Женкогийн хүмүүс ч бий байх. Сөрөг хүчин ч яваа биз. Улстөрийн элдэв сонирхолтой нөхөд ч манаргаж явааг үгүйсгэхгүй.

Жагсаж үзэл бодлоо илэрхийлэх нь ардчиллын амин сүнс. Тэр утгаараа иймэрхүү жагсаалд муу юм байхгүй. Хонконгт өрнөдөг шиг жагсаал яг өдийд ус, агаар шиг хэрэгтэй. Харин ардчилал хүний эрхийн төлөө тэмцэж байна гэсэн нэрийн дор жагсаад жинхэнэ ардчиллаа алдчихвал тэс өөр агуулга болно. Жишээ нь, Монголбанкны эрхийг засгийн газарт шилжүүлэх бол ардчиллын зорилго биш. Харин ч эсрэгээрээ “Социализм руугаа ухраад марш” болно.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 14 цаг 21 мин ЭМГЭНЭЛ 14 цаг 30 мин С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 14 цаг 30 мин Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 14 цаг 31 мин УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 14 цаг 32 мин “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 14 цаг 33 мин Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 14 цаг 34 мин НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 14 цаг 35 мин Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 18 цаг 0 мин УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 18 цаг 2 мин Хүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлууд үргэлжилж байна 18 цаг 2 мин Улаанбаатар олон улсын төгөлдөр хуурчдын анхдугаар фестиваль болно 18 цаг 3 мин Гол мөрний усны түвшин нэмэгдэж, үерийн аюулаас сэрэмжлүүллээ 18 цаг 6 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим хөгжил, харилцаа холбооны салбарынхантай уулзаж, шагнал гардууллаа 18 цаг 7 мин Олон улсын музейн чуулганд оролцогчид Их хаадын цэцэрлэгт хүрээлэнд мод тарив 19 цаг 59 мин Украины цэргүүд Москва руу дроноор довтолж, нефть боловсруулах үйлдвэрт цохилт өгөв 20 цаг 3 мин Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар луу явахгүй 20 цаг 3 мин Мексикийн шигшээ баг БНСУ-ыг хожиж, 1/16 шатанд шалгарлаа 20 цаг 5 мин Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гадаадад суралцуулах тэтгэлэг зарлагдлаа 20 цаг 6 мин Гэрлэлт багасаж, гэр бүл цуцлалт нэмэгдэх хандлагатай байна 20 цаг 7 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө Ж.Д.Вэнс Ирантай санамж бичигт гарын үсэг зурахаар Швейцар л...
Top